ЭШЛЭЛ 1
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр хамтарч орно. Цаашдаа намууд нэгдэх талруугаа явах байх. Гэхдээ энэ нэгдлийн дараа Засгийн газарт өөрчлөлт оруулж, сайдын суудал өгнө гэсэн гэрээ хэлцэл байхгүй. Би бол хоёр үндсэн нам Монголд байх ёстой гэсэн философитой байдаг.
ЭШЛЭЛ 2
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын Засгийн газруудын дундаж нас 1.5 жил байсан. Засгийн газрууд маш олон ажил эхлүүлсэн. Харин ямар ч ажил дуусгаагүй.
ЭШЛЭЛ 3
Оюутолгойн ажлын хэсэгт орсон гишүүдийн санаачилгын дийлэнх нь зөв зүйл байдаг.
ЭШЛЭЛ 4
Цэргийн амь нас эрсдэж байгаа нь туйлын эмгэнэлтэй зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ нэг цэрэг дээр эрсдэл гарсан тохиолдол болгонд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Ийм жишиг дэлхийн аль ч улсад байхгүй
ЭШЛЭЛ 5
Авлигатай холбоотой асуудал гаргасан сайд нарт амаар сануулна, бичиг өгнө, тэгээд хална. Би ингэж ажиллана гэдгээ сайд нартаа хэлсэн.
ЭШЛЭЛ 6
Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй тогтолцоо руу орох ёстой. Д.Баасанцогтын схем шиг, Б.Хурцын албадлага шиг зүйл дахин гаргуулж болохгүй.
ЭШЛЭЛ 7
Ц.Анандбазар гишүүн яригдаад байгаа шиг зүйл хийгээгүй бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулж нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд буцаад нэр цэвэр орж ирэх нь ёс зүйн хувьд хамгийн зөв зүйл. Өөрийн энэ саналаа хариуцлага тооцох субъектуудад хэлсэн.
ЭШЛЭЛ 8
Намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигч болсноос хойш намын ажилд төдийлөн оролцохгүй байгаа. Намын даргын үүрэгтэй холбоотой ажлуудыг намын ерөнхий нарийн бичгийн дарга бид хоёр үндсэндээ хариуцаж байгаа.
ЭШЛЭЛ 9
Зөвхөн АН, эсвэл Ардын нам гэдэг нэрнээс болж тухайн хүн ардчилсан үзэл бодолтой байх уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Сүүлийн 12 жилийн хугацаанд бид ардчилсан гэдэг тодотголтой Ерөнхийлөгч нартай байсан. Ардчилсан гэдэг тодорхойлолттой Ерөнхийлөгчийн үед сонгууулийн санал хураалтаар биш, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Өвөрхангай аймгаас гарч ирж байсан. Сүүлийн дөрвөн жил Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй ажиллаж байгаа. Гэхдээ Д.Баасанцогттой, А.Гансүхтэй холбоотой асуудлууд дээр би туйлын мэзэглэсэн. Ц.Элбэгдоржоос юугаараа ялгаатай байгаа юм бэ.
ЭШЛЭЛ 10
Яахаараа хууль хяналтынхантай нийлээд банк булаах гээд явж байдаг юм. Яахаараа ҮАБЗ-ийн нарийн бигийн дарга шүүхэд чишлэл өгөөд сууж байдаг юм бэ. Энэ ардчилал мөн үү. Н.Багабанди, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед ийм зүйл болж байсныг би санахгүй байна. Энэ хүмүүс ардын намаас сонгогдсон учраас ардчилсан бус үзэлтэй гэвэл би санал нийлэхгүй.
ЭШЛЭЛ 11
Талбай дээр болж байгаа үйл явдал бол Х.Баттулга гэдэг хүн намын дарга болох уу, Ц.Элбэгдорж гэдэг хүн намын дарга болох уу гэсэн л тэмцэл.
ЭШЛЭЛ 12
АН-аас сонгогдож байсан хоёр Ерөнхийлөгч хэн нь АН-ын тамгыг авах вэ гэдгээ шийдэхийн тулд шүүх дээр байгаа эрх мэдлийнхээ тоогоор өрсөлдөж байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд МАН шүүхийн нэг ч томилгоонд оролцоогүй. Ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч нарын томилсон л шүүгч нар байгаа.
ЭШЛЭЛ 13
Талбай дээр болоод байгаа шиг өлсгөлөн, жагсаал шат дараалан болох нь тодорхой байсан учраас л эв нэгдлийг хангахын тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох шийдвэр гаргасан. Ерөнхий сайдаас огцорно гэдэг тийм амар гаргах шийдвэр биш, тийм гоё шийдвэр ч биш.
ЭШЛЭЛ 14
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох үед болсон тэр жагсаалыг хэн яаж зохион байгуулсан, хэний хэвлэлийн төлөөлөгч очиж турхирч байсан, хэний ресторанаас ямар хоол зөөж байсан, хэн хэдэн төгрөгөөр санхүүжүүлсэн гээд бүх баримт Тагнуулын ерөнхий газар байгаа.
ЭШЛЭЛ 15
Улсын бүртгэлийн ерөнхий газар АН-ын тамга хэний нэр дээр байна гэсэн лавлагааг л өгсөн. Тухайн гэрчилгээн дээр байгаа хүнд л лавлагаа гаргаж өгсөн. Гэрчилгээгээ шилжүүлэх эсэх нь тухайн намын асуудал. Цар тахлын өмнө улс төрөө тавих нь маш буруу.
ЭШЛЭЛ 16
Ерөнхий сайд намын дарга заавал байх ёстой. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй энэ нь холбоогүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг хүн намын дарга байж Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байсан гашуун хувь заяа байгаа. Ж.Эрдэнэбат гэдэг хүн Ерөнхий сайд байж М.Энхболд гэдэг хүн намын дарга байсан гашуун хувь заяа байгаа. Манай Засгийн газрын хувь заяа гэдгээр биш Монгол Улсад цаашид ийм зүйл давтагдахгүй байх ёстой гэж би бодож байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бол ялаа ч үүрэх ёстой, ямбаа ч эдлэх ёстой. Улс төрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой. Цаашдаа үүнийг хуульчлах ёстой. Энэ дэлхийн жишиг. Энэ бол засаглалын хариуцлагата холбоотой асуудал.
ЭШЛЭЛ 17
У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүмүүстэй хувь хүний хувьд аль алинтай нь би сайхан харилцаатай. Энэ хоёр хүн нэгдмэл байснаар төмөр зам урагшилсан, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадсан. Төрийн дээр төр болчихсон байсан олон асуудлыг энэ хоёр хүн шийдэж чадсан.
ЭШЛЭЛ 18
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийн санаачилгаар, сонгууль хойшлуулах асуудлаар саяхан хуралдсан. ҮАБЗ зөвлөмж гаргаад сонгууль хойшлуулдаг тогтолцоо руу орж болохгүй.
ЭШЛЭЛ 19
Ж.Эрдэнэбатыг барьж хориход би эсрэг байр суурьтай байсан. Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг халдашгүйт байдлын байнгын хороогоор оруулахгүйгээр шийднэ гэдэг бол байж болохгүй зүйл.
ЭШЛЭЛ 20
Х.Баттулга Ерөнхийлөгчтэй зарим зүйл дээр зөрчилдөж эхэлсэн. Нэг завин дээр явж байгаад гэнэт түүнийгээ өөр байдлаар илэрхийлдгээс энэ зөрчил эхэлсэн. Оюутолгойн гэрээн дээр бид нэг байр суурьтай байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт л өөр зүйл яриад биднийг шүүмжлээд эхэлсэн. Наанаа гар бариад цаанаа өөр байдлаар ажилласан.
ЭШЛЭЛ 21
Тагнуулынхан намайг тагнаж чагнасан асуудал дээр би ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхийг харддаг.
ЭШЛЭЛ 22
ТЕГ бол Ерөнхий сайдын харьяа байгууллага. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга өдөр бүр Тагнуулын ерөнхий газар дээр очиход би дуртай байгаагүй. “Та өөрийнхөө заагийг барь” гэж А.Гансүхэд хэлсэн. Засгийн газрын хурал дээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд сууя гэсэн. Би үүн дээр эсрэг байр суурьтай байсан. Засгийн газрын хурал дээр төрийн тэргүүн орж ирсэн. Би бас үүн дээр эсрэг байр суурьтай байсан. Бүх юм хуулийн хүрээнд ёс зүйн болон хуулийн заагтай ажиллаж ёстой.
ЭШЛЭЛ 23
Үндэсний аюулгүй байдлын эсрэг тангараг өргөсөн төрийн түшээ явж болохгүй. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар вакцинжуулалтын эсрэг явсан. Хууль хяналтын бйагууллагад өгч шалгуулна.
ЭШЛЭЛ 24
Мишигийн Батсуурийг одоо шүүхээс татаж авах хэрэгтэй. Ийм хүн шүүхэд ажиллаж болохгүй. Чимгээ, Содномдаржаа нарын асуудал Цогт гэдэг шүүгч дээр гацдаг. Энэ хүн өөрөө энэ хэрэгт оролцсон хүмүүстэй маш ойрхон хүн.Шүүх өөрөө ийм байж болохгүй.
Сэтгэгдэл (18)