БАРИМТ 1
Ан ЧангРим нь 1994 оны 3-р сарын 2-ны өдөр Япон улсын Киото хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний эцэг эх нь Зайнити Солонгосчууд буюу Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Япон улс руу дүрвэн суурьшиж тус улсын иргэншлийг авсан Солонгос хүмүүсийн үндэс угсаа байжээ.
БАРИМТ 3
Ан ЧангРимд Япон улсыг төлөөлөн барилдах саналууд олон удаа ирж байсан ч тэрээр үргэлж тус саналуудад татгалзсаар БНСУ-ыг төлөөлөн барилдах шийдвэрийг гаргасан.
БАРИМТ 4
Нэгдүгээр ангид байх үеэсээ хойш жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Цукуба их сургуульд одоогийн -81кг жингийн Олимпын аварга Таканори Нагасетай хамт нэг клубд бэлтгэл хийдэг байсан.
БАРИМТ 5
Тэрээр эрэгтэйчүүдийн -73кг жинд барилддаг ба 170см өндөртэй.
БАРИМТ 6
БНСУ-руу нүүхээсээ өмнө 2013 онд -73 кг жинд Бүх Японы их сургуулийн аварга болсон.
БАРИМТ 7
2014 оноос хойш насанд хүрэгчдийн ангилалд БНСУ-ыг төлөөлөн барилдаж эхэлсэн.
БАРИМТ 8
Тус ондоо АНУ-д зохиогдсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэний ч төсөөлөөгүй нэгэн тамирчин бүх өрсөлдөгчдөө ялсаар залуучуудын дэлхийн аварга болсон.
БАРИМТ 9
2015 оны Астанагийн ДАШТ-нд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэнээр өөрийн нэрээ албан ёсоор жүдо бөхийн ертөнцөд таниулсан.
БАРИМТ 10
2015 онд Кувейт нлсад зохиогдсон Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2017 болон 2021 онуудад мөн түрүүлсэн. Тэрээр ази тивийн гурван удаагийн аварга юм.
БАРИМТ 11
Харин 2019 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Монгол улсын тамирчин Ц.Цогтбаатартай барилдаж ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртэж байсан.
БАРИМТ 12
2016 оны Риогийн олимпод өөрийн жингээ тэргүүлэн барилдсан боловч гуравдугаар тойргийн барилдаандаа Бельгийн бөх Дирк Ван Тичелтэд ялагдсанаар анхны олимпын наадмаа сэтгэл дундуур өндөрлүүлсэн.
БАРИМТ 13
Нэг жилийн дараа буюу 2017 оны Будапештын ДАШТ-д амжилттай оролцож дэлхийгээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн.
БАРИМТ 14
Түүний барилдааны онцлог бол үүрэх мэхийг ихэвчлэн хийдэг бөгөөд өрсөлдөгч тамирчны мэхэнд маш сайн тогтож үлддэг унаа холтой тамирчин байсан.
БАРИМТ 15
2018 он Индонез улсын нийслэл Жакарта хотод зохиогдсон 18 дахь удаагийн Азийн наадамд оролцож мөнгөн медаль хүртсэн. Авргын төлөөх барилдаанд Японы алдарт бөх Шохей Онотой барилдаж нэмэлт цагт эргэлзээтэй шүүлтээс шалтгаалан ялагдал хүлээсэн тэрээр шагнал гардуулах тавцан дээр нулимс дүүрэн нүдтэй зогсож байлаа.
БАРИМТ 16
Харин уг үйл явдлаас сарын дараа Бакугийн ДАШТ-нд түрүүлж алтан медаль хүртсэнээр -73кг жингийн шинэхэн дэлхийн аварга болсон.
БАРИМТ 17
Аваргын төлөөх барилдаанаа Япон улсын дэлхийн аварга Сойчи Хашимотогийн эсрэг хийсэн бөгөөд үндсэн цагт хэний ч төсөөлөөгүй мордох мэхээр цэвэр ялсан.
БАРИМТ 18
Гэвч тэр цагаас хойш ямар нэгэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр дахиж оролцоогүй.
БАРИМТ 19
Токио 2020 олимпын наадамд зөвхөн түрүүлэх зорилготой ирсэн тэрээр эхний тойргоосоо л хүнд өрсөлдөгчидтэй учраа тааран барилдаж эхэлсэн бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь өмнөх олимпын -66кг жингийн аварга Фабио Базиле байсан.
БАРИМТ 20
Харамсалтай нь хагас шигшээ барилдаанд Гүржийн бөх Шавдатушишвилид ялагдал хүлээснээр зөвхөн хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 21
Тус олимпын хамгийн сүүлийн барилдаандаа багийн барилдааны төрөлд тэрээр манай улсын тамирчин Ц.Цогтбаатартай барилдсан боловч ялагдал хүлээснээр барилдаан дууссан.
БАРИМТ 22
Тэрхүү барилдаан домогт Ан ЧангРимын хамгийн сүүлчийн албан ёсны барилдаан болж түүхэнд үлдэх болно.
БАРИМТ 23
Зодог тайлж байгаа хэдий ч жүдо бөхөөс холдолгүйгээр цаашид дасгалжуулагчийн албанд шилжиж өөрийн авч чадаагүй олимпын алтан медалийг шавь нарыгаа авахуулахын тулд хичээж ажиллах болно хэмээн мэдээлсэн.
БАРИМТ 24
Гэхдээ БНСУ-ын шигшээ багийг бус өөр орны шигшээ багуудыг удирдах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (4)