БАРИМТ 1
Бүгд Найрамдах Косово улс нь 10,887 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог далайд гарцгүй орон. Косово улс хойд болон зүүн хэсгээрээ Серби улстай, зүүн өмнөд талаараа Умард Македон улстай, баруун урд хэсгээрээ Албани улстай, баруун талаараа Монтенегро улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Косово улсын газар нутгийн ихэнх хэсгийг Метохижа болон Косовогийн өргөн уудам тал нутаг бүрдүүлдэг ба баруун өмнөд хэсгээр нь Хараагдсан уулс буюу Албанийн Альпын нуруу, зүүн өмнөд талаар нь Шар уулс гэх өндөр уулсаас бүрддэг нуруунууд оршдог. Мөн Косово улсын нийслэлийг Приштина гэдэг.
БАРИМТ 3
Анх дардани хүмүүс мана эриний өмнөх дөрөвдүгээр зуунд Дарданийн хаант улсыг байгуулснаар Косово улсын газар нутаг дээр хүн төрөлхтний соёл иргэншил үүссэн. Гэвч тус бүс нутаг манай эриний өмнөх нэгдүгээр зуунд Ромын эзэнт гүрэнд эзлэгдэж бүтэн мянганы турш Византийн эзэнт гүрэн буюу Зүүн Ромын эзэнт гүрний харьяанд байсан.
БАРИМТ 4
Гэвч 6-7-аар зууны үе дэх славянчуудын довтолгооноос болж Византийн эзэнт гүрэн Косово дахь эрх мэдлээ бага багаар алдсан. Улмаар 6-7-аар зуунд одоогийн Косово улсын газар нутаг дээр Византийн эзэнт гүрэн болон анхны Болгарын эзэнт гүрэн нар хамтдаа оршин тогтнох болсон. Үүний дараа 13-аар зуунд тус нутаг нь Сербийн дундад зууны үеийн улсын нэг хэсэг болон хувирсан.
БАРИМТ 5
14-ээр зууны сүүл болон 15-аар зууны үед Балканы орнуудыг хамарсан Османы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэл Сербийн эзэнт гүрнийг нуран унахад хүргэсэн ба Косово дахь хоёр дахь тулааны дараа Османы эзэнт гүрэн тус бүс нутгийг бүрэн эзлэн авч 20-аар зууны эхэн үе хүртэл захирсан.
БАРИМТ 6
Косово улс нь 19-ээр зууны сүүл үед Албанийн үндэсний хөдөлгөөний төв байсан ба 1910 болон 1912 оны Албанийн бослогууд тэнд л өрнөсөн. Мөн Османы эзэнт гүрэн Балканы дайнд ялагдал хүлээснийхээ дараа Косово улсыг удирдах эрхийг Монтенегро болон Серби улсуудад хүлээлгэн өгсөн.
БАРИМТ 7
Дэлхийн нэгдүгээр дайны дараа эдгээр улсууд нь хоёулаа Югославын хаант улсад нэгдсэн ба дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний мэдэх Бүгд Найрамдах Социалист Югослав улс байгуулагдсан. Эдгээр үеүдэд косовочууд Серби улсын эзэмшилд Югославын нэг хэсгийн хувиар оршин тогтносоор байлаа.
БАРИМТ 8
Косово дахь албани болон серби үндэстнүүдийн хоорондын хурцадмал нөхцөл байдал 20-аар зууны турш ширүүсэн үе үе томоохон тулаанууд өрнөх болж 1998 болон 1999 оны Косовогийн дайн эхэлсэн. Уг дайнаас болж Югославын арми татан буугдаж Косово дахь НҮБ-ын түр захиргааны төлөөлөгчдийн газар байгуулагдсан.
БАРИМТ 9
Косово улс 2008 оны хоёрдугаар сарын 17-нд Серби улсаас тусгаар тогтнолоо зарласан ба Косовог НҮБ-ын 97 орон бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрсөн. Серби улс 2013 онд Косовогийн төрийн байгууллагуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл тус улсыг бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй.
БАРИМТ 10
Косово улсын нийт хүн ам нь 2 сая бөгөөд тэдний 92 хувь нь албани, 4 хувь нь серби үндэстнүүд. Харин шашны хувьд нийт косовочуудын 98 хувь нь исламын шашныг шүтдэг. Тус улсын албан ёсны хэлнүүд нь албани болон серби хэлнүүд ба Косово бол дэлхийн хоёр дахь залуу бүрэн эрхт орон юм.
БАРИМТ 11
Косово улс парламентын засаглалтай. Одоогийн төрийн тэргүүнүүдийг нь нэрлэвэл Вьоса Османи (ерөнхийлөгч ), Альбин Курти (ерөнхий сайд), Глаук Конюфца (ассамблей буюу УИХ-ын дарга) гэх мэтээр үргэлжилнэ. Косово гэх нэрийг орчуулбал “Хар шувуудын талбай” гэх утгатай.
БАРИМТ 12
Косово улс нь дунджаас дээш орлоготой хөгжиж буй орон. Тус улсын эдийн засаг 2007-2008 оны хямралаас хойш сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нэлээд хурдацтай өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар Ксоов улсыг дэлхийн 110 хол давсан орнууд тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Серби, Орос болон Европын холбооны хэд хэдэн орнууд хүлээн зөвшөөрдөггүй хэвээр.
БАРИМТ 13
Косово улсын ард иргэдийн ихэнх нь хөрөнгийнхөө хэмжээгээр нийгмийн ядуу буурай бүлэгт харьяалагддаг. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,656 метрийн өндөрт орших Геравица уул бол хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 297 метрт орших Цагаан дрим гэх гол.
БАРИМТ 14
Шохойн чулуун агуй Косово улсын хэд хэдэн хэсэгт олдсон ба 1966 онд олдсон Гантиг гэх нэртэй шохойн чулуун агуй бол жуулчдын олноороо цуглардаг газруудын нэг. Косово улсын газар нутгийн 40 гаруй хувь нь ой моддоор бүрхэгдсэн байдаг ба тэдгээр модод нь ихэвчлэн улсын зүүн өмнөд хэсэгт байдаг.
БАРИМТ 15
Косово улсын хүн амын олонх нь томоохон хотуудад бус хөдөө орон нутагт амьдардаг. 1999 оны Косовогийн дайнаас болж 10,000 гаруй хүн амиа алдсан ба 1.5 сая хүн тус улсыг орхин дүрвэсэн. Мөн нийт косовочуудын 70 гаруй хувь нь 35-аас доош настай. Тэд уг үзүүлэлтээрээ Европ тивийн хамгийн залуу ард түмнээр нэрлэгддэг.
БАРИМТ 16
Косово улсад төрсөн хүн болгон тус улсын иргэншлийг авах боломжгүй. Косово улсын иргэн болохын тулд тухайн хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Косово улсын иргэн байх ёстой. Мөн косовочууд Европ тивд молдавчуудын араас ядуугаасаа хоёрдугаар байранд бичигддэг ард түмэн.
БАРИМТ 17
Косово улсын төрийн далбаа нь цэнхэр дэвсгэр дээрх уг улсын газрын зураг болон зургаан ширхэг одны дүрснээс бүрддэг. Зургаан од нь Косово улс дахь үндсэн зургаан үндэстнүүдийг, газрын зураг нь Косово улсыг нийтэд нь бэлгэддэг. Өнгөний сонголтоос болж Косовогийн төрийн далбаа хальт харвал Босни Герцеговина улсын төрийн далбаатай төстэй.
БАРИМТ 18
Косово улс Европын холбооны гишүүн орон биш боловч тэдний албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро. Английн алдартай дуучид болох Рита Ора болон Дуа Липа нар хоёул Косово улсаас гаралтай. Рита Орагийн хув;д бүр Приштина хотод төрсөн бол Дуа Липагийн хувьд Косово улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш тийшээ гэр бүлийнхээ хамт нүүн очиж сургуульд сурсан.
БАРИМТ 19
Косово хүүхдүүд дунд боловсрол эзэмштэлээ сургуульд сурах үүрэгтэй бөгөөд 15-аас дээш насны косовочуудын 99.7 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Косово сургуулиуд хичээлээ албани болон серби хэлнүүдээс гадна босни, турк, хорват, англи хэлнүүдээр заах боломжтой.
БАРИМТ 20
Косовогийн олимпын хороо 2014 онд Олон улсын олимпын хорооны гишүүн орон болсноор косовочууд 2016 оны олимпоос эхлэн эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцох боломжтой болсон. Тэд одоогийн байдлаар жүдо бөхийн төрлөөр олимпоос гурван алтан медаль хүртээд байна. Мөн тэдгээр олимпын аваргууд нь бүгд эмэгтэй тамирчид.
БАРИМТ 21
Харин тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Югославын харьяанд байсан тул Косово улсад хөлбөмбөгийн соёл нэлээд тархсан. Косовогийн хөлбөмбөгийн холбоо анх 1946 онд байгуулагдаж байсан ба 1991 онд дахин байгуулагдаж 2016 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоо, болон Европын холбоон элссэн. Улмаар Косовогийн шигшээ баг олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжтой болсон.
БАРИМТ 22
Косово улс Газар дундын тэнгис болон Альпын нурууны нөлөө орсон эх газрын уур амьсгалтай. Тус улсын хамгийн хүйтэн цэгүүд нь өндөр уулсаар бүрхэгдсэн баруун болон баруун өмнөд хэсгүүд байдаг бол хамгийн дулаан цэг нь Албани улсын хилтэй ойрхон Газар дундын тэнгисийн уур амьсгалыг шингээсэн өмнөд хэсэг.
БАРИМТ 23
Косово улс дахь хамгийн хүйтэн сар бол нэгдүгээр сар. Жилийн уг үед тус улсын дундаж температур Цельсийн тэг хэм байдаг бол хамгийн халуун үе болох долдугаар сард Цельсийн нэмэх 22 хэм болдог. Косово улс албан ёсны шашингүй тул ард иргэд нь өөрсдийн хүссэн шашнаа эрх чөлөөтэй шүтэх боломжтой.
БАРИМТ 24
Косовочуудын дундаж IQ бол 100. Энэ нь тэд Чехүүдтэй адил хэмжээний IQ-тай гэсэн үг ба дэлхийн дундаж IQ Косовочуудын адил 100 байдаг. Косово улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 2008 онд дэлхийд 58-аар байранд жагсаж байсан бол 2016 он гэхэд 90-ээр байр хүртэл ухарсан.
Сэтгэгдэл (1)