БАРИМТ 1
Казахстан улс нь ойролцоогоор 120 гаруй овгуудаас бүрддэг бөгөөд тус улсын нэр нь нүүдэлчдийн өлгий нутаг гэж орчуулагддаг. Энэ нь тэдний нүүдэлчин соёлтой холбоотой.
БАРИМТ 2
1991 онд Зөвлөлт Холбоот Улсаас тусдаа гарч албан ёсоор улсынхаа тусгаар тогтнолыг зарласан. Улсын нийслэл нь Нур-Султан бол хамгийн том хот нь Алматы.
БАРИМТ 3
Баруун болон хойд талаараа ОХУ-тай, зүүн хэсгээрээ БНХАУ-тай, урд хэсгээрээ Узбекистан, Туркменистан, Киргизстан улсуудтай хиллэдэг. ОХУ болон Казахстан улсын хил нь 7512,8 км үргэлжилдэг нь хоёр улсыг холбосон хамгийн урт хилийн зурвасаар нэрлэгддэг.
БАРИМТ 4
Казахстан нь 2,724,900 хавтгай дөрвөлжин газар нутагтай энэ нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есдүгээр байрт жагсдаг. Мөн тус улс нь далайд гарцгүй хамгийн том газар нутагтай улс билээ. Далайд гарцгүй хэдий ч албан ёсны усан цэргүүдтэй бөгөөд тэд Каспийн тэнгист үүрэг гүйцэтгэдэг.
БАРИМТ 5
Казахстан улс нь ураны олборлолтоороо дэлхийд хоёрдугаар байрт ордог. Байгалийн баялаг элбэгтэй энэ улсад хийн үнэ хэт өссөн нь энэ нэгдүгээр сард өрнөсөн бослогын гол хүчин зүйл.
БАРИМТ 6
Эрт дээр үеэсээ нүүдэлчин соёлтой байсан тэд монголчууд бидний нэгэн адилаар тэнгэр болон морийг ихэд шүтдэг ард түмэн.
БАРИМТ 7
Тус улсын хүн ам нь ойролцоогоор 19 сая бөгөөд үүний 68.5 хувь нь казах, 18.9 хувь нь орос, 3.3 хувь нь узбек үндэстнүүдээс бүрддэг. Хүн амын 72 хувь буюу ихэнх нь исламын шашинтай бол 23.1 хувь нь христийн шашинтай.
БАРИМТ 8
Улсын үндсэн хэл нь казах болон орос. Гэхдээ Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан тул хүн амын олонхи нь оросоор ойлголцдог. Казахстаны Засгийн газрын 2015 оны шийдвэрээр төрийн албан бичигт кирилл үсэг ашиглахыг 2025 оноос тасалбар болгож буй. Казахстаны мөнгөн тэмдэгтийг Тэнгэ гэдэг ба 436 Тэнгэ нь нэг ам.доллартай тэнцдэг.
БАРИМТ 9
Казахстан нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш Нурсултан Назарбаев гучин жилийн турш засагласан. Хэдийгээр тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч албан бусаар тус улсыг удирддаг гэгддэг нь одоо өрнөж буй бослогын бас нэгэн шалтгаан байв.
БАРИМТ 10
Юрий Гагарин Спутник 1 хөлөгтэй анх сансарт нисэхдээ Бай-Конур гэх Казахстан улсын нутаг дэвсгэрт байрлах сансрын станцаас хөөрсөн.
БАРИМТ 11
Тус улсад Балхаш гэх дэлхийн том нууруудын нэг байдаг бөгөөд тус нуурын тал хэсэг нь цэвэр устай, үлдсэн тал нь далайн давстай устай байдаг байна. Энэ нь байгалийн маш ховор тохиох өвөрмөц тогтоц билээ.
БАРИМТ 12
Казахстан улсын хүн ам нь маш залуу бөгөөд тавиас их хувь нь гучаас доош насны залуусаас бүрддэг бол хорин таван хувь нь арван таван наснаас доош насны хүүхдүүд.
БАРИМТ 13
ЮНЕСКО-д бүртгэлтэй таван дэлхийн өв Казахстанд байдаг. Тэднийг нэрлэвэл Хожа Ахмед Ясавигийн бунхан, Барууны Тяан-Шань, Сарыарка (Хойд Казахстаны нуурууд болон тал нутгийг багтаасан байгалийн үзэсгэлэнт газар), Торгоны зам, Танбалигийн хадны сүг зургууд багтдаг.
БАРИМТ 14
Казахстан улсын иргэдийн дунд яригддаг мухар сүсэг нь манай улсынхтай тун төстэй. Жишээлбэл гэр дотор исгэрвэл үгүйрч хоосрон үлдсэн амьдралаа гундуухан туулна хэмээн үздэг байна.
БАРИМТ 15
Мөн л манай улсын адилаар улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь уул уурхай ба нүүрс, газрын тос, төмөр, зэс, титан, хром, манган, хүдэр, цайр гэх мэт олон төрлийн ховор химийн болон эрдэст чулуулгуудыг олборлодог. Ташрамд сонирхуулахад, Менделеевийн үелэх системийн 118 элементийн 99 нь Казахстан улсад байдаг.
БАРИМТ 16
Казахстан улсын хүүхдүүд долоон насандаа сургуульд орж арван нэгэн жил сурсны дараа сургуулиа төгсдөг. Тус улсын дундаж IQ 94.
БАРИМТ 17
Цаг агаарын хувьд манай улсын адил эрс тэс бөгөөд цаг уурчдын тогтоож байсан хамгийн өндөр температур нь Цельсийн 49.1 хэм байдаг бол хамгийн хүйтэн температур нь Цельсийн -55.6 хэм байдаг ажээ.
БАРИМТ 18
Казахстан улсын үндэсний хоолыг Бешбармак гэдэг. Уг хоол нь адуу юмуу хонины махыг элдсэн гурилтай хамт чанаж сонгино сармис гэх мэт ногоогоор амталсан хоол юм. Бешбармак гэдэг үг нь таван хуруу гэж орчуулагддаг бөгөөд учир нь нүүдэлчин казахстанчууд уг хоолыг шууд гараараа иддэг байсантай холбоотой ийнхүү нэрлэжээ.
БАРИМТ 19
Алимыг АНУ-аас үүсэлтэй гэдэг ч эрдэмтэд анхны алимны мод Казахстан улсад хорин сая жилийн өмнө ургасан гэж үздэг байна. Одоо ч тус улсад алимны зарим төрөл зүйл их хэмжээгээр ургадаг.
БАРИМТ 20
Казахстан улсын хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг бол олон улсад хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрөл нь бокс юм байна. Мөн манай улсын адил жүдо болон чөлөөт бөх дэлхийн хэмжээнд өндөр хөгжсөн. Мөн тус улсад беркутчи гэх сургасан бүргэд эсвэл шонхроороо үнэг, туулай болон бусад жижиг шувуудыг агнуулдаг үндэсний спорт байдаг.
БАРИМТ 21
Төрийн далбааны хувьд оюу цэнхэр өнгөтэй бөгөөд алтан шар өнгөтэй нарны дүрс далбааны голд байрладаг бол нарны эгц доор бүргэдийн дүрсийг багтаасан байдаг. Мөн босоогоор дүрслэгдсэн үндэсний хээ угалз далбааны буланд харагдана. Оюу цэнхэр өнгө нь хөх тэнгэр, шударга байдал болон бүрэн бүтэн байдлыг бэлгэддэг бол нарны хувьд эд хөрөнгийг бэлгэддэг байна. Харин бүргэдийн хувьд хүч чадал, алсын хараа, өгөөмөр байдлыг бэлгэдэн харуулдаг.
БАРИМТ 22
Казахстан нь хувь хүний орлогоос 10 хувийн татвар авдаг бол албан байгууллагаас 20 хувийн татвар авдаг.
БАРИМТ 23
Казахстан улсын бэлгэ тэмдгийг ихэнх хүмүүс бүргэд гэж боддог ч албан ёсоор ард түмэн нь цасны ирвэсийг улсынхаа бэлгэ тэмдэг хэмээдэг байна.
БАРИМТ 24
Манай улсын иргэд 90 хоногийн дотор Казахстан улс руу визгүй зорчих боломжтой.
Сэтгэгдэл (3)