БАРИМТ 1
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” зуны 32 дахь олимпын наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 87 кг-ын жингийн огцом өргөлтийн тэмцээнд 110 кг, түлхэлттэй 142 кг өргөж шагналт дөрөвдүгээр байранд шалгарсан билээ. Энэ нь олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд монголын тамирчдын гаргасан түүхэн дээд амжилт болоод байна. Төрөөд 4 сартай нялх биетэй хүний хувьд том амжилт юм.
БАРИМТ 2
Түүний хувьд 2015 оны УАШТ-ий шилдэг тамирчин. Тэрбээр тухайн үед эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 256 кг-ыг өргөж байлаа.
БАРИМТ 3
Олон жилийн хугацаанд хүнд хүчир энэ спортын төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа бүсгүйчүүдийг төлөөлөн олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нүүрийг тахалсаар ирсэн. Тэгвэл М.Анхцэцэгийг спорт сонирхогчид "дараагийн Баярмаа" хэмээн итгэл хүлээлгэж байсан нь маргашгүй үнэн.
БАРИМТ 4
М.Анхцэцгийг хүмүүс Алтан охин хэмээх нэрээр нь андахгүй мэднэ.
БАРИМТ 5
М.Анхцэцэг 2015 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилж, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр хуучин амжилтыг 14 кг-аар ахиулж байсан билээ.
БАРИМТ 6
Тухайн жил тэрбээр насанд хүрэгчдийн тус бүр долоо нийт 14 рекордыг шинэчлэн тогтоосон юм.
БАРИМТ 7
2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчдын хамгийн залуу нь тэр байсан юм.
БАРИМТ 8
М.Анхцэцэгийн аав, ээж нь цэргийн хүмүүс.
БАРИМТ 9
Тэрбээр 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд тухайн үед аав, ээж нь түүнийг спортоор хичээллүүлэх дургүй байсан гэдэг.
БАРИМТ 10
Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд амжилт гаргаж, медаль авсных нь дараа л энэ спортоор хичээллэхийг нь зөвшөөрч байжээ.
БАРИМТ 11
М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийж байна.
БАРИМТ 12
Тэрбээр Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн амжилттай.
БАРИМТ 13
Дөнгөж 12-хон настай байхдаа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж, спортын мастер цолны болзол хангажээ.
БАРИМТ 14
Тэрбээр Үндэсний их сургуулийн хууль, эрхзүйн ангийг төгсжээ.
БАРИМТ 15
АНУ-ын Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс түүхэндээ хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын анхны медальтантай болсон нь М.Анхцэцэг.
БАРИМТ 16
2017 онд АНУ-ын Анахайм хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Тухайн үед шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллажээ.
БАРИМТ 17
“Токио-2020” олимпын наадамд мөн Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажилласан юм.
БАРИМТ 18
Энэ жилийн хамгийн том зорилго нь Токиогийн олимп. Тэрбээр 2016 оны Риогийн олимпод наймдугаар байр эзэлсэн амжилттай.
БАРИМТ 19
Тэр 18 настайдаа олимпод өрсөлдөж үзсэн тамирчин.
БАРИМТ 20
Риогийн олимпын дараа түүнд Казахстан, Узбекистан, Америк, Солонгосоос санал ирж байжээ.
БАРИМТ 21
Солонгосын гэрээний мөнгө 500 сая вонн байсан. Харин Америкийн санал тэндхийн их сургуульд тэтгэлгээр сурч, хоол, байраар хангах заалттай байжээ.
БАРИМТ 22
Тамирчны хувьд түүний дундаж ачаалал өдөрт 18-23 тонн.
БАРИМТ 23
Тайландын Бансей хотод болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн болон залуучуудын 69 кг-ын жинд хүч үзэж зургаан медаль хамсан юм.
БАРИМТ 24
Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн н.Цэрэннадмид багшид анх шавь орж, бэлтгэл хийх байр талбайгүй тул сургуулийнхаа коридорт төмрөө өргөдөг байжээ.
Сэтгэгдэл (8)