БАРИМТ 1
Арабын Бүгд Найрамдах Египет улс нь 1,011,408 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Африк болон Ази тивүүдийг дамнан оршдог. Улсынхаа зүүн хойд хэсгээр Израиль, урд талаар Судан, баруун хэсгээр Ливи улсуудтай хиллэдэг ба Улаан тэнгис болон Газар дундын тэнгисүүдэд гарцтай.
БАРИМТ 2
Хүн амын тоо нь 102.7 сая бөгөөд нийслэл болох Каир хотод 21.3 сая нь амьдардаг. Египет улсад манай эриний өмнөх 6000-4000 оны хооронд Нил мөрний хөвөөнд хүн төрөлхтний эртний соёл иргэншил үүссэн. Эртний соёл иргэншлийн өлгий болсон уг нутагт тэрхүү цаг хугацаанд харьяалагдах хөдөө аж ахуй, бичиг үсэг, шашин соёл, болон засгийн газрын хамгийн эртний хөгжлийн ул мөрүүд олдсон.
БАРИМТ 3
Египет улс нь түүхийн эхэн үедээ христийн шашны хамгийн гол төв цэг байсан боловч долдугаар зууны үед ард иргэдийн ихэнх нь исламын шашинтай болсон. Өнөө үед ч уг нөхцөл байдал ижил бөгөөд христийн шашинтай египетчүүд ч цөөнгүй бий. Египет улсад Ливийн болон Сахарын гэх хоёр үндсэн элсэн цөл оршдог.
БАРИМТ 4
Нил мөрөн Египет улсын нутаг дэвсгэрээр урсдаг хэдий ч тус улс нь дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудын жагсаалтад багтдаг. Газар нутгийн ихэнх хэсэг нь элсэн цөлөөс бүрддэг бөгөөд бороо маш бага ордогтой холбоотой. Гэхдээ сүүлчийн мөстлөгийн үеэр одоогийн Египет улсын нутаг дэвсгэр нь хязгаар нь үл харагдах цөлийн оронд жижиг хэмжээний олон тооны нуурууд болон өвс моддоос бүрддэг байсан. Гэвч мөстлөгийн үе дуусаж дэлхийн дундаж температур огцом өссөнөөр он цагийн эрхэнд тухайн ой модод одоогийн элсэн цөл болон хувирсан.
БАРИМТ 5
Египет улс нь өвөл зун гэсэн хоёр улиралтай. Хэдийгээр халуун орны улс боловч арван нэгээс дөрөвдүгээр саруудын хооронд Египет улсад өвлийн улирал тохиож сэрүүн цаг агаарыг авч ирдэг. Харин тавдугаар сараас аравдугаар сарын хооронд зуны улирал үргэлжилдэг.
БАРИМТ 6
Эртний Египетчүүд газар нутгаа улаан болон хар хэмээн хоёр хэсэгт хуваадаг байсан. Хар бүс нь Нил мөрний ойролцоох хөрсний үржил шим сайтай газар тариалангийн нутгийг, улаан бүс нь ихэвчлэн хуурай цөл болон улаан хад чулуудаас бүрдсэн нутаг дэвсгэрийг төлөөлдөг.
БАРИМТ 7
Египетчүүд алдарт Пирамидуудыг Египетийн удирдагчдын бунхан болгох зорилгоор барьсан. Дэлхийн хамгийн алдартай Пирамид болох Гизагийн Пирамидыг барихын тулд хэдэн зуун жилийн хугацааг өнгөрүүлсэн. Мөн Пирамидуудыг боолууд бариагүй бөгөөд Египетийн засгийн газраас тушаал авсан газар тариалангийн ажилчид уг агуу бүтээн босголтон дээр ажилласан. Тэдний хувьд үр тариагаа хураадаггүй хуурай цаг агаартай улирлаар хийх ажил хомс тул Пирамид дээр ажиллаж цалин хөлс авдаг байсан.
БАРИМТ 8
Египет улсад одоогийн байдлаар 130 гаруй Пирамидууд олдоод байгаа бөгөөд судлаачид Пирамидын хайгуулаа үргэлжлүүлэн хийсээр байгаа. Пирамидууд нь нарны цацраг дэлхий дээр буудаг дүр зураглалыг илэрхийлдэг бөгөөд орой дээрээсээ газарт хүрэх хүртлээ улам хүрээгээ тэлдэг. Үүнтэй холбоотойгоор Пирамидуудыг үргэлж нар жаргах зүг рүү харуулан барьсан байдаг. Мөн одоогийн Пирамидууд бүрэн бүтэн биш бөгөөд 14-р зууны үед тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Пирамидын орой болон зарим хэсгийг хүрээлсэн алт бутран унасан байдаг.
БАРИМТ 9
Эртний египетчүүд үхлийн дараах амьдралд гүн итгэдэг байсан бөгөөд амьдралынхаа ихэнх хэсгийг үүнд бэлдэж өнгөрөөдөг байсан гэнэ. Баян болон хүчирхэг хүмүүс ихэвчлэн өөртөө зориулан Пирамид мэтийн хувийн булш бариулдаг байсан ба үхсэнийхээ дараа тэндээ оршин сууна гэж боддог байсан. Ядуу хүмүүсийн хувьд өөрсдийн бололцоондоо тааруулан оршуулгандаа бэлдэг байсан. Мөн энэхүү итгэл үнэмшил нь эртний египетчүүдийг амьдарч буй цаг хугацаандаа их хэмжээний буян үйлдэхэд хүргэдэг байжээ.
БАРИМТ 10
Египет улсын өөр нэгэн алдартай зүйл бол мумми буюу үхсэн хүний биеийг амьд мэт хадгалж үлдэх өв соёл юм. Ядуу буурай иргэд талийгаачдыг ялзарч муудахгүй цөл газар оршуулдаг байсан бол баян чинээлэг хүмүүс зүрхнээс бусад эд эрхтнүүдээ тусдаа саванд хадгалуулж биеэ давсаар хатааж, дараа нь маалингын даавуугаар ороолгож мумми болон хувирдаг байв. Мөн шившлэг болон тарни тэднийг дараах амьдралаа хурдан олоход нь тусалдаг гэж үздэг байсан тул хамгаалалтын боодлуудын дунд ихэвчлэн шившлэг хийлгэдэг байсан.
БАРИМТ 11
Эртний Египетэд эзэн нь нас барах юм бол түүнд үйлчилдэг байсан албатуудыг эзнийх нь хамтаар амьдаар нь оршуулдаг байжээ. Ингэснээр тэд үхлийн дараах амьдралдаа ч мөн адил эзэндээ үйлчлэх боломжтой гэж үздэг байв. Мөн хүмүүсийн зүрхийг үргэлж биед нь үлдээдэг нь нэг учиртай. Домогт өгүүлдгээр үхлийн дараах амьдралдаа нэвтрэн орох үед нь Анубис бурхан талийгаачдыг угтан авдаг бөгөөд зүрхийг нь өдтэй хамт жин дээр тавьж тус хүний амьд байх үедээ хийсэн буян нүглийг шүүдэг гэнэ. Хэрэв зүрх нь өднөөс хүнд байвал зүрхээр нь матруудыг хооллосноор уг зүрхний эзэн сүнсээ үүр алддаг. Харин өд зүрхнээс хүнд байх юм бол Анубис бурхан тэрхүү зүрхний эзнийг үхлийн дараах амьдрал руу чиглүүлэн авч явдаг ажээ.
БАРИМТ 12
Эртний египетчүүд орчин цагт ихэнх хүмүүсийн байнгын хэрэглээ болсон үнэртэй усыг анх бүтээсэн. Мөн эртний египетчүүд маш өндөр түвшний хөгжилтэй байсан бөгөөд амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд болон ургамлуудыг гоо сайхны бүтээгдэхүүн болгон хумсаа будах, нүүрний тос бэлтгэх гэх мэтээр хэрэглэдэг байсан. Мөн тэд толгойн үс болон хөмсөгнөөсөө бусад биеийнхээ бүх үсийг бөөснөөс сэргийлж хусдаг байжээ.
БАРИМТ 13
Египет улсын албан ёсны хэл нь араб хэл боловч англи болон франц хэлний хэрэглээ уг улсад нэлээд их. Тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь аялал жуулчлал бөгөөд түүхийн үнэт дурсгалт газруудаа ашиглан жуулчдыг дэлхийн өнцөг булан бүрээс татаж эдийн засгийнхаа 12%-г бүрдүүлдэг.
БАРИМТ 14
Египет улсын төрийн далбаа нь улаан, цагаан, хар өнгөнүүдээс бүрддэг бөгөөд далбааны төв хэсэгт үндэсний бэлгэ тэмдэг болох алтан бүргэдийн дүрс байрладаг. Улаан өнгө нь Их Британийн колоничлолоос гарах тэмцлийн төлөө урссан цусны дусал болгоныг, цагаан нь 1952 онд энхийн замаар хаант засаглалыг халсан хувьсгалыг, хар өнгө нь Их Британийн дарангуйллыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 15
Египет улс нь 1922 оны хоёрдугаар сарын 28-нд олон зуун жилийн турш дарлуулсны эцэст Их Британийн колоничлолоос гарч улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан. Одоогоор парламентийн засаглалтай орон бөгөөд улсын ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Ас-Сиси нь 2014 оноос хойш уг албан тушаалыг хашиж байна.
БАРИМТ 16
Арабын бүх орнууд дундаас Египет нь кино үйлдвэрийн салбартай цор ганц улс юм. Харин хөлбөмбөгийн спорт хамгийн алдартай нь бөгөөд Египетийн хөлбөмбөгийн шигшээ баг нь тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд нийт долоон удаа түрүүлсэн байдаг. Ливерпүүл клубын довтлогч Мохамед Салах нь Египет хүн юм. Мөн хөлбөмбөгөөс гадна усанд сэлэлт болон теннисийн спортоор египетчүүд өргөнөөр хичээллэдэг.
БАРИМТ 17
Тэдний эртний соёл иргэншлийн нотолгоо болсон олдворуудын нэг нь 5000 жилийн настай дэлхийн хамгийн эртний даашинз юм. Мөн хуримын бөгж солилцох уламжлал нь эртний египетчүүдээс гаралтай.
БАРИМТ 18
Египет эмэгтэйчүүд нэр төр болон даруу байдлыг эрхэмлэдэг тул хөл болон гараа бүтэн бүрхсэн хувцсыг ихэвчлэн өмсдөг. Мөн та Египет улсад очоод шашны холбоотой барилга байгууламж руу орохоор болбол заавал гутлаа тайлах ёстой. Энэ нь шашны ариун нандин газрыг хүндэтгэж газар дээгүүр гишгэдэг гутлаараа бохирдуулахгүй байх санааг илэрхийлдэг.
БАРИМТ 19
Судан болон Египет улсуудын хил дээр 2,060 хавтгай дөрвөлжин квадрат хэмжээний эзэнгүй газар нутаг байдаг. Мөн Эртний Египетийн Гераклион гэх алдагдсан хот нь 1200 жилийн дараа далайн ёроолоос олдсон. Харин Египетийн мумминуудаас кокаин болон никотин гэх мансууруулах бодисууд хадгалагдаж байдаг.
БАРИМТ 20
Эртний Египетэд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёул нүүрээ буддаг соёлтой байжээ. Мөн тэдний зохион бүтээсэн өнөөдрийн бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлсээс дурдвал шүдний 00, хөгжмийн зэмсгүүд, эм тариа, цаас, түлхүүр, нүүрний будаг гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 21
Хэдийгээр талын бүргэд Египетийн үндэсний амьтан боловч муурнууд Египет улстай гүн холбоотой. Ялангуяа Эртний Египетэд ариун нандин амьтан хэмээн тооцогддог байсан бөгөөд тэднийг аз авчирдаг гэж боддог байсан тул ихэнх айл өрхүүд муур тэжээдэг байсан.
БАРИМТ 22
Египет улсын боловсролын систем манай улсынхтай төстэй бөгөөд хүүхдүүд 6 насандаа сургуульд элсэн орж 9-р ангидаа дунд ангиа төгсөж үргэлжлүүлэн ахлах анги руу дэвшин суралцах эсвэл техникийн коллеж руу шилжих тухай шийдвэрээ гаргадаг. Ахлах ангиа төгсөж буй сурагчдын хувьд шалгалт өгч их дээд сургуульд элсэн суралцах боломжтой. Эрчүүдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 83% бол эмэгтэйчүүдийн хувьд 59.4%.
БАРИМТ 23
Египет эрчүүд дунджаар 70 насалдаг бол эмэгтэйчүүд 75 насалдаг. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд хүн амын дундаж наслалтаараа 124-ээр байранд жагсдаг. Мөн тус улсын уул уурхайн салбар зэс, цагаан тугалга, алт гэх мэт үнэт чулуулгуудыг олборлодог. Эртний Египетүүд хүртэл зэс болон цагаан тугалгыг ашиглан хүрэл гарган авч дайн байлдааны хуяг дуулга хийдэг байжээ.
БАРИМТ 24
Египет улсын зэвсэгт хүчин маш хүчирхэг. Одоогийн байдлаар тус улсад 300,000 гаруй идэвхтэй цэргүүд байдаг бөгөөд 100,000 нь далайн болон агаарын цэргийн ангиудад алба хаадаг. Цэргийн хүчээр хүчирхэг боловч өөрсдийн үйлдвэрлэлтийн хүчин чадлаас шалтгаалан Франц, Орос, Америк, Герман гэх мэт улсуудаас цэргийн техник хэрэглэлүүдийг тогтмол худалдаж авах шаардлагатай.
Сэтгэгдэл (1)