ЭШЛЭЛ 1
Цар тахлаас улбаалж, Монгол Улсын эдийн засаг -5.3 хувь руу унаж, 250 гаруй мянган ажлын байр бодитоор эрсдэлд орж, 120 мянган ажлын байр байхгүй болж, олон үйлчилгээний салбар хаалгаа барьсан цаг үетэй бид нүүр тулсан.
ЭШЛЭЛ 2
Дэлхий даяар болж байгаа хүнд сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр илүү шуурхай арга хэмжээ авах нөхцөл байдал руу орно. Нэг үгээр хэлбэл цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал, вакцинжуулалтаас улбаалж, цар тахлын дараах үеийн нийгэм эдийн засгийн хүндрэл гэдэг сэдэвтэй Монгол Улс нүүр тулах нөхцөл байдал руу орж байна.
ЭШЛЭЛ 3
Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд бид харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт суларч байгаа хөл хорио, энгийн амьдралд дасан зохицох, эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжих бодлого руу үе шаттай алхая гэж уриалж байна.
ЭШЛЭЛ 4
Гурав дахь тунг зорилтод бүлгийн 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд бид өнөөдрийн байгаа улбар шар буюу өндөржүүлсэн бэлэн байдлын төвшинг шар төвшин рүү шилжүүлэх зорилт тавьж байгаа.
ЭШЛЭЛ 5
Дэлхий даяар имфляци нэмэгдэх чиг хандлагатай байна. Энэ юунаас болж байгаа гэвэл тээвэр, логистикийн эргэлт асар их удааширсан.
ЭШЛЭЛ 6
Өвлийн идэшний цаг үед захууд дээр ченжүүдтэй холбоотой зохиомол хомсдол үүсч магадгүй тул өрсөлдөөнийг нэмэх байдлаар ажиллаж байгаа.
ЭШЛЭЛ 7
Бензин, шатахуун дээр хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй. Монгол бол ОХУ-ын Ангарскт байгаа нэг үйлдвэрээс хамааралтай улс.
ЭШЛЭЛ 8
Далайд гарцгүй Монгол Улс хараат байдлаас бага багаар яаж гарах вэ гэдэг нь бидний цаашдын стратеги байх ёстой. Усан цахилгаан станц, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг, нефьтийн үйлдвэрээ барьж дуусгах ёстой юм. Ингэхийн тулд боомтуудыг автозам болон төмөр замаар холбох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 9
Эрчим хүч дээр үнийн чөлөөлөлт огт хийж чадахгүй 30 жил явж ирсэн. Яагаад гэхээр эрчим хүчний үнэ нэмэгдэхээс үе үеийн Засгийн айгаад үнээ барьчихдаг.
ЭШЛЭЛ 10
Эрчим хүчнийхээ үнийг бид дахин долоодугаар сар хүртэл барина. Гэхдээ цаашид эрчим хүчний салбар огт хөгжихгүй.
ЭШЛЭЛ 11
Засгийн газрын барьж байгаа нэг бодлого бол төрөөс мөнгө гарахгүй байгаа бүх тохиолдлыг бид дэмжинэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлье.
ЭШЛЭЛ 12
Төр бүх зүйлийг хийдэг субъект биш. Хэрэв төр бүх зүйлийг хийнэ гэвэл зах зээлийн чөлөөт эдийн засгийнхаа өнөөдрийн филасофоос ухрах хэрэгтэй болно гэсэн үг.
ЭШЛЭЛ 13
Өнөөдрийг хүртэл хөгжил төлөвлөдөг, гадаад дотоод хөрөнгө оруулагч нартайгаа уулздаг, хувийн хэвшлийнхэнтэйгээ ажилладаг бүтэцгүй явж ирсэн. Тиймээс бодлогын яам байхгүй ёстой гэж үзэж байна. Гэхдээ хоёр дахь сангийн яам байж болохгүй.
ЭШЛЭЛ 14
Эдийн засаг хариуцсан байгууллагагүй явна гэдэг бол эмгэнэл.
ЭШЛЭЛ 15
Цахим яам байгуулагдснаар орон тоо нэмэх биш орон тоо хязгаарлах том бодлого юм.
ЭШЛЭЛ 16
Бид цахим яам байгуулснаараа компанийг гар утас дээрээ байгуулж чаддаг төвшин рүү очно.
ЭШЛЭЛ 17
Төрийн байгууллагуудын үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлогын шинэчлэл рүү орж байгаа.
ЭШЛЭЛ 18
Ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгана. Зарим нэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр хяналтын багц санал болгоно. Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаатай болно гэсэн үг.
ЭШЛЭЛ 19
“Оюу Толгой”-той холбоотой асуудал дээр гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон барууны ертөнцийн зах зээлтэй холбоотой уул уурхайн салбар ажиллаж эхэлсэн гэдэг бол түүхэн том ололт.
ЭШЛЭЛ 20
“Оюу Толгой”-н гэрээ хийгдэх явц, түүний дараа далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарсан шийдвэрүүд дээр эргэж харах зүйл байгаа.
ЭШЛЭЛ 21
Бид өөрсдийн хийсэн зүйлийг гадаад зах зээлд зардаг байх хэрэгтэй. Орлогоо нэмэхийн тулд дэлхий нийттэй хамт тоглох хэрэгтэй. Тэр нь хуулийн хүрээнд, эрх тэгш, хүртээмжтэй байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 22
Вакцинжуулалт өнөөдрийн төвшинд яваагүй бол багадаа 20-40 мянган хүн нас барах эрсдэл байсан. Энэ талаар ДЭМБ-аас тодруулж болно.
ЭШЛЭЛ 23
Хүмүүс шүүмжилж байна. “Ковидгүй зун” яасан бэ гэж. Вакцинжуулалтад хурдан хамруулахын тулд Ерөнхий сайд, Засгийн газрын аргаа барсан арга юм шүү дээ.
ЭШЛЭЛ 24
Бид ковидгүй зун байлгаж чадаагүй ч вакцинтай зун байлгаж чадсан. Вакцин дээр тулгуурлаж, хатуу хөл хориогүй зун байлгаж чадлаа.
Сэтгэгдэл (4)