БАРИМТ 1
Бүгд Найрамдах Солонгос (Өмнөд Солонгос) улс нь 100,363 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Зүүн Азийн Солонгосын булангийн урд хэсэгт байрладаг орон. Улсынхаа хойд хэсгээр Хойд Солонгос улстай хиллэдэг бөгөөд баруун талаараа Шар тэнгист, зүүн талаараа Японы тэнгист гарцтай.
БАРИМТ 2
Өмнөд Солонгос улсын нийт хүн ам нь 51.7 сая бөгөөд тэдний олонх буюу 56 хувь нь шашин шүтлэггүй бол 27.6 хувь нь христийн, 15.8 хувь нь солонгосын буддын шашинтай. Улсын нийслэл Сөүл хотод хүн амынх нь тал гаруй хувь нь амьдардаг. Мөн Өмнөд Солонгос улсад Инчон, Бусан, Тэгү гэх мэт томоохон хотууд бий.
БАРИМТ 3
Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр доод палеолитын үеэс эхлэн хүн төрөлхтөн суурьшин амьдарч эхэлсэн. Хятадын судар дээр тэмдэглэгдэн үлдсэнээр тэдний анхны хаант улс нь манай эриний өмнөх долдугаар зуунд хамааралтай. Долдугаар зууны сүүл үеэр Солонгосын гурван хаант улс Шилла, Балхай гэх гэх хоёр улс болон нэгдсэн.
БАРИМТ 4
Үүний дараа Солонгосыг 918-1392 онд хүртэл Горёо, 1392-1897 оны хооронд Жосон улсууд захирсан. Улмаар 1910 онд Солонгос улс Японы эзэнт гүрний эрхшээлд орсон ч дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээснээр солонгосчууд дахин эрх чөлөөтэй болсон. Гэвч нийт Солонгосыг хойд болон өмнөд хэсэгт хоёр хуваан Зөвлөлт Холбоот улс (хойд), Америкийн Нэгдсэн улс (өмнөд) нар эзлэн авсан.
БАРИМТ 5
Буцан нэгдэх хэд хэдэн хэлэлцээ хийж амжилт үзээгүй нь улмаас АНУ-ын мэдэлд байсан солонгосчууд 1948 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсыг байгуулсан. Улмаар тэд 1988 онд одоогийн үндсэн хуулиа баталж, 1991 онд НҮБ-д элсэн орсон. 1950 онд Хойд Солонгос, Өмнөд Солонгос руу довтолж Солонгосын дайныг эхлүүлсэн бөгөөд уг дайнд Өмнөд Солонгосыг АНУ болон НҮБ дэмжиж байв.
БАРИМТ 6
1953 онд дайн дууссаны дараа сүйрлийн ирмэг дээр байсан Өмнөд Солонгосын эдийн засаг маш хурдацтай өсөж эхэлсэн бөгөөд 1980-1990 оны хооронд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн өндөр өсөлттэй орноор нэрлэгдсэн. Бусад орнуудтай харьцуулахад их хэмжээний байгалийн баялаггүй ч Өмнөд Солонгос улс эдийн засгийн даяаршил болон олон улсын худалдаа дээр суурилан Азийн бар гэгддэг дөрвөн улсын нэг болсон.
БАРИМТ 7
Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн их валютын нөөцтэй, хамгийн том бараа экспортлогч орнуудын нэг юм. Өмнөд солонгосчуудын 1987 оны зургадугаар сарын тэмцэл нь Өмнөд Солонгосын дарангуйллын засаглалын халсан. Улмаар тус улс өнөөдрийн байдлаар Ази тивдээ хамгийн өндөр түвшний хэвлэлийн эрх чөлөөтэй, хамгийн дэвшилтэд ардчилсан орнуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.
БАРИМТ 8
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин цэргийн болон хагас цэргийн албан хаагчдынхаа тоогоор дэлхийд гуравдугаар байранд бичигддэг. Тэд дэлхийн тав дахь том экспортлогч, найм дахь том импортлогч орон юм. Мөн тус улсын иргэд дэлхийн хамгийн өндөр хурдны интернет болон хамгийн нягтшил өндөртэй хурдны төмөр замын сүлжээг ашигладаг.
БАРИМТ 9
Өмнөд Солонгос улс дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 10-аар байранд, хүний хөгжлийн индексээрээ 23-аар байранд, хүн амын нягтшилтаараа дэлхийд 13-аар байранд тус тус бичигддэг. Мөн өмнөд солонгосчууд дэлхий дээрх хамгийн өндөр насалдаг ард түмэн боловч сүүлийн жилүүдэд тус улсын төрөлтийн хувь эрс багассанаар хүн амын дундаж нас нэлээд өндөр болсон.
БАРИМТ 10
Өмнөд Солонгос улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд шинэ ерөнхийлөгчийг нь Юүн Сөн Нёль гэдэг. Таван жилийн давтамжтайгаар ерөнхийлөгчийн сонгууль явагддаг бөгөөд одоогийн ерөнхий сайдыг нь Ким Бу Гём гэдэг. Тус улсын албан ёсны хэлнүүд нь солонгос болон солонгосын дохионы хэлнүүд.
БАРИМТ 11
Тантай адил нэг жилд төрсөн өмнөд солонгосчууд танаас нэг насаар ах эсвэл эгч байдаг. Үүний учир нь тэд өөрсдийнхөө насыг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн үеэсээ эхлэн тоолдог. Мөн тэд бидний адилаар төрсөн өдрөө тэмдэглэдэг боловч тэдний нас нь өөрчлөгддөггүй. Учир нь жил бүрийн эхний өдөр болох нэгдүгээр сарын 1-нд бүх солонгосчуудын нас нэгээр нэмэгддэг.
БАРИМТ 12
Өмнөд Солонгосын интернет дэлхийн хамгийн хурднаас гадна улсын бараг бүх өнцөг булан бүр нь WIFI сүлжээтэй холбогдсон. Тийм учраас та хөдөө орон нутгаар явж байх үедээ хүртэл үнэгүй интернетэд холбогдох боломжтой. Өмнөд солонгосчууд цусны бүлэг нь хувь хүний шинж чанарыг тодорхойлдог гэж үздэг тул ихэнх танилуудынхаа цусны бүлгүүдийг мэддэг.
БАРИМТ 13
Жишээлбэл гуравдугаар бүлгийн цустай эмэгтэйчүүд нэг болон дөрөвдүгээр бүлгийн цустай эрчүүдтэй өөрсдийгөө тохирч хоёрдугаар бүлгийн эрчүүдээс зайгаа барих хэрэгтэй гэж үздэг. Өмнөд Солонгос улсын газар нутаг уулархаг бүс нутгаас тогтдог бөгөөд тус улсад үндсэн гурван том голоос гадна далайн эргийг нь тойрсон 4,000 гаруй арал байдаг.
БАРИМТ 14
Ихэнх өмнөд солонгосчууд сэнс ажиллуулж унтах нь үхэлд хүргэх аюултай гэдэгт итгэдэг. Тэд сэнснээс гарах хүчтэй агаар нь хүний биеийг чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг гэж үздэг тул автоматаар унтардаг сэнсний системийг хүртэл бүтээсэн. Ерөнхийдөө өмнөд солонгосчууд мухар сүсэгт маш их итгэдэг ард түмэн. Мөн хэн нэгэнд гутал бэлэглэх нь Өмнөд Солонгост муу ёрыг бэлгэддэг.
БАРИМТ 15
Өмнөд Солонгос улсад ганц бие хүмүүст зориулсан “Хар өдөр” гэх баяр бий. Тус баярыг өмнөд солонгосчууд жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг бөгөөд ганц бие хүмүүс хар өнгийн хувцас өмсөж гудамж талбайд гаран хар өнгийн хоол идэж, кофе уух гэх зэрэг зүйлсийг хийж өнгөрүүлдэг. Уг баярын үеэр хүмүүстэй танилцаж улмаар хосууд болох ч боломжтой.
БАРИМТ 16
Өмнөд Солонгосын согтууруулах ундаа хэрэглэх соёл нь Ази тивд хамгийн шилдгээр тооцогддог. 15-аас дээш насны өмнөд солонгосчууд жилд дунджаар 12.3 литр согтууруулах ундааг хэрэглэдэг ба тэд ихэвчлэн сөжү гэх 19 градусын согтууруулах үйлчилгээтэй цагаан будааны архийг гадуур хоол идэхдээ хамт уудаг.
БАРИМТ 17
Хоёрдугаар сарын 14-ний өдрийг дэлхий даяар Валентин буюу “Гэгээн хайрын баяр” хэмээн тэмдэглэдэг билээ. Тэгвэл Өмнөд Солонгос улсад хосуудын эмэгтэй нь эрчүүддээ бэлэг өгч хайр сэтгэлээ илчилдэг юм байна. Харин уг өдрөөс нэг сарын дараа гуравдугаар сарын 14-нд “Цагаан өдөр” гэх өдрөөр эрчүүд нь хариу бэлэг өгдөг.
БАРИМТ 18
Нийт өмнөд солонгосчуудын 22 хувь нь ижил овогтой байдаг ба хамгийн түгээмэл нэр нь Ким. Гэхдээ Ким овогтой хүмүүс хоорондоо хамаатай гэсэн үг биш. Өмнөд Солонгос улс нь дэлхийн гоо сайхны хагалгааны нийслэл хот гэгддэг бөгөөд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ их сургуульд элсэн орохоосоо өмнө гоо сайхны хагалгаанд орохыг санал болгодог.
БАРИМТ 19
Өмнөд Солонгост кимчи болон цагаан будаагүйгээр хоол иднэ гэдэг маш ховор. Тус улсад 200 гаруй өөр төрлийн кимчи байдаг бөгөөд сүүн хүчлийн бактери агуулдаг уг хоолны нэг хэсэг нь хүний дархлааг дэмжиж хорт хавдар үүсэхээс сэргийлдэг юм байна. Өмнөд солонгосчуудын урт удаан амьдардаг нууцуудын нэг нь кимчитэй холбоотой.
БАРИМТ 20
Өмнөд Солонгост эрчүүд нүүрээ будах байдаг л үзэгдэл. Мөн тэд сахлаа тогтмол хусдаг ба сахалтай хүмүүст ихэнх солонгосчууд дургүй. Мөн дөрвийн тооноос өмнөд солонгосчууд цээрлэдэг ба дөрөвдүгээр давхаргүй барилгууд нэлээд олон байдаг. Учир нь уг тоо нь “үхэл” гэх үгтэй төстэй сонсогддог юм байна. Мөн тэд улаан өнгийн үзэг ашиглахаас зайлсхийдэг. Учир нь эртний солонгосчууд улаан өнгийн бэхээр зөвхөн нас барсан хүний нэрийг бичдэг байжээ.
БАРИМТ 21
Өмнөд солонгосчууд маш эрүүл чийрэг биетэй бөгөөд тэдний дөнгөж 3.2 хувь нь илүүдэл жинтэй. Тус улсын соёлд гахай зүүдэлбэл сайн сайхан зүйл тун удахгүй тохиолдоно гэж үздэг. Мөн Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг. Тийм учраас гудамжны хоол идэхдээ үргэлж анхааралтай байх ёстой. Үүнээс гадна өмнөд солонгосчууд наймалжийг амьдаар нь иддэг.
БАРИМТ 22
Өмнөд Солонгос улсад бүх төрлийн спортууд дэлхийн түвшинд жигд сайн хөгжсөн. Бейсбол болон хөлбөмбөг тус улсад хамгийн алдартай, олон үзэгчтэй спортуудаар нэрлэгддэг. Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 2002 оны ДАШТ-д амжилттай оролцож дөрөвдүгээр байранд шалгарч байсан удаатай. Английн Премьер лигийн Тоттенхэм клубийн довтлогч Сон Хын Мин өнөө цагийн хамгийн шилдэг солонгос хөлбөмбөгч.
БАРИМТ 23
Өмнөд Солонгосын төрийн далбаа нь цагаан дэвсгэр дээрх цэнхэр, улаан, хар өнгийн дүрснүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь Өмнөд Солонгосын газар нутгийг, цэнхэр болон улаан өнгийн дугуй дүрс нь (арга-билэг) солонгос хүмүүсийг, дөрвөн багц хар өнгийн зурааснууд нь улсын засгийн газрыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Өмнөд Солонгос улс к-поп болон к-драмагаараа дэлхийд алдартай. Алдарт дуучин Psy-гийн “Gagnam Style” гэх дуу Youtube дээр нэг тэрбум үзэлт авсан хамгийн анхны бичлэг болж дэлхий нийтийг нэгэн үед байлдан дагуулсан. Мөн түүнээс гадна BTS, Big Bang, Blackpink, T-ara гэх мэт олон Өмнөд Солонгосын хамтлагууд дэлхий даяар олон сая хөгжөөн дэмжигчидтэй.