БАРИМТ 1
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал (Балба) улс нь 147,516 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Азийн бүсэд оршдог далайд гарцгүй орон. Газар нутгийн ихэнх хэсэг нь Гималайн нурууны бүс нутагт харьяалагддаг ба Непал улс Хятад (хойд), Энэтхэг (зүүн, урд, баруун) гэх хоёр том гүрний дунд оршдог.
БАРИМТ 2
Непал улсын нутаг дэвсгэр нь Бангладеш болон Бутан улсуудын хилээс маш богино зайгаар зааглагддаг. Тус улсын байгалийн тогтоц нь нэлээд олон талт бөгөөд газар тариалан эрхлэх тал газар, ой модот толгодууд, болон дэлхийн хамгийн өндөр арван уулсын найм нь Непал улсад харьяалагддаг. Мөн дэлхийн дээвэр гэгддэг далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөрт оршдог Эверестийн оргил Непал улсад байдаг.
БАРИМТ 3
Непал улсын нийт хүн амын тоо 28 сая бөгөөд тэдний 81 гаруй хувь нь хинди шашныг шүтдэг. Мөн тус улсын хүн ам олон төрлийн үндэстнүүдээс бүрддэг ба чхетри болон бахун үндэстнүүд бусад үндэстнүүдээсээ харьцангуй их хувийг бүрдүүлдэг. Тус улсын нийслэлийг Катманду гэдэг ба тус хот нь нийт 2.9 сая хүн амтай.
БАРИМТ 4
Непал улсын эртний түүх нь Катмандугийн хөндийгөөс эхэлсэн ба олон зууны турш одоогийн хөрш болох Энэтхэг, Хятад улсуудтай ойрхон оршсон тул Непал улс тэдний худалдаа наймааны гол цэг болж хөгжсөн. Үүний үр дүнд тус улсын соёл Энэтхэг болон Хятадын соёлтой ихэд холилдох болсон.
БАРИМТ 5
Катмандугийн хөндийд манай эриний өмнөх 7-аар зууны үед анх хүн төрөлхтөн суурьшсан гэж эрдэмтэд үздэг бөгөөд тус бүс нутагт манай эриний 300-аад оны үед Хойд Энэтхэгийн Кирати үндэстнүүд олноороо шилжин суурьшсанаар Непал улсад анх хинди шашин дэлгэрсэн. Мөн тус улсын албан ёсны хэл нь непал хэл юм.
БАРИМТ 6
1255 онд тохиолдсон хүчтэй газар хөдлөлт тухайн үеийн непалчуудын гуравны нэгийнх нь аминд хүрсэн. Мөн Непал улс түүхийн уртад ямар нэгэн орны эрх мэдэлд орж байгаагүй тул тус улсын иргэд тусгаар тогтнолын өдөр гэж баяр тэмдэглэдэггүй. Непалын хаант улс анх 1768 онд үүссэн.
БАРИМТ 7
Улмаар парламентын ардчилсан засаглал 1951 онд нэвтэрсэн боловч 1960 болон 2005 онуудад Непалын хаадууд тус засаглалыг түдгэлзүүлж байсан. Гэвч 1900-2000-аад оны эхэн үе хүртэл өрнөсөн Непалын иргэний дайны үр дүнд хинди шашны хамгийн сүүлийн хаант засаглал нуран унасан. Одоогоор тус улс нь парламентын бүгд найрамдах засаглалтай.
БАРИМТ 8
Жилийн турш Непал улсад дөрвөн өөр улирал солигддог. Тус улсын ихэнх хэсэг өндөрлөг уулын бүсэд харьяалагддаг тул цаг уурын өөрчлөлтүүд их тохиолддог. Непал улсын урд цэгээс хойд цэг хүртэл 100 гаруй километр аялахад л халуун орноос туйлын хүйтэн оронд очиж буй мэт мэдрэмжийг авах болно.
БАРИМТ 9
Непал улсыг Ази тивийн Амазон гэж нэрлэдэг. Үүний нэг шалтгаан нь тус улсад ургадаг 5,980 өөр төрөл зүйлийн цэцгэс юм. Тэднээс 250 нь зөвхөн Непал улсад ургадаг ховор төрлийн цэцгүүд байдаг юм байна. Мөн тус улсад 870 өөр шувууны төрөл зүйлүүд амьдардаг. Энэ нь Европ болон Хойд Америк тивд бүртгэгдсэн шувуудын төрөл зүйлсээс олон.
БАРИМТ 10
Непал улсад 650 өөр эрвээхийн төрөл зүйлс амьдардаг ба тэдэн дунд дэлхийн хамгийн том эрвээхий болох “Атлас эрвээхий” багтдаг. Тус эрвээхийний далавчаа дэлгэсэн урт нь 27 сантиметр. Мөн тус улсад цасны ирвэс, улаан панда, нэг эвэрт хирс гэх мэт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн ховор амьтад өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа.
БАРИМТ 11
Непалчууд хоорондоо мэндлэх үедээ энэтхэгчүүдийн адилаар хоёр гарын алгаа нийлүүлэн залбирч буй мэт байрлал аван толгойгоо бөхийлгөж “Намасте” гэж хэлдэг. Непал улсын үндэсний амьтан нь үхэр бөгөөд хинди шашинтай непалчууд холбоотойгоор тус амьтныг ариун амьтан хэмээн дээдэлдэг. Мөн Непал улсад үхэр алах нь гэмт хэрэгт тооцогддог.
БАРИМТ 12
Дэлхий дээрх цорын ганц дөрвөн өнцөгт дүрсгүй төрийн далбаа бол Непал улсынх. Уг далбаа нь хоёр ширхэг гурвалжин дүрснээс бүрддэг ба дээд талынх нь сарны дүрсийг доод талынх нь нарны дүрсийг тус тус багтаасан байдаг. Уг гурвалжин дүрс нь Гималайн нуруунаас гадна хинди болон буддын шашныг илтгэдэг.
БАРИМТ 13
Непал улсад хамгийн алдартай хоол бол “Момо” гэж нэрлэгддэг нэгэн төрлийн банш. Уг баншны дотор мах, тахианы мах, ногоо гэх зэрэг төрөл бүрийн зүйлсийг хийж бэлтгэх боломжтой. Харин тус улсын үндэсний хоол нь Дал-бхат-таркари. Уг хоолыг ихэнх айл өрх өдөр бүр бэлтгэн хэрэглэдэг бөгөөд Дал (буурцаг), бхат (будаа), таркари (хүнсний ногоо) гэсэн утгатай.
БАРИМТ 14
Непал улсад хамгийн алдартай мэргэжлийн спортууд бол крикет болон хөлбөмбөг. Непалын крикетийн шигшээ баг дэлхийн шилдэг 20 багийн эгнээнд багтдаг. Мөн тус улсад зааны поло анх үүссэн ба олон төрлийн хөлөгт тоглоомууд Непал улсад алдартай. Непал улсын баг тамирчид олимпын наадмаас одоогийн байдлаар нэг ч медаль авч үзээгүй.
БАРИМТ 15
Непалчуудын соёлд хөлөөрөө ямар нэгэн эд зүйлсэд хүрэх нь зүй бус үйлдэлд тооцогддог. Та Непал улсад хэн нэгний дээгүүр алхаж гарч болохгүй бөгөөд зөвхөн баруун гараараа хоолоо идэх ёстой. Мөн хүний толгойг непалчууд биеийн ариун хэсэг гэж үздэг тул хэн нэгний толгойд хүрч болохгүй.
БАРИМТ 16
Непал улсын томоохон хотуудын замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарлаа зуун хувь төвлөрүүлэх ёстой. Учир нь тус улсад замын түгжрэл маш их байдаг ба явган хүмүүст зориулсан зам гарах цагаан шугам бараг л байдаггүй. Үүнээс болж жолооч нар таныг зам хөндлөн гарах үед зогсож өгдөггүй тул маш болгоомжтой байх ёстой. Мөн Непал улсын интернетийн хурд нь дэлхийн дунджаас гурав дахин удаан.
БАРИМТ 17
Непал улсын нийт цахилгааны 92.1 хувь нь сэргээгдэх эрчим хүч. Тус улсын хүн амын тал хувь нь өдөрт 3,000 төгрөгөөс бага мөнгөөр амь зуудаг. Энэхүү сөрөг баримт нь Непал улсыг дэлхийн хамгийн ядуу орнуудын эгнээнд бичигдэхэд хүргэдэг. Мөн Непалын үндэсний агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны дутагдалд орсон. Тиймээс Непал улс руу нисэх онгоцны тасалбар маш үнэтэй зарагддаг.
БАРИМТ 18
Непалчууд нийтээрээ консерватив үзэлтэй хүмүүс. Тиймээс та Непал улсын гудамжинд хүнтэй үнсэлцэх юм бол цагдаа нар таныг тэр даруйд нь баривчлах болно. Мөн тус улсын эдийн засгийн ихэнх хэсгийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг. Эверестийн оргилыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны жуулчид Непал улсыг зорьдог байх нь мэдээжийн хэрэг. Тус улсын засгийн газар нь аялал жуулчлалын салбараас олсон ашгийнхаа тэн хагасыг улсынхаа зэрлэг байгалийг хамгаалж, дахин сэргээх ажлуудад зарцуулдаг.
БАРИМТ 19
Эверестийн оргилоос гадна дэлхийн хамгийн гүн нуур болох Шэй Фоксундо, дэлхийн хамгийн өндөр өвстэй бэлчээрийн бүс нутаг болох Читван, дэлхийн хамгийн гүн хавцал болох Кали Гандакийн хавцал гэх зэрэг байгалийн хамгийн хамгийнууд Непал улсад бий. Мөн Непалын өндөрлөг уулс дунд алмас гэх хүнээс хамаагүй том биетэй нэгэн домгийн амьтны төрөл зүйл амьдардаг гэх олон түүх бий. Мөн тус амьтдыг харсан гэх амьд гэрчүүд ч байдаг юм байна.
БАРИМТ 20
Сиддхарта Гуатама буюу Буддаг манай эриний өмнөх 623 онд Непал улсад мэндэлсэн гэж үздэг. Мөн Непал улс нь Европын орнуудын мэдэлд орохгүйн тулд 1846 оноос 1950 он хүртэл 100 жилийн турш өөрсдийгөө дэлхийн бүх орнуудаас хязгаарлаж хаалттай улс байсан. Мөн Непал дайчид бол хулчгар зангаас үхэл хамаагүй дээр гэж үздэг маш зоригтой хүмүүс.
БАРИМТ 21
Гималайн нурууны сав газраар урсдаг олон тооны гол мөрнүүд Непал улсын газар нутгаар урсдаг хэдий ч тус улсын хотын бүсэд амьдардаг иргэд ундны усны хомстолд ороод удаж байна. Мөн тус улсын төмөр замын нийт урт нь дөнгөж 59 километр. Непал эмэгтэйчүүд дунджаар 2.7 хүүхэд төрүүлдэг бөгөөд непалчууд дунджаар 59 насалдаг.
БАРИМТ 22
Непал улсад урьдчилан зохион байгуулсан гэрлэлтүүд өнөөдрийг хүртэл идэвхтэй үйлдэгдсээр байгаа. Уг гэрлэлт нь бие биенийгээ танихгүй хоёр хүнийг хоёр талын ахмадууд нь хоорондоо тохиролцон хүчээр гэрлүүлж байна гэсэн үг юм. Мөн Непал иргэн Чандра Бахадур Данги нь 54 сантиметр өндөртэй бөгөөд дэлхийн хамгийн намхан эрэгтэй хүн.
БАРИМТ 23
Непалчууд бол согтууруулах ундааг маш бага хэрэглэдэг ард түмэн. Нийт Непал эмэгтэйчүүдийн 75.3 хувь нь, эрэгтэйчүүдийн 52.9 хувь нь амьдралдаа нэг ч удаа согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй. Мөн 2011 онд хоёр Непал залуус 42 цаг 35 минутын турш тасралтгүй гар барьж зогсож байсан удаатай. Непал улсын ихэнх иргэд англи хэлээр ярих чадвартай.
БАРИМТ 24
Непал эмэгтэйчүүд ихэвчлэн улаан өнгийн хувцас өмсдөг. Учир нь нөхөрт гарсан эмэгтэйчүүдийг амьдрал болон хүсэл тэмүүллийг бэлгэдсэн улаан өнгийг хувцас өмсөхийг нийгэм даяараа шаарддаг гэнэ. Мөн хуримаа хийгээгүй бүсгүйчүүд улаан өнгийн хувцас өмсөх нь хориотой байдаг юм байна. Непалчууд зөвхөн бямба гарагт амардаг.
Сэтгэгдэл (4)