ЭШЛЭЛ 1
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулаад маш олон хүмүүс Цагаан сонголт гэж ямар зүйлийг ярьж байгаа юм бэ. Энэ яг хууль ёсных мөн юм уу биш юм уу. Цагаан сонголт хийвэл хууль зөрчсөн болох уу үгүй юу, цагаан сонголтын утга учир нь юу юм бэ гэж маш олон хүн тайлбарлаж өгөөч ээ гэсэн учраас би ч бас өөрөө сайн мэдэхгүй байсан.
ЭШЛЭЛ 2
Холбогдох материалууд, Монгол Улсын Үндсэн Хууль, сая УИХ дээр батлан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль гээд. Бас 2017 оны Ерөнхийлөгчийн Сонгууль юу болж өнгөрсөн юм гээд. Би их олон материал үзлээ харлаа эндээсээ та бүхэнд Цагаан сонголт ямар учиртай болохыг ярья.
ЭШЛЭЛ 3
Барууны орнуудад Protest Vote гэдэг юм байна. Эсэргүүцлийн санал гэж орчуулж болох юм даа Монголоор бол. Энэ Цагаан сонголт гэдэг санал бол миний дэмжих гэсэн хүн энэ жагсаалтад байхгүй байна аа.
ЭШЛЭЛ 4
Тийм учраас сонгох гэж байгаа хүнээ нэмж бичиж болдог юм байна бусад улсад. Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуудас нь энэ байна.
ЭШЛЭЛ 5
Доналд Трамп, Хилари Клинтон гээд энд бичээстэй байж байна. Хажууд нь бас нэлээд олон хүн нэр дэвшсэн байна. Миний дэмжих хүн энэ дотор алга гэвэл тэр иргэнд, тэр сонгогчид ямар эрх байдаг вэ гэхээр жишээ нь Америкт бол би ийм хүнийг ерөнхийлөгчид дэмжинэ гээд нэмж бичиж болдог юм байна.
ЭШЛЭЛ 6
Энийг бол Protest Vote буюу эсэргүүцлийн санал гэж. Манай Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бас орчихсон байгаа юм.
ЭШЛЭЛ 7
Ер нь иргэн хүн сонгох эрхээ эдэлнэ, Америкт ч тэр, Монголд ч тэр. Бид нар Ардчилсан гээд хэлээд байгаа нь Монгол улсын иргэн сонгох эрхээ эдэлнэ. Сонгох гэсэн чинь дэвшиж байгаа хүмүүс дотор миний сонгоё гэсэн хүн байхгүй бол яах вэ гэж. Америкт бол нэмээд бичдэг юм байна.
ЭШЛЭЛ 8
Монголд бол саналын хуудсан дээр нэмж бичиж болохгүй. Тэгэхээр Цагаан сонголт гэдэг нэр томьёо Монголд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч ирсэн байгаа юм.
ЭШЛЭЛ 9
2017 онд Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар гэсэн хүмүүс нэр дэвшсэн. Х.Баттулга 38.1 хувийн санал авсан, М.Энхболд 30.3 хувийн санал авсан, С.Ганбаатар 30.2 хувийн санал гэсэн маш ойролцоо саналууд авсан. Хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй. 50 хувийн санал хүрэхгүй байхад нөлөөлсөн зүйл бол хэнийг нь ч дэмжээгүй гэдэг юм гарч ирсэн.
ЭШЛЭЛ 10
Энэ 3 нэр дэвшигч надад таалагдахгүй байгаа учраас би хэнийг нь ч дэмжихгүй гээд ямар ч үзэг хүргэхгүйгээр шууд хар машинд уншуулсан санал.
ЭШЛЭЛ 11
Эхний шатанд 18663 санал гарч ирсэн. Бараг 20-иод мянган санал цагаан гарч ирсэн гэсэн үг. Энэ нь нийт санал дотор эзэлж буй хувь 1.4 хувь байгаа.
ЭШЛЭЛ 12
Ингээд хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны сонгууль болсон. Энэ дээр бол С.Ганбаатар хасагдчихаж байгаа юм. Одоо 2 хүн дээр санал хураалт явсан чинь Х.Баттулга 50.6 хувьбуюу 50 хувиас жаахан илүү гаргаад санал авсан. М.Энхболд 41.2 хувийн саналтай, ингээд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон.
ЭШЛЭЛ 13
Хэрвээ энэ дээр Х.Баттулга 50 хувийн санал аваагүй бол энэ сонгууль бүхэлдээ хүчингүй болох байсан.
ЭШЛЭЛ 14
Тэгээд дахин сонгууль болдог. Гэтэл энд 50.6 хувийн санал авчихсан учраас Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр дугаар шатанд хэнийг ч дэмжээгүй Цагаан сонголт С.Ганбаатарыг хассантай холбоотой.
ЭШЛЭЛ 15
Ер нь тэр үед ярьдаг шүү дээ М.Энхболд С.Ганбаатарын дээр зориуд булхай луйвар хийж орсон.
ЭШЛЭЛ 16
Та нар хардаа саналын зөрүү маш бага байгаа. Булхай луйвар хийчихсэн учраас маш олон хүмүүс дургүйцээд, шударга бус луйврын сонгууль болж байна М.Энхболд луйвар хийлээ гээд. Х.Баттулгыг дэмжихгүй, М.Энхболдыг дэмжихгүй уг нь бид нар С.Ганбаатарыг дэмжих байсан юм гэсэн 100 мянган Цагаан сонголт хийсэн байгаа юм.
ЭШЛЭЛ 17
Бараг 100 мянга байгаа юм, 99494 цагаан сонголт. Энэ нь өөрөө 8.2 хувь болж байгаа юм, маш их хувь. Protest Vote буюу миний сонгох гэсэн хүн байхгүй эсвэл миний сонгох гэсэн хүнийг та нар луйвар хийж хассан гэдгээс үүдэлтэй сонгогчид өөрийнхөө эрхийг эдэлсэн.
ЭШЛЭЛ 18
Ямар эрх гэвэл би сонгохгүй байх эрхтэй. Энд бичсэн хоёр гурван хүнийг би хэнийг нь ч сонгохгүй зүгээр хоосон уншуулна. Энд хуулийн асуудал үүснэ.
ЭШЛЭЛ 19
Ингээд хийчхээр хууль зөрчиж байгаа юу гэхээр. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль дээр ингээд биччихсэн байна.
ЭШЛЭЛ 20
Сонгуулийн зарчим нь Монгол улсын иргэний сонгох эрхийг хангахад үндэслэнэ.
ЭШЛЭЛ 21
Би ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг муу гэж хэлэхгүй, сайн заалтуудаа хийж өгсөн. Энэ Цагаан хуудас гэдэг юм уу Цагаан сонголттой холбоотой гол заалт бол 68.12.
ЭШЛЭЛ 22
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 68.12 дээр чиний сонгох гэсэн хүн байхгүй бол хэнийг нь ч дугуйлахгүйгээр саналын хуудсаа шууд хар машинд уншуулж болно. Ингэсэн тохиолдолд таныг санал өгсөн гэж үзнэ. Таны санал өөрөө хүчин төгөлдөр байна. Тэгэхээр энийг ингэж хууль дээр бичсэн. Сонгогч та нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй байх юм бол, энэ нь цагаанаар нь хийж болно гэсэн үг. Хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ. Таны саналыг санал өгсөн сонгогчдын тоонд оруулж тоолно. Энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудас гэж үзнэ. Ямар ч үзэг хүргэхгүй хар машинд уншуулахыг л цагаан сонголт гээд байгаа юм.
ЭШЛЭЛ 23
Хэний төлөө санал өгсөн нь нууц зүйл биш. Саналын хуудас дээр дугуйлах нь нууц болохоос биш дараа нь тэрийгээ ярьж хэлж болдог. Дахиад цагаан саналтай холбоотой ингэж байна.
ЭШЛЭЛ 24
Маш олон хүн надаас цагаан сонголтын тухай асуусан учраас өөрийнхөө хэмжээнд уншиж судлаад хуулийн дагуу та бүхэнд ярилаа. 2021 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч байхгүй учраас Алтанхуяг миний бие энэ цагаан сонголтыг хийхээр шийдсэн байгаа.
Сэтгэгдэл (35)