ЭШЛЭЛ 1
Хөгжлийн банкны асуудлаас шалтгаалж олон нийт, зарим хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс намын дотоод хагарал үүссэн мэтээр харж байх шиг байна. МАН-ын эв нэгдэл байх ёстой хэвэндээ байгаа. Үүний зэрэгцээ хөгжлийн банканд үүсээд байгаа нөхцөл байдлаас давсан намын эрх ашиг, эв нэгдэл байж болохгүй. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд энэ өр зээлийн бугшсан асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой.
ЭШЛЭЛ 2
2020 оны сонгуульд МАН дараалан засгийн эрх барьснаар улс орон, ард иргэдэд хөгжил дэвшил юуг авч ирж болдог вэ гэдгийг харуулах том даалгавар авсан. Үүний зэрэгцээ ковидын халдвараас шалтгаалсан хоёр жилийн хугацаанд ард иргэдийн амьдралын орлого зарлагын тэнцвэргүй харьцаа болон эдийн засгийн уналттай байдал үүссэн. Тухайн нөхцөл байдлыг засаж сайжруулах хэрэгтэй. Хэрэв энэ ондоо багтааж төлөлтөө хийж, Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэхгүй бол бид иргэдийн өмнө хүлээсэн даалгавраа биелүүлж чадахгүйд хүрнэ. Тиймээс энэ эхний зорилго болоод байна.
ЭШЛЭЛ 3
Хөгжлийн банкны чанаргүй зээл бол эрх барьж байгаа намын хувьд хоолой дээр тавьсан хутга болоод байна. Энэ зээлийг төлүүлэхгүй бол ирэх оноос улсаараа дампуурах эрсдэл үүснэ.
ЭШЛЭЛ 4
2017 онд буюу У.Хүрэлсүх даргын Засгийн Газрын үед Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх ажил эхэлж байсан. Зээлээ эргэн төлдөггүй этгээдүүдийг Хөгжлийн банкнаас Шүүхэд хандах боломж өгдөггүй байсныг давж шүүхэд хандуулдаг болгож байсан. Гэтэл үүний цаана хэд хэдэн асуудал үүссэн.
ЭШЛЭЛ 5
Тухайн зээлийн хүү, алданги, Хөгжлийн банкинд учруулсан хохиролтой нь төлүүлье гэхээр шүүхийн шийдвэрээр анх авсан үеийн ханшаар бодоод төл гэдэг. Ингэхээр авсан зээлээ хүү, алдангигүй ашиглаад тухайн үеийнхээ ханшаар төлөх нөхцөл үүсдэг. Энэ зээлдэгчид дунд өндөр хүүтэй зээлийг луйврын схемээр авсан хэсэг бүлэг дээрэмчид байна. Үүнийг таслах ёстой.
ЭШЛЭЛ 6
Засгийн газар ирэх жилд 800 сая.доллар төлөх үүрэгтэй болчихсон байгаа. Эхний удаад зээлдэгчид өөрсдөө өрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар төлөх нөхцөлд хүргэлгүйгээр өөрсдөөр нь төлүүлье, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж болохгүй гэсэн зарчмаар ажиллаж байна.
ЭШЛЭЛ 7
Хөгжлийн банкнаас зээл авсан бүхнийг луйварчин мэтээр харж болохгүй. Тэр дунд зээлээ аваад хэвийн төлөлтөө хийсэн хүмүүс, цар тахлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь зогсож эргэн төлөлтөө өгч чадаагүй хүмүүс, зээлээ аваад төслөө хэрэгжүүлсэн ч төлөлтөө хийгээгүй, зээлээ зориулалтын бусаар ашигласан зэрэг ангилалд хамаарах зээлдэгчид бий.
ЭШЛЭЛ 8
Энэ зөрүүтэй ойлголтуудыг иргэд, олон нийтэд ойлгуулаад, төр засгаас дорвитой арга хэмжээ авч ажиллах нь чухал. Эрх баригч намын хувьд энэ асуудал дээр санаа чилээж, тэмцлээ хурц хэлбэрт хандуулахгүй бол улс төрийн намын хариуцлага алдана.
ЭШЛЭЛ 9
Зориуд зээлээ төлөхгүй байгаа зээлдэгч нарыг ярих ёстой. Зээлээ төлөх боломжтой ч төлөлт хийгдээгүй. Хамгийн том зээлүүд тэдгээр хүмүүст төвлөрсөн. 2014,2015 онд зээл эргэн төлөх хугацаа нь аль хэдийн дууссан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй хүмүүс байна.
ЭШЛЭЛ 10
Ирэх жил Монгол Улс 800 сая долларын бондын өр төлөх ёстой. Энэ мөнгийг Хөгжлийн банкны зээлдэгчлээр төлүүлнэ. Засгийн газар төлөх нөхцөл үүсгэхгүйгээр энэ зээлийг төлүүлэхээр ажиллаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр луйврын схем зохиогоод авчихсан зээлдэгчдийн өрийг төлж болохгүй.
ЭШЛЭЛ 11
Хөгжлийн банкны асуудал бол улс орон өөрөө эрсдэлд орох уу үгүй юү гэдэг асуудал болохоос биш аль нэг намын , аль нэг хүний эрх ашиг огт биш.
ЭШЛЭЛ 12
Хууль шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон нь тогтоогдсон тохиолдолд эрх мэдэл, албан тушаал, намын харьяалал харгалзахгүй хариуцлага тооцох нөхцөлийг бий болгох ёстой.
ЭШЛЭЛ 13
Дээрэм тонуул хийгээд, эрх мэдлээ ашиглан санхүүгийн луйвар хийчихээд намын хамгаалалтад орчихдог, УИХ-ын хамгаалалтад орчихдог байж болохгүй. Энэ бүхнээс ангид байж чадна гэдгээ МАН зарлалаа. Хууль хяналтынхан санхүүгийн гэмт хэрэг мөн бишийг нь тогтооно, энэ дунд бид улс төрийн хариуцлагын асуудлыг нь ярина.
ЭШЛЭЛ 14
МАН-ын дүрмийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Дээд шүүх баталсан. Энэ дүрмийн дагуу хариуцлага алдсан болон, гэмт хэрэг, авилгад холбогдсон этгээдүүдийг намаас хасах шийдвэр гаргана. Тиймээс тухайн хүн цаашдаа манай намаар дамжиж ямар нэг улс төр хийх боломжгүй болно гэсэн үг.
ЭШЛЭЛ 15
Яг үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа дутагдалгүй ажилласан улс төрийн нам, улстөрч байсангүй. Мөн алдаанаасаа суралцаад үргэлжлүүлэх ёстойгоо хангалттай төвшинд хийж, барьж чадаагүй.
ЭШЛЭЛ 16
1990-ээд оноос хойш улс төр, нийгмийг хөгжүүлж чадаагүй чөдөр тушаа болж байгаа зүйл нь улс төрийн намууд болжээ гэсэн дүгнэлт гарч байна. Энэ дүгнэлтийг үндэслээд өнөөдөр хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчныг орчныг тодорхой болгох ёстой, үүний суурь болгож намын дүрэм журмаа шинэчилж, тодорхой болгож байна. Ийм байдлаар алдаа дутагдал дээрэм тонуул хийгддэггүй байх ёстой. Ялангуяа улс төрийн намыг төлөөлж, улс төрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд дээрэм тонуулд холбогддоггүй байх ёстой гэдгийг намынхаа дүрэмд суулгаж өгсөн.
ЭШЛЭЛ 17
Олон нийтээр алга ташуулж, попордог цаг өнгөрсөн. Иргэд олон нийтийн үнэнхүү итгэлийг олж авах арга хэмжээ, үйл ажиллагааг хийх ёстой цаг. Тиймээс бодлогын нам болох, хөгжилтэй улсын жишгийг дагасан улс төрийн үйл ажиллагаа явуулдаг болгоё.
ЭШЛЭЛ 18
Улс төрийн намын шинэ хуулийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байна. Ирэх хаврын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барих байх. Шинэ хуульд илүү дэвшилтэт, орчин цагийн, олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангах, олон ургалч үзлээр парламентын танхимд хэлэлцдэг улс төрийн намыг бий болгох нь зүйтэй.
ЭШЛЭЛ 19
Улс төрийн намууд нь хөгжсөн парламентын засаглалтай орнуудын хариуцлага хүлээдэг субъект нь нам байдаг. Дараагийн сонгуульд оролцохдоо “Бид амласан амлалтдаа хүрлээ, одоо бид ийм хөтөлбөрийг дэвшүүлж байна. Та биднийг дахин сонгооч ээ” гэдэг хүсэлтээ тавина. Энэ хэмжээнд хүрэхийн тулд нам өдөр бүр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Өмнөх амлалтдаа хүрч байгаа эсэх дээр нам бодитой хяналт тавьж ажиллах ёстой.
ЭШЛЭЛ 20
Өнгөрсөн оны сүүлээр, эрх баригч нам Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэсэн хардлага явсан. Нэр бүхий хэдэн гишүүд энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэхдээ эрх барьж байгаа нам өөрсдийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуульд ямар нэг нэмэлт өөрчлөлт санаачилга гаргахгүй гэдэг тодорхой.
ЭШЛЭЛ 21
Нийгэм, эдийн засгийн сэргэлтийн хүрээнд чадварлаг, цомхон, мэргэшсэн төрийн албыг бүтээх ёстой. Нөгөөтэйгүүр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг ажиллах, амьдралаа зохицуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. МАН аливаа шатны сонгууль зөвхөн судалгаанд үндэслэж хийгддэг болсон. Нэр дэвшигч тухайн тойрогт нэр дэвшье гээд хүсэхээс илүү, тойргийн ард иргэд дэмжих үү, үгүй юу гэдэг социологийн судалгаанд үндэслэж шийдвэр гаргадаг болсон.
ЭШЛЭЛ 22
Хөгжлийн банкнаас зээл авах гээд зөвлөхөө томилуулчихсан юм биш. Хөгжлийн банк өнөөдөр нэг ч долларын зээл гаргах чадамжгүй болчихсон.
ЭШЛЭЛ 23
Хөгжлийн банкинд томилогдсон хуульч Ж.Эрхэмбаатарын хувьд 2012 онд Төрийн өр барагдуулах төслийг удирдаж, одоогийн ханшаар 700 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулж байсан туршлагатай.
ЭШЛЭЛ 24
Хөгжлийн банкны захирал шинэ алхам хийхийг зориод байгаа боловч дотоодоосоо мэдээлэл авч чадахгүй хэмжээнд байна. Мэргэжилтнүүд нь мэдээлэл өгдөггүй. Тиймээс хүч нэмэгдүүлэх алхам хийхийн тулд Ж.Эрхэмбаатарыг түр хугацаанд томилсон.
Сэтгэгдэл (27)