ЭШЛЭЛ 1
Нийслэлчүүд, тэр дундаа хүн амын 50 хувь амьдарч байгаа, нийт эдийн засгийн 64.7 хувь төвлөрч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор томоохон төвийг Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, шийдвэр гаргаж байгаад талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 2
Гүүр болон замын байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах гээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг иргэд мэдэж байгаа.
ЭШЛЭЛ 3
Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд авто замын урт 954 км, 236 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Түүнээс даруй 10 жилийн Улаанбаатар хотод зорчиж байгаа нийтийн тээвэр гурав дахин нэмэгдэж, 620 мянган орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа.
ЭШЛЭЛ 4
Түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж байна. Мөн үргүй зарцуулалт, үр ашиггүй хуваарилалт, бусад эдийн засгийн үр ашиггүй тооцоо, судалгаануудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан.
ЭШЛЭЛ 5
Бид маш их алдагдал хүлээж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацааг эргүүлээд харахад 11.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байх жишээтэй.
ЭШЛЭЛ 6
Үүнийг цаашид засаж явахгүй бол 2025 онд түгжрэл ихсэж, автомашины хурд зургаан км цаг болно.
ЭШЛЭЛ 7
Энгийн үед хөдөлгөөнд оролцох хурд 13 км цаг байдаг бол оргил ачааллын үед 8-9 км цаг болж байна.
ЭШЛЭЛ 8
2030 онд гурван км цагийн хурдтай болж, тээврийн хэрэгслээр зорчих ямар ч боломжгүй болох юм.
ЭШЛЭЛ 9
Өнөөдөр Улаанбаатар хотод автомашины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон нийт 4000 гаруй иргэний 34 хувь нь шинэ машин авна гэсэн байна.
ЭШЛЭЛ 10
Масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Үүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг маш богино хугацаанд боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа.
ЭШЛЭЛ 11
Энэ оны төсөв дээр нийслэл Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тавьсан. Шийдвэр гарсны дараа бид техник, эдийн засгийн үндэслэлээ улам боловсронгуй болгож зарлана.Би бизнесийн ертөнцөд байгаа "зэрлэг"-ийг зулгааснаас хулгай хийж байгаагүй.
ЭШЛЭЛ 12
Япон Улс 2010 оноос хойш метроны төсөл дээр маш их анхаарал хандуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хийсэн. Орчин үеийн шийдэлтэй 17 км урт хэвтээ тэнхлэгийн хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг ахиж шинэчлэх шаардлагатай байгаа.
ЭШЛЭЛ 13
Босоо тэнхлэг нь 7 буудлаас Буянт-Ухаа хүртэл, хоёр тэнхлэгээр явах метро хийхээр бэлтгэнэ. Түгжрэлийг бууруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон, онцгой шийдвэр байлаа.
ЭШЛЭЛ 14
Улаанбаатарчууд маань төр засгаас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүний ард маш олон ажлын байр бий болно.
ЭШЛЭЛ 15
Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх, санхүү, хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгох, улсын төсвийн хөрөнгө оруулалтад үе шаттайгаар суулгах ажлуудыг 2024 он хүртэл эрчимтэй, зохион байгуулалттай, өндөр үр ашигтай хийж хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 16
Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудад их итгэл хүлээлгэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг, чиглэл өгсөнд урамшиж байна.
ЭШЛЭЛ 17
Метро болон Light Rail Transit /LRT/ хосолсон байдлаар явна. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд нийслэлийн төсөв дээр гурван тэрбум төгрөгийг суулгасан. Одоогоор шийдвэр гараагүй байгаа учир техник, эдийн засгийн үндэслэл гаргаад, төсвийн мөнгийг шууд зарцуулж болохгүй. Бид техник, эдийн засгийн үндэслэлээ гаргах ажлаа шуурхай эхэлнэ.
ЭШЛЭЛ 18
Улсын төсөвт 320 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой орлого 2020 онд 157 тэрбум төгрөгөөр тасарсан. “Ковид-19” цар тахал гарсан, дэлхийн улс орнууд сөхөрсөн үе. Бид үүнийг давж гарахын төлөө ажиллаж байна.
ЭШЛЭЛ 19
Хотын орлогын гол бааз хүн амын орлогын албан татвар дээр төвлөрч, суурилдаг. 66 хувь нь хүн амын орлогын албан татвар, үлдсэн хувь нь бусад татварын зохицуулалтаас бүрддэг.
ЭШЛЭЛ 20
Азийн хөгжлийн банк, Сэргээн босголтын банк, дэлхийн бусад банкнуудтай хамтран хийж, хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажилд монгол тал хөрөнгө оруулалт санхүүгээ нэмэх үүрэг хүлээсэн. Энэ ажилд хүү, үндсэн зээлтэйгээ 283 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр дутсан.
ЭШЛЭЛ 21
Ус сувгийн удирдах газарт байсан 280 тэрбум төгрөгийн өрийг НЗДТГ өөр дээрээ авч, Мянганы сорилтын сангаар хийж, хэрэгжүүлэх 350 сая ам.долларын эх үүсвэрийн төслийг дэмжсэн. Энэ нь нийслэлд маш их өр болж төвлөрсөн.
ЭШЛЭЛ 22
Хотын өрийг 2000 оноос хойш судлахад 1.5 их наяд төгрөгийн өр, зээлийн асуудал байна. Засгийн газар улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, нийслэл Улаанбаатар хотыг төсөв санхүүгийн хувьд бодитоор дэмжих, гадаадын зээл тусламжид хамруулж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, өөрсдийн нөөц бололцоо, дотоод эх үүсвэрээ ашиглах үүрэг, чиглэлийг өгч байна.
ЭШЛЭЛ 23
Түгжрэл, том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр гэдэг бол өнөөдөр чиглэл аваад маргааш шийдэгддэг асуудал биш. Үүнд асар олон хүний хөдөлмөр, цаг хугацаа орно. Хөрөнгө оруулалт буюу хоорондын гэрээ хэлцэл хийнэ. Бид үүнийг иргэддээ ил тод нээлттэй явуулах үүрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Энэ дөрвөн жилийн хугацаанд эхний ээлжид явган хүний замыг 84 км, дугуйн замыг 249 км-ээр төлөвлөж байна. Саппорогийн уулзвар болон 32-ын тойргийн уулзваруудын талаар нийгмийн сүлжээгээр буруу ойлголт явж байна. Улаанбаатар хотын гол замын уулзварууд дандаа нэг тэнхлэг дээр очиж огтлолцдог. Бүгд гэрлэн дохион дээр очиж зогсдог. Яармагийн түгжрэл, хотын төвийн түгжрэл бүгд гэрлэн дохион дээр очоод гацдаг. Үүнийг огтлолцдог хоёр замын тэнхлэгээр зохицуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын замын гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийдэх ёстой. Иргэд үүнийг тойргийн системээр хийх гэж байгаа юм шиг буруу ойлгоод байна. Казахстан Улсын Алмата хотын түгжрэлийн асуудал хүндрээд, шийдэл нь хоёр замын огтлолцол байсан. Манай улс нэг уулзвараас нөгөө уулзварт түгжирдэг. Өндөр ачааллын үед нэг км замыг туулахад 10 минут зарцуулж байна. Энэ нь олон улсын үнэлгээгээр F буюу хамгийн муу үнэлгээ. Муу үнэлгээ нь сүйрэл гэсэн үг. Эдийн засгийн, стресс бухимдлын сүйрэл. Энэ ажлын талаар өдөр тутамдаа мэдээлэл хүргэнэ.
Сэтгэгдэл (15)