БАРИМТ 1
Он солигдох торгон агшинд өрх бүрийн гишүүд тойрон суугаад амтат бялуугаа задалж, оргилуун дарсаа тулган төрийн тэргүүнийхээ үгийг сонсдог уламжлалтай. Дэлхийн өнцөг булан бүрт үүнийг ёс гэлтэй өнгөрүүлж буй.
БАРИМТ 2
Жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд нэг сая гаруй захиа Санта өвөөд хаяглагдан ирдэг.
БАРИМТ 3
Мексикчүүд он солигдох шөнө улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ ондоо хайр дурлалтай учирна гэдэгт итгэдэг.
БАРИМТ 4
АНУ-д жилээс жилд 30-35 сая амьд гацуурыг ойгоос огтолж, борлуулдаг байна.
БАРИМТ 5
Норвегичууд арваннэгдүгээр сард татварынхаа талыг төлдөг. Иймээс шинэ жилийн үеэр бүх хүн сэтгэл хангалуун байна гэж үздэг аж.
БАРИМТ 6
Санта Клаусыг МЭ IV зууны үед Туркэд амьдарч байсан Гэгээн Николас хамба ламтнаас санаа авч зохиомжилжээ. Тэрээр маш чинээлэг нэгэн байсан бөгөөд амьдралын боломжгүй хүмүүс болон хүүхдүүдэд гар таталгүй тусладаг өр зөөлөн, сайхан сэтгэлтэй нэгэн байсан гэдэг.
БАРИМТ 7
Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраар хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг уламжлалтай гэнэ.
БАРИМТ 8
АНУ-д 1836 оныг хүртэл “Зул сарын баяр”-ыг тэмдэглэх хориотой байжээ. Удалгүй баярын өдөр биш, олон нийтийн амралтын өдөр болгон өөрчилжээ.
БАРИМТ 9
Европын олон улс оронд хүүхдүүд зул сарын баярын өдрөө бус арванхоёрдугаар сарын 6-ний өдөр хамгийн их бэлэг авдаг нь сонирхолтой.
БАРИМТ 10
Шинэ Зеланд улсад зул сарын баярын өдөр телевизээр ямар нэгэн реклам, зар сурталчилгаа гаргахыг хориглодог нь гайхалтай.
БАРИМТ 11
Англичууд зул сарын тусгай зоог идэх үеэрээ цаасан титэм өмсдөг заншилтай.
БАРИМТ 12
Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
БАРИМТ 13
Румынчууд шинэ жилийн баярыг “Бага зул сар” хэмээн нэрийддэг байна.
БАРИМТ 14
Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож, хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан тэмдэглэдэг гэнэ.
БАРИМТ 15
Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугуй хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн гэдэгт итгэдэг. Гол хэсэгтээ нүхтэй цагирган жигнэмэг нь төгс бүхнийг бэлгэддэг байна.
БАРИМТ 16
Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэж байв.
БАРИМТ 17
Ромчууд шинэ жилийн баярыг гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ.
БАРИМТ 18
Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн байна.
БАРИМТ 19
Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байна гэдэгт хүмүүс итгэдэг.
БАРИМТ 20
Этиоп улсын хуанли нь 13 сартай бөгөөд тэд дөнгөж 2006 он тохиож байгаа бөгөөд шинэ жилээ есдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг болохыг мэдэх нь хэд бол.
БАРИМТ 21
Орос улсад шашныг хориглож байсан үед Сантаг өвлийн өвгөнөөр орлуулж байсан сонин түүх бий.
БАРИМТ 22
Шинэ жилээр Япон улсын Акитад эрчүүд нь уулын чөтгөрийн хувцас өмсөж, үгэнд ордоггүй хүүхдийг хашраадаг байна.
БАРИМТ 23
Манай урд хөршид шинэ жилийн баярыг төдийлөн сүр дуулиантай тэмдэглэдэггүй. Энэ баярыг хятадын ард түмэн даруу тэмдэглэх бөгөөд баярын өдөр гудамжинд болох олныг хамарсан хөгжилтэй зүйлс, парад зэргийг үзэж, гэртээ бол ширээ тойрон амтад хоолоо идэж өнгөрүүлдэг гэнэ.
БАРИМТ 24
Франц улсад шинэ жилээр айлд уригдсан зочин тухайн гэр бүлийнхнийг хүндэтгэх үүднээс хэрчим мод авчирдаг байна.