БАРИМТ 1
Бүгд Найрамдах Албани улс нь 28,748 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Зүүн Өмнөд Европын орон. Газар Дундын Тэнгисийн Адриатын болон Ионын тэнгисүүдийн бүсэд харьяалагддаг тус улс нь баруун хойд талаараа Косово, зүүн хэсгээрээ Хойд Македон, урд талаараа Грек улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Албани улсын нийт хүн амын тоо нь 2.9 сая бөгөөд тэдний 59 нь исламын шашинтай бол 17% нь христийн шашинтай. Улсын албан ёсны хэл нь албани хэл боловч грек болон македон хэлнүүд түгээмэл ашиглагддаг. Нийслэл хотыг нь Тирана гэх бөгөөд тус хотод Европын хамгийн их нар тусдаг хотуудын нэг юм.
БАРИМТ 3
Албани улсын газар нутагт цаг уур, геологи, гидрологи, морфологийн олон төрлийн шинж чанарууд хамаарагддаг. Албаны Альпын өндөр нуруудаас эхлээд Газар дундын тэнгисийн нарлаг далайн эрэг хүртэл байгалийн бүх төрлийн бүтцийг Албани улсаас олж болно. Мөн албаничууд улсынхаа нэрийг өөрсдийн төрөлх хэл дээрээ Шкипери хэмээн хэлдэг. Тиймээс Албани хүнтэй улсынх нь тухай ярилцах үедээ Шкипери гэх нэрийг ашиглавал ойлголцоход илүү хялбар байх болно.
БАРИМТ 4
Албаничууд оройн хоолны дараа гадагшаа гарч хоолоо шингээх үедээ ойр хавийн хөрш болон танилуудтайгаа цагийг өнгөрүүлдэг уламжлалтай. Зарим уламжлалт тосгонуудад уг цаг үеэр тээврийн хэрэгслийн замыг хааж ард иргэддээ тухтай алхаж хоорондоо ярилцах боломжийг нь олгодог.
БАРИМТ 5
Албаничууд толгой сэгсрэхийг тийм, харин толгой дохих үйлдлийг үгүй гэх утгаар ашигладаг. Тийм учраас албаничууд гадаадын иргэдтэй ярилцах үедээ буруу ойлголцох нь элбэг. Мөн албаничууд мануухайг тариалангийн талбайгаас гадна гэр орныхоо ойр хавьд босгосон байдаг. Энэ нь шинээр байшин барих үедээ мануухай босговол хөрш зэргэлдээх хүмүүсийнх нь атаархлыг зайлуулж шинэ байшинд нь аз ёндоог дууддаг хэмээн үздэг эртний соёлтой нь холбоотой.
БАРИМТ 6
Албаничууд жолоо барихдаа маш муу. Тэдний энэхүү нийтлэг шинж чанар нь дэлхий даяар алдартай бөгөөд 1991 он хүртэл тус улсад маш цөөн тооны машин байдаг байсан. Та Албани улсад очвол зам хөндлөн гарах үедээ үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Мөн Албани улсын үндэсний бахархал болсон хүн бол Тереза эх юм. Тэрээр Нобелийн шагнал хүртсэн цор ганц Албани хүн бөгөөд 1910 одоогийн Хойд Македоны нутаг дэвсгэрт мэндэлсэн боловч түүний уг гарал нь яах аргагүй Албани.
БАРИМТ 7
Одоогийн Албани улсын газар нутаг дээр түүхийн уртад Иллиричууд, Грекчүүд, Ромчууд, Фракчууд, Османчууд гэх мэт олон төрлийн үндэстнүүд оршин тогтнож байсан. Албаничууд 12-аар зуунд Арберийн автономит вант улсыг байгуулсан бөгөөд 13-14-ээр зууны үед Албанийн хаант улс болон Албанийн вант улс гэх нэрсийн дор оршин тогтнож байлаа. Улмаар 15-аар зууны үед Османын эзэнт гүрэн тус улсыг эзэлж таван зууны турш Албани улсыг дарангуйлсан.
БАРИМТ 8
Гэвч 18-19-ээр зууны үед албаничууд Өмнөд Балканы орнууд болон Египет улстай холбоо тогтоож ард түмнийхээ урам зоригийг дэмжиж байснаар Албанийн сэргэн мандалт эхэлсэн. Ийнхүү Османы эзэн гүрэн Балканы дайнд ялагдал хүлээснээр орчин үеийн Албани улс тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. Уг явдлаас хойш Албани улс нь эх орныхоо засаглалын чиглэлийг долоон удаа өөрчилсөн. 1913 онд Албанийн вант улс, 1925 онд Бүгд Найрамдах Албани улс, 1928 онд Албанийн хаант улс, 1946 онд Бүгд Найрамдах Социалист Албани Ард улс, 1976 онд социалист улсынхаа үндсэн хуулийг баталж, 1991 онд Бүгд Найрамдах Албани улс гэх нэрийг авч 1996 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 9
Одоогийн байдлаар Албани улс нь нэгдмэл парламентын бүгд найрамдах засаглалтай бөгөөд дунджаас дээш орлоготой эдийн засгийн хувьд хөгжиж буй орнуудын жагсаалтад багтдаг. Мөн Албани улс бол НҮБ, НАТО, Дэлхийн Банк гэх мэт олон улсын бүлгэмүүдийн гишүүн орон.
БАРИМТ 10
Европ тивийн хамгийн эртний хотуудын нэг болох Албани улсын Шкодер хотод замын хөдөлгөөний нэг ч гэрлэн дохио байдаггүй. Мөн Албани улсын ажилгүйдлийн хувьд 1990-ээд онд маш өндөр байсан тул олон тооны иргэд гаднын орнууд руу цагаачилсан. Улмаар Албани улсад өнөөдөр 3 сая гаруй хүн амьдардаг бол тус эх орноосоо өөр улсад 10 сая гаруй Албани гаралтай хүмүүс амьдардаг гэх судалгаа бий.
БАРИМТ 11
Хэдийгээр Европ улсад оршдог боловч Албани улс нь Европын Холбоонд харьяалагддаггүй. Тэд Европын холбоонд нэгдэх хүсэлтээ 2009 онд өгсөн бөгөөд тэдний хүсэлт баталгаажиж одоогийн байдлаар Серби, Хойд Македон, Турк, Монтенегро гэх мэт улсуудын хамтаар хүлээлгийн шатандаа байна.
БАРИМТ 12
Албани улсын автобуснуудад ямар нэгэн албан ёсны цагийн хуваарь гэж байхгүй. Жолоочид аяллын турш давуу эрхийг өөрсдийн гарт авдаг бөгөөд хэзээ, хаана, зогсох, хэзээ замдаа гарахыг зөвхөн тэд шийддэг. Жишээлбэл Тирана хотоос өөр нэгэн хотын чиглэлд явах автобус хэзээ хөдлөх нь тодорхойгүй бөгөөд зөвхөн бүх суудал эзэнтэй болсон үед замдаа гардаг. Тийм учраас гадаадын аялагчдад өглөө эрт автобусандаа суугаад бусад зорчигчдыг иртэл хүлээцтэй байхыг зөвлөдөг. Мөн Албани улсын автобуснуудыг “Фургон” хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 13
Хэрэв та цагаан хоолтон бол Албани улс таны хувьд диваажин л гэсэн үг. Учир нь Албани улсын ихэнх хоол хүнс орцондоо ямар нэгэн төрлийн мах агуулдаггүй бөгөөд ард түмэн нь ч мах идэхээс бага зэрэг зайлсхийдэг. Албанийн уламжлалт хоол болох моуссакагийн орцонд цагаан будаа, чинжүү, бялуу, навч гэх мэт хүнс ордог.
БАРИМТ 14
Албани улс аялагчдын хувьд маш аюулгүй орон. Тус улсаар аялсан жуулчдын сэтгэгдлүүдээс харахад эмэгтэй хүн ганцаараа аяласан ч Албани улс аюулгүй бөгөөд ямар нэгэн асуудал үүсэх магадлал нэлээд бага гэнэ. Албаничууд нөхөрссөг мөн шударга хүмүүс бөгөөд жуулчдад туслахдаа үргэлж бэлэн байдаг. Мөн Албани улсын нийтийн тээврээр үйлчлүүлэх үедээ хүмүүс хүрэх газраа очсоныхоо дараа төлбөрөө төлж болдог гэнэ.
БАРИМТ 15
Албани улс бол аялахад Европ тивийн улсууд дундаас хамгийн хямдхан нь. Мөн албаничууд банкны картнаас илүүтэйгээр бэлэн мөнгөөр тооцоогоо хийхийг илүүд үздэг. Маш үнэтэй эд зүйлд зориулан их хэмжээний мөнгө төлөх гээгүй бол Албани улсад бэлэн мөнгө ашиглах нь ёс зүйд нийцнэ. Албани улс нь 20-аар зууны хоёрдугаар хагаст ойролцоогоор 46 жилийн турш одоогийн Хойд Солонгосын адилаар дэлхий нийтээс тусгаарлагдмал коммунист улс байсан.
БАРИМТ 16
Албани улсын хамгийн алдартай хоолыг Байрек гэдэг. Энэ нь бяслаг, бууцай, махаар дүүргэж жигнэсэн нэгэн төрлийн нарийн боов юм. Хэрэв та Албани улсад очвол Байрекийг заавал амсаж үзэх ёстой. Мөн Албани улсын иргэд хоол идэх цагийг амрах үе гэж боддог тул хоолыг маш тайван идэцгээдэг.
БАРИМТ 17
Албани улсаас Грек улс руу 30 минутын дотор жижиг оврын завиар зорчих боломжтой. Албаничууд кофе ууж ойр хавийнхаа амьдралыг ажиглан суух дуртай ард түмэн. Тэд Турк маягийн кофенд дуртай бөгөөд Итали кофег тийм ч их таашаагаад байдаггүй. Мөн Албани улсад гаднын дайралтаас ард иргэдээ хамгаалах зориулалттай 750,000 хорогдох байр байдаг боловч нэг ч удаа ашиглагдах байгаагүй.
БАРИМТ 18
Албаничууд эгнээ баримтлан зогсдоггүй. Уг баримт итгэхэд бэрх сонсогдож байгаа хэдий ч албаничууд эхэлж ирсэн дарааллаараа эгнээ барин жагсдаггүй бөгөөд тухайн үед сэтгэл хөдлөлөө хамгийн ихээр гаргаж өөрийн нөхцөл байдлаа бусад хүмүүст хамгийн сайн ойлгуулж чадсан хүн нь дарааллын эхэнд зогсож хамгийн түрүүнд хэрэгтэй үйлчилгээгээ авдаг.
БАРИМТ 19
Албани улсын төрийн далбаа нь улаан өнгөтэй бөгөөд төв хэсэгтээ хоёр толгойд хар бүргэдийн дүрсийг багтаасан байдаг. Хоёр толгойт бүргэд нь тусгаар тогтносон Албани улсыг, улаан өнгө нь эр зориг, хүч чадал, болон цусыг тус тус бэлгэддэг. 15-аар зууны үед Османы эзэнт гүрний эсрэг өрнөсөн тулаанд Албани улсын удирдагчид хоёр толгойд бүргэдийн дүрстэй далбааг ард иргэдээ нэгтгэх зорилгоор мандуулж явсан удаатай.
БАРИМТ 20
Албани улсын тамирчид 1972 онд зуны олимпд, 2006 онд өвлийн олимпд тус тус анх удаа оролцож байсан. Гэвч тэд одоогийн байдлаар ямар нэгэн медаль олимпоос хүртэж чадаагүй. Тус улсын хамгийн алдартай спортоор хөлбөмбөг нэрлэгддэг бөгөөд Албанийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 1930 онд байгуулагдаж FIFA болон UEFA-д гишүүний хувиар элссэн. Хөлбөмбөгөөс гадна Албани улсад хүндийн өргөлт, сагсанбөмбөг, волейбол, тэннис, усанд сэлэлт гэх мэт спортууд алдартай.
БАРИМТ 21
Албани улсын үндэсний ундааг “Раки” гэж нэрлэдэг. Раки нь нэгэн төрлийн жимстэй архи бөгөөд үйлдвэрлэгдэж буй бүс нутгаасаа шалтгаалан чавга, алим, чангаанз, ойн жимс гэх мэт өөр өөр амттай байдаг. Одоо цагт ракиг ихэвчлэн ахмад настай хүмүүс хэрэглэдэг.
БАРИМТ 22
Албани улсын тухай гайхалтай баримтуудын нэг бол тэдний жуулчдад зориулсан визаны бодлого юм. Та Албани улсад анх зочлохдоо визанд орох ёстой бөгөөд тэрхүү хугацаанаас хойш нэг жилийн турш Албани улсад нэмэлт визаны шаардлагагүйгээр амьдарч мөн аялах боломжтой. Мөн Албани улсад байх үедээ гудамжинд нь зардаг жимс болон хүнсний ногоог эргэлзэх зүйлгүй худалдаж авах боломжтой бөгөөд тэд бүгд маш цэвэр бөгөөд шинэхэн байдаг.
БАРИМТ 23
Албани улс нь үерийн аюул нүүрлэх өндөр магадлалтай бүс нутагт оршдог. Тус улсад 2010 онд их хэмжээний үер бууж 70,000 гаруй гэр бүл орох оронгүй хоцорч байсан удаатай. Мөн Албани улс нь дэлхийн анхны шашингүй үзэлт улс болсон бөгөөд 1967 онд улсын албан ёсны шашингүй байх шийдвэрийг гаргасан.
БАРИМТ 24
Албаничуудын дунд алдартай мухар сүсгүүдээс сонирхуулахад - Хэрэв таны гар хүйтэн бол та шударга хүн биш. Ууж буй кофегоо санаандгүй асгавал таны дансанд их хэмжээний мөнгө орж та баяжна. Өвдсөн хоолойдоо хүрэх нь өвдөлтийг нь улам ихэсгэнэ. Үхсэн хулгана харсныхаа дараа үсээ барихгүй бол таны үс унана гэх мэт. Мөн 2006 онд Албани улсын засгийн газар ард иргэдээ хурдны завь ашиглахыг албан ёсоор хориглосон.
Сэтгэгдэл (1)