ЭШЛЭЛ 1
Түгжрэлтэй холбоотой асуудал бол төлөвлөлт. Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно.
ЭШЛЭЛ 2
Импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна.
ЭШЛЭЛ 3
Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон.
ЭШЛЭЛ 4
Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ
ЭШЛЭЛ 5
Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ.
ЭШЛЭЛ 6
Автомашины импортын хязгаарлалт, бүсчилсэн тойрог доторх машины өндөр төлбөр хураамж, зогсоолын асуудлуудыг шийдвэрлэхэд түгжрэл эрс буурах судалгаа, тооцоолол гарч байна.
ЭШЛЭЛ 7
Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүд хот руу орохдоо тогтоосон татвар хураамжийг төлнө. Төлөхгүй бол хот руу оруулахгүй.
ЭШЛЭЛ 8
Түгжрэл энэ хэвээрээ цааш явбал 2025 он гэхэд энэ тоо 24.2 их наяд болж магадгүй гэсэн дүн гарсан.
ЭШЛЭЛ 9
Улиастайн аманд юм уу, Баянхошууны эцсийн буудал дээр зогсож байгаа Улаанбаатар хотын нэг иргэн байсан ч нийтийн тээвэр хүрч үйлчилдэг байх ёстой. Ийм л тогтолцоог энэ хотод бий болгоно.
ЭШЛЭЛ 10
Нийслэл дээр нийтийн тээвэрт өгөх татаас жил бүр нэмэгдэж байна. 2016 онд 52 тэрбумын татаастай байсан бол одоо 160 тэрбумын татаастай болсон. Нийтийн тээвэр яагаад хөгжиж дээшлэхгүй байна, хувийн хэвшлийнхнийг оруулаад, дэмжээд байгаа хэрнээ ийм зогсонги байна.
ЭШЛЭЛ 11
Нийслэлд хийгдэх хөнгөн галт тэрэгний төсөл эхэлчихлээ. Урдаас зөвлөх үйлчилгээний мэргэжлийн баг ирчихсэн зураг төсөл дээрээ ид ажиллаж байна. Хөнгөн галт тэрэг төслийн санхүүжилт эхний байдлаар 2.5-3 тэрбум орчим доллар байгаа. Эхний лайн буюу эхний шугам нь 21.2 км урттай, өртөг нь 600-700 сая орчим доллар байх болов уу. Мэдээж нөхцөлөөсөө бас шалтгаална.
ЭШЛЭЛ 12
Өртөг зардлаа хэмнэж тооцох юм бол заавал Яармагийн замын дундуур гэхгүйгээр шууд тавигдах боломж ч бас бий. Эдгээрийн ТЭЗҮ нь эхний байдлаар гуравдугаар сарын 30 гэхэд надад танилцуулагдах юм. Ер нь бол нийт 49.3 км тавигдах юм. Эхний лайн нь Морингийн даваанаас Яармаг дундуур яваад, гүүрээр гараад Гэгээнтэн хотхоны хажуугийн тэмээтэй хөшөөний уулзвараар өнгөрнө.
ЭШЛЭЛ 13
Хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор нэг шугаман дээр гэхэд нэг цагт 12-15 мянган хүн зорчих тооцоотой масс транцит. Гурван шугамаа нийлүүлээд тооцох юм бол доод тал нь 50 мянган иргэн зорчино гэхээр нийслэлийн түгжрэлээс ямар их хөнгөрөх нь тодорхой.
ЭШЛЭЛ 14
Бүтээн байгуулалтын контентын хамгийн багадаа 50 хувь нь Монголын компаниуд байх ёстой. Энэхүү хөнгөн галт тэрэгний төсөл таван жилийн хугацаатай, гурван чиглэлд хийгдэх, 49 км зам учраас үндэсний компаниуд маань энэ хугацаанд багагүй хөгжөөд, туршлагатай болоод авна.
ЭШЛЭЛ 15
Урд хөрштэй хамтрах дараагийн төсөл бол нийслэлд баригдах тойрог замын төсөл. Хоёр талдаа гурав, гурван урсгалтай 71.3 км зам. Энэ том бүтээн байгуулалт. Төв замын ачааллыг эрс бууруулна. Туул голын дагуух хурдны зам гурав, гурван эгнээгээр орж ирэх юм. Үүний 35 км замын ажлын зураг, ТЭЗҮ нь бэлэн. Түүнийг тодотгох ажил хийгдэж байгаа. Дахиад хойгуураа 36.7 км зам тойрно. Тэр ажлын зураг орно, газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.
ЭШЛЭЛ 16
Одоо дэлхийн хотууд смарт хотоос дижитал шилжилт гэдэг дэвшил рүүгээ орчихсон байна. Монголын хувьд платформ нь Улаанбаатар хот юм. 1.5 сая хүн амын хөдөлгөөн, дататай холбоотой асуудал. Бид нийслэл гэсэн нэг том төвлөрсөн дата баазтай болж байж смарт хотын иргэд болно.
ЭШЛЭЛ 17
“Ухаалаг Улаанбаатар” төсөл одоогоор 200 сая орчим долларын төсөвт өртөгтэй. Эхний ээлжийн 20 сая доллар хотод байгаа. 30 сая орчим доллар нь ХЗДХ-ийн яаманд байна. Гадны компаниуд саналаа өгч байна. Солонгосын, Хятадын гэх мэт компаниуд эхний байдлаар оролцъё гэсэн.
ЭШЛЭЛ 18
“Ухаалаг Улаанбаатар” төслийн эцсийн зорилго бол Улаанбаатар хот дэг журамтай, цэгцтэй, ажиллаж хөдөлмөрлөх орчин сайн, амарч зугаалахад таатай, ая тааваараа, амгалан тайван иргэдээ амьдруулахад чиглэсэн.
ЭШЛЭЛ 19
Төслийг арван жилийн циклээр ярина. Төслийн хугацааг таван жилийн хугацаанд шахаж хийнэ, ер нь түлхүүр гардаж авах эцсийн зогсоолтойгоор ажиллана. Харин гарах үр дүн бол 10 жилийн дотор яригдана.
ЭШЛЭЛ 20
Хотын даргын зүгээс бизнесийг чөлөөтэй болгож эхэлсэн, 74 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Цагийн хязгаарлалтуудыг чөлөөллөө. Сарын эхний өдрийн хоригийг байхгүй болголоо. Энэ бүгд эхлэл. Цаашлаад бизнесийг бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлийнхэн маань хэвийн, нөөц боломжоо дайчлан, орлоготой ажиллах бүх сувгийг нээнэ. Ямагт тэдний талд зогсоно.
ЭШЛЭЛ 21
Улаанбаатарын гудамжинд үсэрч гараад “Алив наад хашаагаа буулга, тийш нь замын транс гарга” гээд орилоод зогсдог, эсвэл гараажнуудын дунд зогсож байдаг ажилдаа удахгүй орно. Хотын гудамжаар явж хэрүүлээ хийнэ. Хэрэлдэнэ, хэлэлцэнэ, ойлголцоно, зохицоно. Байнга хэрүүл бас болоод байдаггүй юм. Ухаалаг сайхан хүмүүс олон таарна. Миний ажлыг ойлгоно.
ЭШЛЭЛ 22
Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд зориулалтын бус нийтийн эзэмшилд барьсан 1000 гараажийг буулгасан. Одоо 4700 гарааж буулгана, газрыг нь чөлөөлнө.
ЭШЛЭЛ 23
Миний хувьд хотын даргын ажлыг аваад эхний ээлжинд Улаанбаатар хотын төсөв санхүүгийн асуудлыг харсан. Ер нь юу байна гэж. Тэгсэн 29 тэрбумын хөрөнгө оруулалтын ажилтай, 198 тэрбум төгрөгийн тулсан өртэй, урт хугацаанд тавьсан зээлийн эх үүсвэрүүдийн зарим нь өр шир болж, тэр нь 1.5 их наяд төгрөг болсон ийм хотыг хүлээж авсан. Энэ бүгдийн ард гарахын тулд эхний шатанд хууль эрх зүйн реформоо хийлээ.
ЭШЛЭЛ 24
Улаанбаатар хот эдийн засгийн 70 хувийг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр олон улсын жишгээр уул уурхайгаас олж байгаа орлогынхоо тодорхой хувийг хот руугаа оруулах ёстой юм билээ. Энэ нь өөрөө хөдөлмөрийн бүтээмжийг дэмжиж байгаа хэлбэр. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжинэ гэдэг нь угтаа уул уурхайгаас үл хамаарсан эдийн засгаар хот босч ирнэ гэсэн үг.
Сэтгэгдэл (7)