БАРИМТ 1
Бүгд Найрамдах Бенин улс нь 114,763 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Баруун Африкийн бүсэд харьяалагддаг. Улсынхаа баруун талаар Того, зүүн хэсгээр Нигери, баруун хойд талаар Буркина Фасо, Зүүн хойд хэсгээр Нигер улсуудтай тус тус хиллэдэг бөгөөд урд хэсгээрээ Атлантын далайд гарцтай.
БАРИМТ 2
Бенин улсын нийслэл нь Порто-Ново боловч тус улсын хамгийн том хот нь Котоноу. Котоноу хот нь улсынхаа эдийн засгийн цэг бөгөөд тус хотод Бенин улсын засгийн газрын төв байр байрладаг. Бенин улс нь цаг уурын халуун дулаан уур амьсгалтай ба дал модны тос болон хөвөнг их хэмжээгээр экспортолдог.
БАРИМТ 3
Тус улсын эдийн засаг нь хөдөө аж ахуйн салбар дээр тулгуурладаг. Бенин улсын нийт хүн ам 12 сая. Хүн амын 52.2 хувь нь христийн шашинтай бол 24.6 хувь нь исламын шашныг шүтдэг. Мөн Бенин улсын иргэдийг Африкийн маш олон өөр үндэстнүүд бүрдүүлдэг. Тэднээс Фон үндэстэн хамгийн их хувийг эзэлдэг.
БАРИМТ 4
Одоогийн Бенин улсын газзар нутаг дээр XVII-XIX зууны үед Дагомейн хаант улс оршиж байсан. Нэг ёсондоо Бенин улс нь Дагомейн гэх нэртэй байсан гэсэн үг. Мөн XVII зууны эхэн үед тус хаант улс нь ард иргэдээ боолын наймаанд оруулж ашиг олсоор байсан. Улмаар 1885 онд боолчлолын эрин үе дууссаны дараа 1900 онд Франц улс тус бүс нутгийг эзлэн авч Францын Дагомейн гэж нэрлэсэн.
БАРИМТ 5
Бүгд Найрамдах Дагомейн улсыг 1958 онд одоогийн бенинчүүд байгуулсан ба 1960 онд Франц улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарласан. Тухайн цаг үеэс хойш тэд ардчилсан засгийн газар, цэргийн эргэлт, цэргийн засгийн газар гээд нэлээд олон өөр засаглалуудыг үзсэн. Бүгд Найрамдах Бенин Ард улс гэх нэрийн дор 1975-1990 оны хооронд коммунист улс байсан боловч 1991 оноос одоогийн Бүгд Найрамдах Бенин улс болж коммунизмыг халсан.
БАРИМТ 6
Бенин гэх нэр нь Бениний булан гэх далайн бүс нутгаас үүсэлтэй. 1975 оны арваннэгдүгээр сарын 30-нд бенинчүүд уг нэрээр улсаа нэрлэсэн. Бенин улсын албан ёсны хэл нь франц боловч фон болон йоруба хэлнүүд тус улсад нэлээд өргөн хэрэглээтэй. Бенин улс нь Баруун Африкийн хамгийн олон арслантай улс юм.
БАРИМТ 7
Бенин улсад цор ганц далайн боомт болон олон улсын нисэх онгоцны буудал байдаг. Тэд хоёул Котоноу хотод байрлалтай. Бенин улсын далайн эрэг 121 километрийн урт. Тус улсад шатахууны үнэ маш өндөр байдаг тул ихэнх иргэн Нигери улсаас хууль бусаар орж ирсэн шатахууныг хямд үнээр худалдаж авдаг.
БАРИМТ 8
Бенин улсын нийт газар нутгийн 31.3 хувь нь газар тариалангийн зориулалттай боловч тус бүс нутгийн 40 хувь нь ой моддоор бүрхэгдсэн. Бенинчүүдийн аж амьдралд хөгжим маш том байр суурийг эзэлдэг. Та Бенин улсад ямар нэгэн багт наадам болон шашны зайн үйлийн үеэр олон төрлийн уламжлалт хөгжмүүдийг сонсох болно.
БАРИМТ 9
Бенин улсын иргэд маш хүнд нөхцөл байдалд амьдардаг. Тэдний дөнгөж 4.5 хувь нь интернет ашигладаг бол 38.4 хувь нь л бичиг үсэг тайлагдсан. Мөн Бенин эмэгтэйчүүд дунджаар таван хүүхдийн ээж болдог бөгөөд одоогийн Бенин улсын хүн амын дундаж нас нь 18 байдаг юм байна.
БАРИМТ 10
Хүнд хэцүү амьдралтай хэдий ч Бенин улсад онц ноцтой гэмт хэрэг гарах нь цөөн. Тус улсад хулгайн хэрэг л нэлээд газар авсан бөгөөд зарим чинээлэг айл өрхүүд шөнийн цагаар хамгаалагч хөлсөлдөг. Тус улсад Фулани үндэстний нүүдэлчид амьдардаг. Тэд жилийн турш өвс ургамал сайтай газрыг хайж малаа даган аж төрдөг.
БАРИМТ 11
Бенин улсын төрийн далбаа нь улаан, ногоон, шар өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь эр зоригийг, шар өнгө нь эд хөрөнгийг, ногоон өнгө нь сэргэлт болон итгэл найдварыг тус тус бэлгэддэг. Бенин улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн Ерөнхийлөгч нь Патрис Талон.
БАРИМТ 12
Бенинчүүд ерөнхийдөө будаа, мах, ногоогоор голчлон бэлтгэсэн хоол иддэг. Тэд өдөрт багадаа хоёр удаа хооллодог. Улсын хойд бүсэд амьдардаг бенинчүүд үхрийн махыг ихэвчлэн хэрэглэдэг бол далайн эрэгтэй ойр урд бүсийн иргэд олон төрлийн загасны махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг.
БАРИМТ 13
Бенин улсын урд бүсээр хур тунадас ихээр буудаг тул ихэнх тариалангийн талбайнууд тэр хавиар байрлалтай. Тус улсын соёлд зүүн гараараа хоол идэх болон хүнд юм өгөх нь муу ёр гэж тооцогддог. Уг мухар сүсэг нь солгой хүмүүст хүртэл хамаатай. Та Бенин улсад очвол танилцсан хүн болгонтойгоо гар барьж мэндлэх ёстой.
БАРИМТ 14
Бенинчүүд гадаадын цагаан арьст жуулчдыг “Ёво” гэж дууддаг. Тиймээс таныг Бенин улсад явж байх үед хэн нэгэн ёво гэж дуудвал санаа зовох хэрэггүй. Мөн бенинчүүд нэлээд нөхөрсөг бөгөөд жуулчдад туслах дуртай хүмүүс байдаг гэнэ. Гэвч бенинчүүд зургаа авахуулах туйлын дургүй ард түмэн.
БАРИМТ 15
Бенин улсын хамгийн гол асуудлуудын нэг нь ДОХ-ын халдвар. Бенин улс маш ядуу хэдий ч Баруун Африкийн хамгийн тогтвортой улс төртэй улсуудын нэг. Мөн христийн болон исламын шашнуудаас гадна тус улсад “Вүүдүү” гэх эртний бенинчүүдийн үндсэн шашин бий. Тус улсын нийт хүн амын 17 гаруй хувь нь вүүдүү шашинд итгэгчид ба нэгдүгээр сарын 10-нд вүүдүү шашны үндэсний өдөр тохиолддог. Явж байгаа замын тань урдуур могой өнгөрвөл бенинчүүд уг явдлыг аз тохиохын илрэл хэмээн бэлэгшээдэг
БАРИМТ 16
Бенин улсад ЮНЕСКО-гийн үнэт өвөөр бүртгэгдсэн цор ганц газар байдаг. Тэрхүү үнэт өв нь XVII зууны үед баригдсан Абомейгийн хааны ордон бөгөөд тус ордон нь арван тусдаа газруудаас бүрддэг юм байна.
БАРИМТ 17
Гриммийн шагналын эзэн алдарт дуучин Анжелика Киджо нь Бенин улсаас төрөн гарсан хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг. Бенин улс нь газарзүйн байршлынхаа хувьд таван өөр бүсэд хуваагддаг. Тэдэнд элсэн цөл, далайн эрэг, ой модод, тал хээр гээд олон төрлийн байгалийн шинж чанарууд багтдаг.
БАРИМТ 18
Бенин улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсад бүх төрлийн спорт маш муу хөгжсөн. Бенин улсын баг тамирчид лимпын наадамд 1972 оноос эхлэн оролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч олимпын медаль хүртэж чадаагүй байгаа юм байна. Мөн тус улсын тамирчид өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй.
БАРИМТ 19
Бенин улс 2007 оноос эхлэн хүүхдүүдэд зориулан бага болон дунд сургуулиудын төлбөрийг тэглэж өгсөн хэдий ч сургуулийн насны хүүхдүүдийн дөнгөж 50 хувь нь л сургуульд сурдаг юм байна. Тус улсын Засгийн газар боловсролын салбартаа онцгойлон анхаарал тавьж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрвөн хувийг уг салбарт зарцуулдаг. Бенин улсад байдаг цор ганц их дээд сургууль болох Бениний их сургууль нь 12,000 гаруй оюутан суралцдаг.
БАРИМТ 20
Бенин улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол ирвэс. Хоёр ирвэсний дүрс тус улсын төрийн сүлд дээр дүрслэгдсэн байдаг. Бенин улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь Баруун Африкийн CFA франк юм. Уг мөнгөн тэмдэгтийг Бенинээс гадна Мали, Нигер, Сенегал гэх зэрэг долоон улс хэрэглэдэг.
БАРИМТ 21
Уг улсын хамгийн өндөрлөг цэг нь Монт Сокбаро гэх далайн түвшнээс дээш 658 метрийн өндөрт оршдог толгод юм. Бенин улс 12 аймагт хуваагддаг бөгөөд тэдгээр аймгууд нь дахин 77 жижиг хэсгүүдэд (Монголоор сум) хуваагддаг. Эдгээр аймгууд дундаас хамгийн олон хүн амтай нь Атлантик бол хамгийн бага хүн амтай нь Моно.
БАРИМТ 22
Бенинчүүдийн дундаж IQ нь 70 буюу дэлхийн дунджаас маш бага. Хөдөө орон нутагт амьдардаг бенинчүүд ихэвчлэн ногоо тарьж шавраар барьсан сууцад амьдардаг. Тэд маш уран бөгөөд мод болон зааны ясаар олон төрлийн бүтээлүүдийг хийдэг. Мөн вүүдүү шашны модон багийг бенинчүүд гар аргаар урладаг.
БАРИМТ 23
Бенин улсын үндэсний өнгөнүүд нь далбаа дээр байдаг улаан, шар болон ногоон өнгөнүүд юм. Тус улсад боолын наймаа удаан хугацааны турш үргэлжилсэн хэдий ч тухайн үед хүмүүс боолуудтай маш найрсаг ханддаг байсан гэнэ.
БАРИМТ 24
Бенин улсын гадаад пасспортоор дэлхийн 61 орон руу тодорхой хугацааны турш визагүйгээр зорчих боломжтой. Гэвч тэдгээр улсуудын жагсаалтад ихэвчлэн Африк тивийн орнууд байдаг. Ази тивээс Филиппин, Иран, Энэтхэг гэх зэрэг орнууд багтдаг. Харин Европ тивийн бүх орнууд Бенин улсын иргэдийг виза авахыг шаарддаг.
Сэтгэгдэл (1)