БАРИМТ 1
Бүгд Найрамдах Сан Марино улс нь 61.2 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Европ тивийн өмнөд хэсэгт Итали улсын дотор оршдог. Уг хэмжээгээрээ дэлхийд 191-ээр байранд жагсдаг бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас долоо дахин бага газар нутагтай гэсэн үг.
БАРИМТ 2
Тус улсын байршлыг улам тодорхой болговол Аленнин уулсын зүүн хойд захад оршдог. Итали улсын газар нутгийн дунд байрладаг тул Сан Марино улсад зөвхөн ганц хөрш орон бий. Далайд гарцгүй орон боловч далайн эрэг тус улсаас 10 гаруй километрийн л зайтай. Мөн тус улстай хамгийн ойрхон нисэх онгоцны буудал Итали улсад байдаг.
БАРИМТ 3
Сан Марино улсын нийт хүн ам нь 33.600 бөгөөд тэдний 97 хувь нь католик шашинтай. Улсын нийслэл нь Сан Марино өөрөө бол хамгийн том суурин газар нь Догана. Сан Марино улсын албан ёсны хэл нь итали хэл ба бие даасан диархи захирлын нэгдмэл чуулганы засаглалтай. Тус улсын ахмад захирагчдыг нь Оскар Мина болон Паоло Ронделли гэдэг.
БАРИМТ 4
Сан Марино улсын нэр нь Ромын үеийн (одоогийн Хорват улсын) Раб арлын чулуучин Гэгээн Маринусын нэрээс гаралтай. Манай эриний 275 онд төрсөн тэрээр хотын хэрмийг Либурнийн далайн дээрэмчид нураасны дараа сэргээн босгох үйл явцад оролцсон.
БАРИМТ 5
Дараа нь Маринус манай эриний 301 онд Титан уулан дээр бие даан удирддаг хийдийн нийгэмлэгийг байгуулсан. Тиймээс Сан Марино улс нь өнөөдрийг хүртэл оршиж буй хамгийн эртний тусгаар тогтносон, үндсэн хуульт бүрэн эрхт улсаар нэрлэгддэг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро.
БАРИМТ 6
Сан Мариногийн үндсэн хуульд зааснаар улсынхаа хоёр тэргүүнийг зургаан сар тутамд ардчилсан замаар сонгох ёстой байдаг юм байна. Одоогийн хоёр удирдагчид нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд албан тушаалдаа томилогдсон. Тэднийг ахмад захирагчид буюу ахлагч регент гэж дууддаг.
БАРИМТ 7
Сан Мариногийн эдийн засаг нь санхүү, аж үйлдвэр, үйлчилгээ болон аялал жуулчлалын салбаруудаас бүрддэг. Уг улс нь нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 13-аар байранд ордог дэлхийн хамгийн баян чинээлэг улсуудын нэг. Сан Марино улсын үндэсний уриа бол “Эрх чөлөө”.
БАРИМТ 8
Сан Марино улс 301 онд Ромын эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарлаж байсан бөгөөд 1291 онд Папын муж буюу одоогийн Ватикан хотоос салан тусгаарлаж одоогийн үндсэн хуулиа 1600 оны аравдугаар сарын 8-нд баталсан. Харин иргэдийнхээ эрхийн тухай хуулийн заалтыг 1978 оны долдугаар сарын 12-нд нэмсэн.
БАРИМТ 9
Сан Марино улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд маш дээгүүр бичигддэг. Тус улсын идэвхтэй оролцсон хамгийн сүүлийн тулаан 1463 онд болж өндөрлөсөн. Сан Мариногийн төрийн далбаа нь хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ төрийн сүлдээ багтаасан байдаг. Хөх өнгө нь тэнгэрийг, цагаан өнгө нь Титан уулсыг бүрхдэг цасыг бэлгэддэг.
БАРИМТ 10
Уг далбаа нь 1862 оны дөрөвдүгээр сарын 6-нд албан ёсоор Сан Марино улсын төрийн далбаа болсон. Сан Марино улс дэлхийн нэг болон хоёрдугаар байранд оролцоогүй бөгөөд төвийг сахисан байр сууриа хадгалж үлдсэн. Тус улсын анхны албан ёсны дурсгалын тамга 1894 онд баталгаажсан.
БАРИМТ 11
Сан Марино улсад спорт өндөр түвшинд хөгжөөгүй. Тус улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 2008 оноос хойш ЕАШТ болон ДАШТ-ий урьдчилсан шатны бүх тоглолтууддаа хожигдол хүлээсэн. Гэвч тус улсын баг тамирчид 2020 оны олимпд маш амжилттай оролцож 1 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн. Уг олимпын наадмаас өмнө Сан Марино улс нэг ч олимпын медальгүй байсан.
БАРИМТ 12
Газар нутгийн хэмжээгээрээ Сан Марино бол Европын гурав дахь, дэлхийн тав дахь жижиг улс. Тус улсаас жижиг газар нутагтай орнуудыг нэрлэвэл Тувалу, Монако, Ватикан болон Науру. Сан Мариногийн хамгийн урт шулуун зай болох зүүн хойноос баруун урд захын урт нь 13 километр.
БАРИМТ 13
Тус улсын засмал замын нийт урт нь дөнгөж 292 километр. Сан Марино улсын цагдаа нарыг “Жандармер” хэмээн хүндэтгэн дууддаг. Уг улс нь дэлхийн хамгийн их хүн амын нягтшилттай орон бөгөөд 2.5 хавтгай дөрвөлжин километр газарт 1,346 хүн харьяалагддаг.
БАРИМТ 14
Сан Марино улс ямар ч төрийн албан ёсны шашингүй. Тус улс нь керамик, будаг, хувцас, тавилга, даавуу, дарс гэх зэрэг бараа бүтээгдэхүүнийг экспортолдог. Харин уг бараануудын 80 гаруй хувийг нь Итали улс худалдан авдаг. Уг улсын интернет хэрэглэгчдийн тоо нь 17,200 ба хүн амын тал хувь нь интернет ашигладаг гэсэн үг.
БАРИМТ 15
Марк цуглуулагчид Сан Мариногийн шуудангийн маркийг маш ихээр үнэлдэг тул тус улсын шуудангийн маркууд эх орондоо их хэмжээний орлого оруулдаг. Мөн Бүх цаг үеийн хамгийн шилдэг Формула 1-ийн нисгэгч гэгддэг Айртон Сенна 1994 онд Сан Мариногийн Гранд Прид уралдаж байх үедээ осолдож амиа алдсан.
БАРИМТ 16
Сан Марино улсад маш бага хэмжээний зэвсэгт хүчин байдаг боловч тэд ямар нэгэн дайн тулаанд хүчтэй нөлөө үзүүлэх чадваргүй. Тийм учраас тус улсыг батлан хамгаалах үүргийг Итали улс хариуцдаг. Мөн тэд цахилгаанаа Итали улсаас авдаг. Уг улсад бүртгэлтэй авто машинуудын тоо нь хүн амаасаа хамаагүй олон.
БАРИМТ 17
Сан Марино улс манай орны адилаар ард иргэдээ давхар иргэншил эзэмшихийг зөвшөөрдөггүй. Сан Марино улсын хувь иргэний дундаж цалин нь дунджаар 36,500 ам.доллар. Энэ нь дэлхийн бусад орнуудын дундаж цалинтай харьцуулахад нэлээд өндөр тоо юм. Мөн 1930-аад онд баригдсан галт тэрэгний зам нь Итали улсаар дамжин олон сая жуулчдыг хүлээж авах үйл явцыг маш ихээр хялбаршуулсан.
БАРИМТ 18
Францын эзэнт гүрний удирдагч Наполеон 1797 онд Сан Марино улсын газар нутгийг нь тэлж өгөх саналыг тус улсын захирагчдад тавьсан боловч эелдгээр татгалзсан хариуг авсан. Сан мариночуудад эх орных нь газар нутгийн хэмжээ тийм ч чухал биш. Уг улсын эзэмшилд байх Титан уул дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн.
БАРИМТ 19
1600 оны Сан Мариногийн байгууллагуудын тухай дурдсан анхны хууль эрх зүйн баримт бичгүүдийг дэлхий нийтээрээ хамгийн эртний бичигдсэн үндсэн хууль гэж буруу ойлгодог. 1463 он хүртэл тус улсын газар нутаг зөвхөн Титан уулнаас бүрддэг байв. Гадаадын зэвсэгт хүчнүүд Сан марино улсыг нийт гурван удаа түр зуур мэдэлдээ оруулж байсан.
БАРИМТ 20
АНУ-ын хүндэт ерөнхийлөгч асан Абрахам Линколньд Сан марино улс өөрсдийн иргэншлээ санал болгох үед тэрээр ихэд бахархалтайгаар саналыг хүлээж авсан. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Итали улс Сан Мариногийн бүх харилцаа холбооны сүлжээг хаасан. Тэгээгүй бол австрийн тагнуулууд радиотелеграфын шинэ станцынх нь сүлжээ рүү нэвтрэх боломжтой байсан.
БАРИМТ 21
1944 оны есдүгээр сард өрнөсөн риминигийн тулааны үеэр Сан Марино улс 100,000 гаруй дүрвэгчдийг хорогдох байрандаа аюулгүй орогнуулсан. Сонирхолтой нь тухайн үед Сан Марино улс дөнгөж 15,000 хүн амтай байжээ. Тус улс нь ардчилсан аргаар сонгогдсон коммунист засгийн газрын гэрч болсон дэлхийн цорын ганц орон юм.
БАРИМТ 22
Итали улсаас Сан Марино улс руу нэвтрэх үед гадаадын жуулчид гадаад үнэмлэхээ шалгуулах шаардлагагүй. Та Итали улс руу нэвтэрч чадсан л бол Сан Марино улс танд үргэлж нээлттэй гэсэн үг. Үүний адилаар маш олон Итали улсын иргэд Сан Марино улсад амьдардаг.
БАРИМТ 23
Сан Марино улс нь түүхэн дэх эмэгтэй төрийн тэргүүнүүдийнхээ тоогоор дэлхийн бүх улсыг тэргүүлдэг. Энэ нь тэдний зургаан сар тутамд төрийн тэргүүнээ сольдог тогтолцоотой нь шууд хамааралтай. Мөн тус улс нь бүхэлдээ уулархаг бүс нутгаас бүрддэг ба Сан Маринод ямар ч тэгш хээр тал байхгүй.
БАРИМТ 24
Та Сан Мариногийн парламентын ордноор зочлох боломжтой. Уг барилгад нийт 60 төлөөлөгчид байдаг ба зочдод болон жуулчдад үргэлж нээлттэй. Сан Марино улс Европын холбооны гишүүн биш. Баян улс боловч тус улс дахь өртөг тийм ч үнэтэй биш. Мөн 1940 онд Сан Марино улс Их Британитай дайн зарласан гэх худал мэдээлэл тархсан бөгөөд үүнээс болж Их Британийн агаарын хүчин 1944 оны зургадугаар сарын 26-нд Сан Мариног бөмбөгдөж 63 хүний аминд хүрсэн.