БАРИМТ 1
Та бүхэн Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж бодож байвал богино хариулт өгье. “Үгүй”. Хоёр улсууд хятадын иргэний дайнд бие биенийхээ эсрэг тулалдаж 1949 онд дайн дууссаны дараа БНХАУ Хятадын үндсэн их газрыг эзэмших болж, тайваньчууд одоогийн оршин суугаа арал руугаа нүүсэн. Гэхдээ БНХАУ-ын нэг улс-хоёр системийн дагуу Тайвнаийг засаг захиргааны онцгой бүс хэмээгддэг. Олимпод Тайваньчууд Хятадын Тайвань нэрийн доор оролцдог.
БАРИМТ 2
Тайваньчууд өөрсдийнхөө албан ёсны нэрийг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэдэг бөгөөд бидний урд хөрш болох БНХАУ-ыг (Бүгд Найрамдах Хятад Ард Улс) жинхэнэ Хятад улс гэж хүлээн зөвшөөрдөггүй ба өөрсдийгөө жинхэнэ Хятадууд хэмээн үздэг. Гэвч Нэгдсэн Үндэсний Байгууллага гэх мэт олон улсын томоохон байгууллагууд тус хоёр улсын маргаанаас шалтгаалан Тайвань улсыг албан ёсны гишүүн улсаар бүртгэн авдаггүй.
БАРИМТ 3
Тус улс нь зүүн Азийн бүс нутагт харьяалагддаг арлын орон бөгөөд далайн хилийнхээ баруун хойд хэсгийг БНХАУ-тай, зүүн хойд хэсгийг Япон улстай, урд хэсгийг Филиппин улсуудтай тус тус хуваалцдаг. Тайвань улсын оршдог арлыг урьд өмнө нь “Формоса” гэдэг байсан ба тус арлын нийт газар нутгийн хэмжээ нь 35,808 хавтгай дөрвөлжин километр.
БАРИМТ 4
Тайвань улсын нийт хүн ам нь 23.5 сая бөгөөд тэдний 43.8 хувь нь хятад ардын, 21.2 хувь нь буддын шашинг шүтдэг бол 13.7 хувь нь ямар нэгэн шашингүй. Хүн амын 95-97 хувь нь үндсэн Тайвань үндэстэн ба улсын албан ёсны хэл нь стандарт хятад хэл бөгөөд уламжлалт хятад хэлээр бичдэг. Гэвч ихэнх тайваньчууд хакка болон тайвань хэлээр ярихыг илүүд үздэг.
БАРИМТ 5
Хэдийгээр нийт хүн амын 95-97 хувь нь Тайвань үндэстнүүд гэдэг боловч үнэндээ 2.3 хувь нь л цэвэр Тайваньчууд. Учир нь 1683-1895 оны хооронд 200 жилийн турш Тайвань улс Манж Чин улсын дарлалд байсан бөгөөд тус цаг үед ихэнх Тайваньчууд бусад үндэстнүүдтэй цус холилдсоноор одоо цагийн ихэнх Тайваньчууд Хятад гаралтай хүмүүс байх болсон.
БАРИМТ 6
Тайвань улс нь бага газар нутагтай их хүн амтай гэдгээс гадна хүн амын ихэнх хувь нь нийслэл хот Тайбэй болон Нью Тайбэй, Жилун, Тайнан гэх мэт томоохон хотуудад суурьшин амьдардаг тул хүн амын нягтшилтын хэмжээ нь нэг хавтгай дөрвөлжин километрт 700 хүн харьяалагддаг. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт юм.
БАРИМТ 7
Тайвань улсын иргэд хоол хүнсийг ихэд чухалчилдаг бөгөөд нэгэнтэйгээ мэндлэхдээ “Сайн байна уу?” гэхийн оронд “Хоолоо идсэн үү?” гэж асуудаг. Мөн Тайванийн гудамжны хоол нь ихэд алдартай ба үндэсний хоол нь “Өмхий Дөфү.”
БАРИМТ 8
Ихэнх улсуудын соёлд улаан болон хар өнгүүд үхлийг бэлгэддэг бол Тайваньчуудын хувьд цагаан өнгө үхлийг бэлгэддэг. Иймээс тэд оршуулгын ёслол дээр цагаан өнгийн хувцас өмсдөг ба улаан өнгөөр азыг бэлгэдэж хуримын ёслол дээр улаан өнгийн хувцсаар жигдэрдэг.
БАРИМТ 9
Тайваньчуудын түүх үргэлж сайхан байгаагүй. Тэд Нидерланд, БНХАУ, болон Япон улсуудын мэдэлд амьдардаг байсан. Харин япон улсаар удирдуулах явцтаа одоогийн орчин үеийн хөрөнгөтэй улс болох эхлэлээ тавьсан. Та Тайванийг зоривол хүмүүсийн соёл уламжлал нь БНХАУ-ын хэв маягийг харин орчин нь Япон улсын хэв маягийг илүүтэйгээр шингээсэн гэдгийг олж харна.
БАРИМТ 10
Тайвань нь Ерөнхийлөгчийн хагас засаглалтай бүгд найрамдах улс. Улсын удирдагчдыг танилцуулбал: Цай Инвэнь (эмэгтэй Ерөнхийлөгч), Лай Уильям (дэд Ерөнхийлөгч), болон Су Чжэньчан (Ерөнхий сайд). Мөн Тайвань улс нь үндсэн төрийн дууллаасаа гадна далбаандаа зориулсан төрийн дуулалтай.
БАРИМТ 11
Тус улсын төрийн далбаа нь улаан болон цэнхэр өнгөнөөс гадна цагаан өнгийн нарны дүрснээс бүрддэг. Далбааны дээд буланд байрлах нар нь 12 цацрагтай ба тэдгээр нь 12 сарыг, цагаан өнгө нь ардчилал болон эрх тэгш байдлыг бэлгэддэг. Харин улаан өнгө нь Манж Чин гүрний эсрэг тулалдаж амь насаа алдсан цэргүүдийн цусыг, цэнхэр өнгө нь эрх чөлөө болон үндсэрхэг бэлгэдэн харуулдаг. Мөн уг төрийн далбааны урт өргөний харьцаа нь 2:1 бөгөөд Камбож улс тухайн далбааг албан ёсоор хориглодог байна.
БАРИМТ 12
Нийт хүн амын 12 хувь нь Чен гэх овогтой ба энэ нь тус улсын хамгийн түгээмэл овог юм. Мөн Тайвань улс 150 гаруй халуун рашаантай бөгөөд уг тоогоороо дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Эхний байранд Япон улс эрэмбэлэгддэг. Харин төрөлтийн хувиараа дэлхийд сүүл мушгидаг ба нэг эмэгтэй бүрд 1.2 хүүхэд харьяалагддаг.
БАРИМТ 13
Тайвань улс 2019 онд ижил хүйстнүүдийг хоорондоо гэрлэх тухай хуулийг баталснаар ази тивийн хамгийн анхны ижил хүйстэн гэр бүлийг хүлээн зөвшөөрсөн улс болсон. Мөн тус улс нь азийн анхны ардчилсан бүгд найрамдах улс.
БАРИМТ 14
Та Тайвань улсыг зоривол интернетийн асуудалд санаа зовоод хэрэггүй. Учир нь Тайвань улс ард иргэдээ үнэгүй Wi-Fi-р хангадаг бөгөөд гаднын иргэд ч мөн тухайн интэрнет сүлжээнд үнэгүй холбогдох боломжтой. Мөн Тайвань улсын газар нутгийн тал орчим хувь нь өндөр уулсаас бүрддэг тул явган аялагчид тус улсыг ихээр зорьдог.
БАРИМТ 15
Тайвань бол эрвээхийн эх орон. Яагаад гэвэл уг улсад 400 гаруй төрлийн эрвээхийн төрөл зүйлүүд амьдардаг. Тэдний 15-ыг нь Тайвань улсад үүссэн гэж амьтан судлаачид үздэг. Хэдийгээр тэд олон сая эрвээхийг гаднын орон руу экспортолсон ч одоо цаг үед эрвээхийнүүдээ хамгаалах тал дээр илүү их анхаарлаа хандуулан олон төрлийн арга хэмжээг авсаар байгаа.
БАРИМТ 16
Та Тайвань улсын “Могойн гудамж” гэх газраас могойн цус, яст мэлхийний цус болон мах, бугын шодойны дарс гэх мэт олон төрлийн ховор хоолнуудыг олж болно. Мөн Тайвань улсад 1980-1991 оны хооронд төрсөн иргэд залхуу, зөөлөн сэтгэлтэй, амархан хөхөрч гэмтдэг бие гэх мэт шинж түгээмэл шинж чанаруудыг агуулдаг тул тул тэднийг “Гүзээлзгэнэ үеийнхэн” хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 17
Тайвань улс нь зүүн өмнөд азийн орнуудын адилаар цагаан сарын баярыг тэмдэглэж шинэ оноо угтдаг. Уг баяр сарны хөдөлгөөнөөс шалтгаалан жил бүр өөр өөр цаг үед тохиолддог гэдгийг монголчууд бид сайн мэднэ. Тэгвэл энэ жилийн хувьд Тайвань улс хоёрдугаар сарын 1-нд цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Тайваньчуудын хэлж заншсанаар энэхүү баяр нь “Хаврын Баяр” гэх нэртэй бөгөөд өвөл дуусаж хавар ирж буйг бэлгэдэн ийнхүү нэрлэсэн. Монголчуудын адилаар 15 хоногийн туршид хаврын баяраа тэмдэглэдэг ба баярын үеэр бусад орнуудтай харьцуулах цөөн тооны үйл ажиллагаанууд зохиогддог.
БАРИМТ 18
Бид бүхний сайн мэдэх бэлэн гоймон болон бабл ти тайвань улсад анх бүтээгдсэн. Тайванийн сайд гоймонгийн компаниудыг ард түмний хэрэгцээг хангах хангалттай хэмжээний чанартай бүтээгдэхүүнийг гаргахгүй байна гэсэн шүүмжийн дагуу 1958 онд Япон гаралтай Тайвань Момофуку Андо гэх хоол судлаач тахианы махтай гоймонг анх бүтээж байсан нь одоогийн бэлэн гоймон юм. Харин бабл тиний хувьд 1980-аад оны үед тус улсад анх бүтээгдсэн үндэсний уламжлалт ундаа нь юм.
БАРИМТ 19
Спортын салбарын хувьд Тайвань улсад бейсбол, сагсанбөмбөг, болон ширээний теннисийн спортууд өндөр түвшинд хөгжсөн. Ялангуяа бейсбол нь үндэсний спорт гэгддэг бөгөөд тус улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг нь дэлхийд эрэмбээрээ хоёрдугаар байранд тус тус бичигддэг. Харин уламжлалт спортууудын хувьд олсон дээгүүр харайх, диаболо эргүүлэх (ёо-ёо гэх тоглоомтой төстэй) гэх зэргийг нэрлэж болно.
БАРИМТ 20
Тайваньчууд зурхайд ихэд итгэдэг ард түмэн. Залуус хэн нэгэнтэй танилцахдаа зурхай дээр бичсэн зүйлсийг ихэд анхааран уншдаг бөгөөд тэдний орд болон бусад зүйлс нь хоорондоо таарахгүй байвал хосуудыг хүчээр салгах ч тохиолдол байдаг. Мөн монголчуудын адилаар хурим найр хийх үедээ зурхайд бичигдсэн сайн өдрийг сонгон товлодог.
БАРИМТ 21
Гэр бүл бол тайваньчуудын хамгийн ихээр эрхэмлэдэг зүйл. Хүүхдүүд бага наснаасаа эхлэн гэр бүлийн үнэт шинж чанаруудыг болон эцэг эхээ хайрлан хүндлэх арга ухаанд суралцдаг. Тиймээс хүүхдүүд нь өсөж том болсон ч эцэг эхийнхээ хамт амьдрах үзэгдэл элбэг тохиолддог ба нэг айл өрх арваас тавь хүртэл гишүүдтэй байх нь хэвийн үзэгдэл. Харин тайваньчуудын нийтээрээ итгэн даган мөрддөг зүйл нь Күнзийн сургааль.
БАРИМТ 22
Тайвань улсын үндэсний амьтан нь формосаны хар баавгай. Мөн уг амьтан нь Тайванийн газар нутаг дээр амьдардаг хамгийн том амьтан бөгөөд цор ганц баавгайн төрөл зүйл нь юм. Харин улсын хамгийн өндөрлөг цэг нь Юйшань гэх далайн түвшнээс дээш 4,000 метрийн өндөрт оршдог уул.
БАРИМТ 23
Тайванчуудын амьдардаг арлыг анх 1590 онд португаличууд нээж “Үзэсгэлэнтэй арал” гэх нэрийг өгч байсан. Мөн сүүлчийн мөстлөгийн үеэр 10,000 жилийн өмнө Тайванийн арал нь Хятадын эх газартай холбоотой эх газар байсан гэж эрдэмтэд үздэг.
БАРИМТ 24
Тайвань улсын газар нутгийг машинаар бүтэн тойроход ойролцоогоор найман цаг шаардлагатай. Тус улсын мөнгөн тэмдэгтийг “Нью Тайвань Доллар” гэдэг ба өнөөдрийн байдлаар 27.8 нью тайвань доллар нэг ам.доллартай тэнцэж байна.