ЭШЛЭЛ 1
ХӨСҮТ-ийн тархвар судлаачид зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурах тооцооллыг гаргасан байсан.
ЭШЛЭЛ 2
Гэтэл нөхцөл байдал санаснаар байхгүй байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэдгийг судалж байгаа.
ЭШЛЭЛ 3
Иргэдийн дунд вакцин хийлгээд 14 хоносон бол огт халдвар авахгүй гэсэн ойлголт байх шиг байна.
ЭШЛЭЛ 4
Бүрэн тунд хамрагдсан хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг хэлж, зөвлөсөөр ирсэн.
ЭШЛЭЛ 5
Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Синофарм үйлдвэрийн вакциныг хэрэглэж байгаа. Тиймээс иргэд маань вакцины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй.
ЭШЛЭЛ 6
Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй. Энэ үнэн.
ЭШЛЭЛ 7
Маш цөөхөн тохиолдолд вакцины бүрэн тунгаа аваад халдварт өртөөд нас барсан. Энэ нь халдварын хүндрэл, нас баралтаас вакцин сэргийлж чадаж байгааг илэрхийлж байна.
ЭШЛЭЛ 8
Нас барсан тохиолдлуудын ихэнх нь хавсарсан суурь өвчтэй байсан.Тиймээс вакцин халдвар, хүндрэлээс хамгаалж чадаж байна.
ЭШЛЭЛ 9
Вакцинд хамрагдаад 14 хоносон 1,3 сая иргэн бий. Монгол Улс харьцангуй залуу хүн амтай улс орон учир нийт хүн амдаа тооцоод үзвэл 40 хувь нь бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байна. Мөн нийт хүн амын 35 хувийг эзэлж буй хүүхдүүд маань вакцинд хамрагдааүй байгаа.
ЭШЛЭЛ 10
Вакцинжуулалтын үр дүн олон улсад ямар байгаа манай улсад ч тэр л түвшинд байна.
ЭШЛЭЛ 11
Вакцин үзүүлэх ёстой үр нөлөөгөө үзүүлээд явж байгаа гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан. Ямар ч вакцин 100 хувь дархлал тогтоохгүй.
ЭШЛЭЛ 12
Хэрэв вакцины үр нөлөө муу байх юм бол гурав дахь тун буюу сэдээх тунг ямар вакцин хийснээс үл хамаарч 6-12 сарын дараа хийх ёстой юм бишүү гэсэн судалгаанууд олон улсад хийгдээд явж байгаа.
ЭШЛЭЛ 13
Түүнээс биш Синофарм хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийх тухай ойлголт байхгүй.
ЭШЛЭЛ 14
Коронавирусний эсрэг вакцинууд ямар хугацаагаар дархлаа тогтоож байгаа талаар тогтсон үр дүн гараагүй байна.
ЭШЛЭЛ 15
Манай улсын хувьд ч гэсэн бүрэн тунд хамрагдаад дархлаа тогтохгүй байгаа хүмүүс дээр ямар арга хэмжээ авах талаар анхаарал тавьж, судалгаа шинжилгээ хийж байгаа.
ЭШЛЭЛ 16
Эмчилгээний тактикийн хувьд орны хүрэлцээ болон бусад хүчин зүйлүүдээс хамаараад явуулын цэгээр эмнэлгийн тусламж үзүүлэх тактик руу шилжиж байгаа.
ЭШЛЭЛ 17
Түүнээс биш үндсэн эмчилгээ буюу вирусийн эсрэг, антибиотикийн эмчилгээ хавсраад хийгдээд явж байна.
ЭШЛЭЛ 18
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авах тохиолдол тогтмол бүртгэгдэж байгаа.
ЭШЛЭЛ 19
Ихэнх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд вакцины бүрэн тунд хамрагдаад ажиллаж байна.
ЭШЛЭЛ 20
Харамсалтай нь бүрэн тунд хамрагдсан хэдий ч халдвар авч байгаа бөгөөд нөхөн олговор, тусламжийн асуудлыг анхаарах ёстой.
ЭШЛЭЛ 21
Сүүлийн үед эмч, мэргэжилтнүүдэд олгох нөхөн олговор, тусламжийн асуудал зогсонги байдалд орсон.
ЭШЛЭЛ 22
ХӨСҮТ зарим хувийн байгууллагатай хамтран ажиллаад 1 сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа.
ЭШЛЭЛ 23
Эмч нар бүрэн эмчлэгдээгүй байхдаа ажлаа хийж, халдвар тараах асуудал байх ёсгүй.
ЭШЛЭЛ 24
Эрүүл мэндийн салбарынхан халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй. Олон улсад эрүүл мэндийн ажилтан халдвар авсан хувь 14 орчим байгаа бол манайд 6-8 хувьтай байна.
Сэтгэгдэл (7)