БАРИМТ 1
Хариуцлагатай төр, шударга нийгмийн хүрээнд: Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.
БАРИМТ 2
Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.
БАРИМТ 3
УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.
БАРИМТ 4
Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.
БАРИМТ 5
Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачилан хэрэгжүүлнэ.
БАРИМТ 6
Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
БАРИМТ 7
Эдийн засгаа хөгжүүлэх, эрчимжүүлэх чиглэлд: Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана.
БАРИМТ 8
“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
БАРИМТ 9
Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
БАРИМТ 10
Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ.
БАРИМТ 11
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ.Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
БАРИМТ 12
Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
БАРИМТ 13
Иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих, баялаг бүтээгчдэд дарамтгүй, хүртээмжтэй санхүү, мөнгөний бодлогыг дэмжиж ажиллана.
БАРИМТ 14
Үндэсний онцлог,эв нэгдэл, өв соёлоо хадгалж хамгаалахад: “Өв соёлоо-Эх орондоо” уриалга гаргаж, үндэсний соёлын өв, түүхийн сурвалж, археологийн олдвор, урлагийн бүтээлийн үндсэн эх, анхдагч хуулбарыг эх орондоо авч ирэх хөтөлбөр боловсруулна. Дэлхийд тархсан болон эх орондоо байгаа өв соёлын Бүртгэлийн нэгдсэн сантай болох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
БАРИМТ 15
Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлнэ. Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг бий болгож, орон нутгийн хамгаалалтын цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ. Хил хамгаалалтын чадавхийг дээшлүүлэн, хилийн цэргийн байгууллагыг төгөлдөржүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн зурвасын хамгаалалт, инженерийн байгууламжийг шинэчилж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангана.
БАРИМТ 16
Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээг өргөтгөнө. Тэдний үр хүүхдүүд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг дэмжинэ. Эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
БАРИМТ 17
Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа, дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.
БАРИМТ 18
Монгол хүний үнэ цэн, ирээдүйн төлөө: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай, дутагдаж байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачилна.
БАРИМТ 19
Ажилгүйдлыг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хүн амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.
БАРИМТ 20
Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд зөв хүн болон төлөвших нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн нийгмийн хамгааллын бодлогыг тогтвортой байлгах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх "Бүхнийг хүүхдийн төлөө” уриалга гаргаж ажиллана.
БАРИМТ 21
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, нийтийн тээвэр, гудамж, зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг шаардаж ажиллана.
БАРИМТ 22
Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон байгаль орчны доройтол, бохирдлыг арилгах, хууль бусаар олгогдсон лицензүүдийг цуцлах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалах, хохирол учруулагчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.
БАРИМТ 23
Амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн төлөө: Хотуудын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, хог, хаягдлыг дахин боловсруулах байгальд ээлтэй үйлдвэрүүд байгуулахыг дэмжиж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, хаяа, дагуул хот, суурингууд байгуулах, “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ.
БАРИМТ 24
Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүс бүрт үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн төв бүхий “Үндэсний кластер”-ууд байгуулах, чөлөөт бүсүүд хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллана.Алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгжүүд салбараа нээх, инновацад суурилсан шинэ үйлдвэр байгуулахыг хүү багатай зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалт, импортын бүтээгдэхүүнээс хамгаалах бодлогоор дэмжинэ.
Сэтгэгдэл (5)