БАРИМТ 1
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг: Давтан тунгаа тариулаад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна.
БАРИМТ 2
Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна.
БАРИМТ 3
Халдвар авах нас залуужиж байна. 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.
БАРИМТ 4
Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа.
БАРИМТ 5
Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна.
БАРИМТ 6
Орон нутагт зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд хамрагдаж дуусах учиртай.
БАРИМТ 7
Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа.
БАРИМТ 8
Иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдсэн тул эрсдэл хаа ч байгаа гэдгийг сануулъя. Энэ эрсдэл бол зөвхөн Монгол Улсад ч биш энгийн амьдралын горимдоо шилжин орж байгаа бусад бүх улс оронд ажиглагдсан үйл явц.
БАРИМТ 9
Өнөөдөр зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна.
БАРИМТ 10
Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий.
БАРИМТ 11
Сонгуулийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдана. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд ийнхүү зохицуулахыг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.
БАРИМТ 12
Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байна.
БАРИМТ 13
Гадаадаас ирэх иргэдэд манай улс заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй байгаа.
БАРИМТ 14
Дэлхийн аль ч улс давтан тунд хамрагдсан хүнийг хил рүүгээ нэвтрүүлнэ гэсэн шаардлага гаргаж зарлаагүй.
БАРИМТ 15
Үүний нэгэн адилаар манай улсад гадаадаас ирэх иргэд хэрвээ давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй гэсэн үг.
БАРИМТ 16
Гадаад харилцааны яам гаднын бусад орны Элчин сайдын яамд руу Монгол Улс хилээ нээж, виз олгож байгаа бөгөөд долдугаар сард жуулчид ирэхээр бол тэдэнд тавих шаардлагыг түгээмэл өгсөн.
БАРИМТ 17
Гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй бол тэр дундаа коронавирусний мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлснийг УОК-ын хурлаар дэмжиж шийдвэрлэсэн.
БАРИМТ 18
Ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.
БАРИМТ 19
Гаднын ихэнх улс бусад улсаас зорчих иргэдийг 7-14 хоног тусгаарлах, вакцины давтан тунд хамрагдсан байсан ч 72 цагийн PCR шинжилгээний бичгийг шаардана.
БАРИМТ 20
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Коронавирусний халдвар сүүлийн үед эргээд өсөж байна. Өдөрт шинээр бүртгэгдэж байгаа нийт халдварын тохиолдлын 30 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд, 25-34 насныхан 42 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 75 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнээс халдвар авч байна.
БАРИМТ 21
ЭМЯ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багийн дүгнэж байгаагаар зургаадугаар сарын 15-н гэхэд вакцины үр дүн гарч эхэлнэ.
БАРИМТ 22
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 1-н гэж вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч вакцины татан авалттай холбоотойгоор эрсдэлт бүлгийн вакцин хожуу эхэлж, зургаадугаар сарын 15-нд дуусгахаар байна.
БАРИМТ 23
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Ачаа тээврийн үйл ажиллагааг богино хугацаанд нэмэгдүүлж, хоёр талд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх ажлууд бий.
БАРИМТ 24
Хил гаалиар ачаа тээврийг саадгүй зорчуулах, халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай өдөр тутамд холбогдон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (3)