БАРИМТ 1
БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан: Монгол улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана.
БАРИМТ 2
Элсэлтийн ерөнхий шалгалт ЭЕШ-д энэ жил 40420 шалгуулагч бүртгүүлснээс ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн.
БАРИМТ 3
2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа.
БАРИМТ 4
Халдварын улмаас энэ жил ЭЕШ-ыг 172 шалгуулагч өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу долоодугаарр сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан. Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна.
БАРИМТ 5
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь коронавирусний үед зохион байгуулагдсанаараа өөр байлаа. Мөн 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй.
БАРИМТ 6
Улсын шалгалтыг цуцалсан. Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл явсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.
БАРИМТ 7
Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна.
БАРИМТ 8
Хятад, Солонгос, Турк улс нь шалгалтын системтэй адилхан ба түвшингээр нь ангилах шаардлагатайг тодорхойлсон. Жишээ нь математикаа түвшингээр нь ангилж шалгалт авна. Босго оноо, ур чадварын оноо гэсэн хоёр төрлөөр гаргасан.
БАРИМТ 9
Хувийн их дээд сургуулиуд босго оноогоо дураараа буулгадаг үзэгдэл байдаг. Үүнээс болж 7200 хүүхэд хохирсон. Үүнд хариуцлага тооцно.
БАРИМТ 10
Хичээлийг нэгэнт танхимаар эхлүүлсэн учир цаашид хаахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв халдварын нөхцөл байдал хүндэрвэл мэдээж хосолсон хувилбараар хичээллэнэ.
БАРИМТ 11
Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүсээд байна, ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээлэл байна. Нөгөө талдаа 22 мянган хүний ажлын байрны эрэлт хэрэгцээ байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт алдагдсан дүр зурагтай байна.
БАРИМТ 12
Нэг үгээр их дээд сургууль төгссөн гурван хүний нэг нь ажлын байртай болж, үлдсэн нь ажилгүй үлдэж байна гэсэн үг. Үүний шалтгаан нь их дээд сургууль төгссөн хүмүүс ажлын байрны ур чадварыг хангаж чадахгүй, эзэмшиж чадахгүй байна. Тиймээс ажил олгогчдын тавьж байгаа шаардлагыг хангахуйц ур чадварыг оюутанд дөрвөн жилийн хугацаанд эзэмшүүлэх нь чухал юм.
БАРИМТ 13
Боловсролын тухай хуулиар "Монголын Үндэсний..." гэх нэрийг хориглоно. Орон нутгийн оюутныг төөрөгдүүлж, гаднын боловсролын судалгаагаар Монголын түвшинг хойш татаж харагдуулж байгаа МҮИС-иас нэрээ авна.
БАРИМТ 14
Их дээд сургуулийн төлбөр Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.
БАРИМТ 15
Өмчийн хэлбэр үл харгалзаж ямар нэгэн сургалтын байгууллага төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгч байна. Хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн бол хариуцлага тооцно.
БАРИМТ 16
Төлбөрийг бүтнээр нь биш хувааж авах, хичээл сонголт, суудалтай холбоотойгоор төлбөрийг барьцаалахгүй, хэрэв тэгвэл хатуу хариуцлага тооцно хэмээн түр журамд заасан байгаа.
БАРИМТ 17
Соёлын сургуульд 500 оюутан дээр 20 мянган төгрөг нэмэгдэх л өөрчлөлт байгаа ба үүнээс өөр нэмэгдэл бусад сургуульд байхгүй.
БАРИМТ 18
Боловсролын зээлийн сан 2020 оноос хойш Боловсролын зээлийн сан 30 тэрбумын алдагдалтай байгаа ба энэ нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосноос үүдсэн. Нийт оюутны 11 хувь нь уг зээлийг авдаг.
БАРИМТ 19
Боловсролын зээлээс дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд, буцалтгүй зээлд 18 мянган оюутныг хамардаг. Одоо зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно. Өмнөх 1500 гаруй оюутны тэтгэлэг ч хэвийн олгогдоно.
БАРИМТ 20
Шилдэг 100 их дээд сургуульд сурдаг 80 хүрэхгүй оюутанд зээлийн 50 хувь буюу 24 тэрбум төгрөгийг олгодог. Хэн нэгэн даргын, эрх мэдэлтний хүүхэд авдаг гэх хардлага бий.
БАРИМТ 21
Зээлийн сангийн мэдээлэл нээлттэй. Тэдний дунд үнэхээр ямар нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхэд байвал нэг ч оюутны сургалтын төлбөрийг төлөхгүй. Ганц нэг хүүхэд дээр ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэхүү шударга бус үйлдлийг таслан зогсооно.
БАРИМТ 22
Одоо байгаа 10 хувийн оюутны тоог 30 хувь болгож хүртээмжтэй, шударга байх нөхцөлийг бүрдүүлнэ. Боловсролын зээлийн сангаас өмнө нь тэтгэлэг, зээл авч байсан оюутнуудын асуудлыг нэг ч хүүхэд үлдээхгүй зохицуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
БАРИМТ 23
Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд: Гадаад зээл нь Боловсролын зээлийн сангийн асуудал болсоор ирсэн. Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр өндөр албан тушаалтай хүний хүүхэд явахгүй, цаашид сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулна.
БАРИМТ 24
Их дээд сургуулийн семинарын танхимд 40 оюутан, лабораторийн хичээлд 20 оюутнаас ихгүй байхаар хязгаарласан. Нийт 71 дотуур байранд тогтмол халдваргүйтгэл хийнэ. Оюутны байрын төлбөр жилийн 450-700 мянган төгрөг байх ба үүнээс нэмэгдэхгүй.
Сэтгэгдэл (6)