ЭШЛЭЛ 1
УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар парламентын суудлын 80-аас дээш хувь, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хоёр дарааллан 35-аас дээш суудал, орон нутгийн сонгуульд 13 аймагт, нийслэлийн 8 дүүрэгт олонх болж, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд дараалсан МАН сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага хэмээн үзэж, амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна.
ЭШЛЭЛ 2
МАН үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам нэгдсэн нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариулт өгсөн түүхэн үйл явдал боллоо. Нэгдэн нийлсэн намын гишүүд үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган, их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой.
ЭШЛЭЛ 3
Дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болох нь Монгол Ардын Намын шинэчлэлийн цөм, суурь үзэл санаа.
ЭШЛЭЛ 4
Улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны гол институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, ёс зүйн хариуцлагын зарчимд суурилах ёстой.
ЭШЛЭЛ 5
Намын дотор ардчиллын үнэт зүйл, ёс зүйн зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэсэн үг.
ЭШЛЭЛ 6
Намын ардчилалын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллана.
ЭШЛЭЛ 7
Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш.
ЭШЛЭЛ 8
Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” байна. Улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гишүүн төвтэй, дотоод ардчиллыг хангасан байх учиртай.
ЭШЛЭЛ 9
Намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилж байна. Энэ бол Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” болох зорилтоо биелүүлж буй хэрэг мөн.
ЭШЛЭЛ 10
Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд хэн нь ч чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгоно. Тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломж олгохыг зорин ажиллах болно.
ЭШЛЭЛ 11
Намуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж сая улс орны хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч болж чадна. Тийм учраас Монгол Ардын Нам “НЭЭЛТТЭЙ НАМ” болно.
ЭШЛЭЛ 12
Монгол Ардын Нам цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлснээр, үйл ажиллагаагаа улам бүр нээлттэй болгох, хүн хүч шаардсан зардал өндөртэй сонгуулийн кампанит ажлын хэв маягийг өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах, намын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэдийн санал, шүүмжлэл, хяналт, оролцоог сайжруулах ажлуудыг хийж байна.
ЭШЛЭЛ 13
Намууд цаг зуурын шинжтэй, олны анхаарлыг татах гэсэн популист бодлогоор бус, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ суурилж, нийтийн эрх ашгийн төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлуудаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай бодлогоор өрсөлддөг байх учиртай.
ЭШЛЭЛ 14
Монгол Ардын Нам шат шатны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө үнэт зүйл, үзэл баримтлалдаа суурилан, эрдэмтэн судлаачид, Тинк Танк байгууллагуудын хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн, иргэд сонгогчдынхоо санаа бодол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулж ирсэн.
ЭШЛЭЛ 15
Progressive Policy Institute буюу Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Humen rigths-Progressive Policy Institute буюу Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг тус тус байгуулж намын дэргэдэх бодлогын судалгааны Тинк Танкуудыг өргөжүүллээ. Намын дэргэдэх эдгээр бодлогын хүрээлэн нь улс орны хөгжлийн бодлого болон нийгэм, эдийн засаг, хүний эрхийн тулгамдсан асуудлаар бодлогын хувилбар боловсруулах, эрдэмтэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгүүдийн байр суурийн индэр болох, бодлогын мэтгэлцээн өрнүүлж намын бодлого, сонгуулийн хөтөлбөрт тусгах зорилготой юм.
ЭШЛЭЛ 16
МАН-ын ирээдүй, шинэчлэлийн чиг хандлага нь засгийн эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго болно.
ЭШЛЭЛ 17
Бид нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг социал демократ намын суурь зарчим, бодлогын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Социал демократ үзэл баримтлалыг улс орны хөгжлийн загвараа болгосон улс орнуудад нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон, бүтээмж өндөртэй эдийн засагтай байдаг нь Скандинавын орнуудын жишгээс тод харагддаг.
ЭШЛЭЛ 18
Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохистой, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх социал демократ үзэл баримтлалд тулгуурлан явуулах болно.
ЭШЛЭЛ 19
Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулна.
ЭШЛЭЛ 20
Улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус, ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ. Улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж, төлөөллийн ардчиллын гол институт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэнд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.
ЭШЛЭЛ 21
Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй. Монгол Ардын Нам авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг тэмцэнэ.
ЭШЛЭЛ 22
Хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх замаар хүний эрхийг хамгаалах дэвшилтэт орчныг бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 23
Хүний эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулан, өргөжүүлнэ.
ЭШЛЭЛ 24
Хүний эрх бол хүн бүрд ижил тэнцүү байх заяагдмал үнэт зүйл бөгөөд түүнийг хамгаалах гэж хууль баталдаг, төр засаг байдаг. Тийм учраас эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх үүргийг сайжруулах чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах болно.
Сэтгэгдэл (5)