ЭШЛЭЛ 1
Хүмүүс надаас олон удаа гайхаж асуудаг. Зарим нь айгаад зугтсан гэдэг. Надад хоёр сонголт байсан. Энэ нь улс төртэй холбоотой. Мэдээж дөнгөж төрсөн эхийг нөмгөн аваад гарсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Үнд дургүйцсэн иргэд УОК-ыг тарахыг шаардсан. Үүн дээр улс төр давхар орчихсон юм. УОК, Засгийн газар цаашлаад парламентыг тараахыг шаардсан.
ЭШЛЭЛ 2
Энэ асуудал юунаас эхэлсэн гэхээр Шүүхийн тухай хуулиас л даа. Бид хонгилын шүүхийн талаар их ярьдаг байсан. Ийм хонгилын шүүгчдийн эсрэг зогсож, шүүхийг хараат бус ажиллах боломжийг бүрдүүлж хуулиа баталсан. Үүнээс эхлээд Ерөнхийлөгчийн хатгалгаар улс төр эхэлсэн. Би Ерөнхий сайдаар ажилладаг байсныхаа хувьд мэдээллээр хангагддаг шүү дээ.
ЭШЛЭЛ 3
Хоёрдугаарт, хийсэн ажлынхаа үр дүнг үзье гэж бололцоогоо дайчилж ажилласан. Тийм ч учраас иргэд надад итгэж найдаж байсан. Харамсалтай нь, надад Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах боломж олгоогүй.
ЭШЛЭЛ 4
У.Хүрэлсүхийг зайлуулъя гэсэн. Өлсгөлөн зарлаж эхэлсэн. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж, гудамж талбайд тэмцэл гарч, нийгмийн томоохон асуудал үүсэх юм байна гэж бодсон. Надад үлгэн салган цааш үүрэгт ажлаа хийгээд явах боломж байсан ч би тэгээгүй.
ЭШЛЭЛ 5
Нийгмийн бухимдал, улс төрийн хийрхлийг ингэж дарж, Ковид-ын эсрэг тогтвортой тэмцэхийн тулд улс төрийн зоригтой алхам хийхээр шийдсэн юм. Намайг хавханд оруулсан л даа.
ЭШЛЭЛ 6
Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш сайхан хамтарч ажилласан. Олон зүйлийн ард ч гарсан. Хувь хүнийхээ хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Харин улс төрийн хувьд олон зүйл бий.
ЭШЛЭЛ 7
Би Ерөнхийлөгчид олон удаа анхааруулж байсан. Хуулийн дагуу ажилла гэж. Хэн нэгнийхээ ажилд хөндлөнгөөс орохгүй гэсэн. Шүүхийн тухай хуулийг баталсан өдрөөс бидний дунд эхний үл ойлголцол эхэлсэн дээ.
ЭШЛЭЛ 8
Өнгөрсөн хугацаанд шүүх Ерөнхийлөгчийн хамааралд байснаар хэн нэгэн дургүй хүнээ, намаа, улстөрчөө үгүй хийх зэвсэг болгож ирсэн шүү дээ. Үүн дээр бид хоёрын дунд зарчмын зөрүү гарсан юм.
ЭШЛЭЛ 9
Би Монгол Улсыг сонгодог парламентын засаглалтай байхыг дэмждэг хүн.
ЭШЛЭЛ 10
Ерөнхийлөгч Үндсэн хууль дээр гараа тавиад тангараг өргөдөг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хүн сөрөг хүчний үүргээр ажиллаж болохгүй. Гудамж талбайд гараад ард түмнээ турхираад явж байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулиар хориотой.
ЭШЛЭЛ 11
Би бизнесийн ертөнцөд байгаа "зэрлэг"-ийг зулгааснаас хулгай хийж байгаагүй. Иргэд байгалийн баялгаа хүртдэг байгаасай гэж бодож ажил хийснийхээ төлөө дарангуйлагч нэртэй болсон.
ЭШЛЭЛ 12
Би ч гэсэн үр хүүхэдтэй хүн. Миний үр хүүхэд хэн нэгний өмнө биш хуулийн өмнө бөхийж, хуулиа мөрдөж амьдраасай гэж хүсэж байна.
ЭШЛЭЛ 13
Монгол Улс ардчилсан хуультай. МАН Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй болгочихлоо гэж ярьдаг. Цэц бол бие даасан байгууллага. Эцсийн эцэст гарын үсэг зурахаасаа өмнө хуулиа уншиж судлаагүй нь өнөөдөр ийм маргаанд хөтөлж байна.
ЭШЛЭЛ 14
МАН бие даасан хараат шүүхтэй болно гэж амласан. Амласнаараа хуулиа өөрчилж баталсан. Гэтэл Цэц Шүүхийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ тэгээд Цэцэд нөлөөлж байгаа юм уу.
ЭШЛЭЛ 15
Монголд нэг намын дарангуйлал оршин тогтнох боломжгүй. Бид ганцхан Монголтой. Талбай дээр өлсгөлөн зарлаад жагсаад явж байгаа хүн ч монгол. Бид нэг л Монголын ахан дүүс.
ЭШЛЭЛ 16
АН-ын асуудал хүндэрвэл Монголд хохиролтой гэж үздэг. Тиймээс улам батжих ёстой. Хоорондоо тарж бутарч болохгүй. Монголын улс төрийн намын төлөвшил Монгол Улсад хэрэгтэй.
ЭШЛЭЛ 17
Би ямар ч улстөрчтэй улс төрийн рингэн дээр барилдвал сайхан барилдана гэж боддог. Харамсалтай нь, надаас шалтгаалахгүй. Өвдөг шороодвол эр хүн шиг тахимаа өгөөд л явах ёстой. Гэхдээ бид хуулиа дагах ёстой. Хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байх юм. Танай нам шүүх рүү, Цэц рүү яриад шийдчихээч дээ гэдэг. Ингэвэл шүүх, Цэц гэж байгаад яах юм бэ.
ЭШЛЭЛ 18
Эрдэнэт үйлдвэрийг хурааж авч улсын үйлдвэр болгосон. Улсдаа, ард түмнийхээ ганц саалийн үнээг нь авчирч чадсан. Зарим хүн намайг амь насаа бодоорой. Аюултай шүү гэж хэлж байсан. Тэгэхэд 2016 онд Эрдэнэт үйлдвэр жилд 184 тэрбум төгрөг улсын төсөвт тушааж байсан үе. Гэтэл улсдаа аваад шахаж шаардаад хийлгэхэд жилдээ 1 их наяд төгрөгийг тушааж байгаа. Манай Засгийн газар нийт 938 лицензийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, 7.2 сая га талбайг чөлөөлсөн гэсэн үг. Зүйрлүүлбэл, Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар юм.
ЭШЛЭЛ 19
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дөрвөн сайд, Төрийн нарийн бичгийн хоёр даргыг ажлаас нь хариуцлага алдсан гэж чөлөөлж байсан. Амьхандаа хариуцлага тооцоод байгаа нь энэ юм. Би намын даргын хувьд Ц.Анандбазарыг гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул гэж хэлж байгаа. Гишүүнээс нь хууль хяналтын байгууллага эсвэл өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах ёстой. Би зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ч ярьж байгаа.
ЭШЛЭЛ 20
Мөн Сү.Батболдын асуудал байна. Та наад оффшорынхоо асуудлыг шалгуул. Таны наад асуудал улс орны нэр хүндтэй холбогдож байна гэж хэлсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа юм билээ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв хууль бус зүйл хийсэн бол хариуцлага хүлээх л ёстой. Мөн улс төрийн хариуцлага байна. Дахин нэр дэвшүүлэхгүй, намаасаа хасна.
ЭШЛЭЛ 21
Би улс орноо сайхан улс болоход 4-12 жил хэрэгтэй гэж боддог.
ЭШЛЭЛ 22
2050 онд Монгол Улс 5 сая хүн амтай болно. "Алсын хараа- 2050" хөтөлбөр боловсруулсан. Монгол Улс эрчим хүч, нефть, хүнсээ дотооддоо хангаж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх ёстой. Бид 20 жил утаа ярьсан. 800 тэрбумыг утаанд зарсан. Дээр нь 3 ээлжийн сургуультай байсан. Хүүхдүүд орой үдэш тараад нохой шувуунд баригдчих гээд ийм л байсан.
ЭШЛЭЛ 23
Өнөөдөр хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж, 100 мянга болгосон. Энэ бол байгалийн баялгийн дүн. Иргэдэд маань тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа гэж бодож байна. Мөн Эрдэнэт үйлдвэрээ өөртөө авсны дүнд айл бүрийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгаа. Энэ ч мөн тодорхой хэмжээний дэмжлэг болсон гэж бодож байна. Мөн Оюутолгойгоос иргэддээ 300 мянгын дэмжлэг үзүүлсэн. Эдгээр нь монголчууд байгалийн баялагтаа эзэн байхын баталгаа юм. Цаашид бид халамжаас хөдөлмөрийн бодлого руу шилжих ёстой. Алхам алхмаар үр дүнд хүрнэ. Үүний тулд улс төрийн тогтвортой бодлого байх ёстой.
ЭШЛЭЛ 24
Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 6 том айлчлал хийсэн. Жишээлбэл, ОХУ руу 10 гаруй жилийн дараа томоохон хэмжээний албан ёсны айлчлал хийсэн. Үүгээр 30 жил ярьсан хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрөх асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн. Ингэснээр 10 аймгийг цахилгаанаар хангах хэмжээний цахилгааны үүсвэрийг гаргаж чадсан. Дараагийнх нь БНХАУ руу айлчилсан. Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын хөрөнгө, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн. Гурав дахь айлчлал АНУ-д болж, Саарал усны үйлдвэрийн асуудлыг шийдсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хот усгүй болно гэдгийг тогтоосон эрдэмтдийн судалгаа байдаг. Энэ асуудлыг 100 жилээр сунгасан. Мөн Япон улсад айлчилж, энэ үеэр Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар ярьж, өнөөдөр монголчууд шинэ нисэх онгоцны буудалтай болсон. Дараа нь Энэтхэг улсад айлчилсан. Айлчиллын дүнд Газрын тосны үйлдвэрийг байгуулж байна. Энэ бол Монголын ард түмний 100 жилийн мөрөөдөл шүү дээ.
Сэтгэгдэл (65)