ЭШЛЭЛ 1
Баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдуулах заалтыг нэр бүхий гишүүдийн хамтаар Үндсэн хуульд тусгуулж өгсөн. Ингэснээр зөвхөн Монгол Улсад болон монголын ард түмэнд ашигтай гэрээ хийгдэх үндэслэлийг Үндсэн хуулиар дархалж, одоо болон ирээдүй хойч үе байгалийн баялгийг тэгш хүртэх тулгуур болно”.
ЭШЛЭЛ 2
Төрийн дарамт шахалтаас болоод хохирч яваа Аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хараад хууль эх зүйн орчинд орж санал хэлье, дуу хоолойгоо хүргэе гэж УИХ-ын гишүүн болъё гэж бодсон. Гэтэл бодож байснаас илүү хачин, гадаадын тагнуул гэмээр эх орныхоо эсрэг ажилладаг хүмүүс байсан.
ЭШЛЭЛ 3
УИХ-ын гишүүн байна гэдэг өндөр хариуцлага. Иргэдийнхээ захисан, хэлсэн бүхэн мартагддаггүй. Наад захын хэлсэн хүсэлтүүдийг хүртэл биелүүлчих юмсан гэж бодож байсан. Яагаад олон жил шийдэгдээгүй юм бол гэж гайхаж байсан.
ЭШЛЭЛ 4
Бүтээн байгуулалт бол миний хамгийн сайн хийж чаддаг ажил тул цэцэрлэг, сургууль, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байгаагүй.
ЭШЛЭЛ 5
Цаашид УИХ хоёр танхимтай болчихоосой гэж боддог. Нэг танхимд нь дан хуульчид. Нөгөөд нь Монгол Улсын салбар бүрийн төлөөлөл болсон хамгийн их туршлагатай хүмүүс, залуучууд байж болно. Энэ хүмүүсээс бүрдсэн ардын танхим байгаасай гэж боддог.
ЭШЛЭЛ 6
Монгол Улс байгалийн баялаг ихтэй улс. Гэтэл томоохон стратегийн ач холбогдолтой ордуудынхаа гэрээ хэлэлцээрийг Монгол Улсынхаа эрх ашгийг алдаж хийгээд байсан. Өшөө томоохон ордууд олон байна. Эдгээрийг эх орныхоо хөгжилд үр шимийг нь хүртэж ашигтайгаар хийх ёстой. Ийм алдааг цаашид гаргуулахгүйн тулд Үндсэн хууль дээр зүтгэж ажилласан.
ЭШЛЭЛ 7
Одоо маргалдах, бүтээн байгуулж байгаа компаниудыг буруутгах цаг үе биш. Харин үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөө, эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа бүхэнтэй тэмцэх цаг үе. Монголчууд бид эвтэй байхдаа хэзээд хүчтэй байсан.
ЭШЛЭЛ 8
Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төсөл боловсруулах ажилд гар бие оролцож, уг гэрээг Монгол Улсын эрх , хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах УИХ-ын 92-р тонтоолыг УИХ-аар батлалцав.
ЭШЛЭЛ 9
Монполимет групп Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийг хэзээ ч зээлж байгаагүй, тиймээс Монголбанкаар төлүүлсэн гэх асуудал байхгүй гэсэн үг.
ЭШЛЭЛ 10
20-оид жилийн өмнө Монголбанк ба ААН-үүдийн анхны хамтарсан түншлэлийн үйл ажиллагаа. Монголбанк олон улсын зах зээл дээр анхны арилжаа хийх болсон. Тухайн үед уул уурхайн салбарт ажиллаж байсан ААН-үүдийг хамтын ажиллагаандаа татаж оруулсан.
ЭШЛЭЛ 11
Монголбанк хамтын ажиллагаа хийсэн байгууллагаасаа үнэт металлыг нь худалдаж аваад гаднын зах зээл дээр арилжаж зөрүүнээс ашиг авдаг. Энэ хүрээнд 31.6 сая ам.долларын ашиг Монголбанк олсон. Улмаар нөгөө талд алдагдал үүсч, уг алдагдлыг ААН-үүдийг төлөхийг шаардсан. Үүнийг ААН-үүд хүлээн зөвшөөрөөгүй.
ЭШЛЭЛ 12
Учир нь арилжааны бодлого зохицуулалт,менежментийг Монголбанк удирдан хийсэн. Бид үнэт металлаа л тушаах үүрэгтэй байсан. Монголбанкны алдангийг үйл ажиллагааны алдангид бүртгэлээрээ оруулах ёстой байсан. Гэтэл бүртгэлийн нэгдсэн систем байхгүй учраас давуу эрхээ эдэлдэг юм байна. Энэ дагуу бий болгосон өрийг ААН-үүд хүлээн зөвшөөрөөгүй. Тийм эрх нь бий.
ЭШЛЭЛ 13
Залуучууддаа боломж олгон, туршлага сууг гэж бодон 2020 онд УИХ-д нэр дэвшээгүй.
ЭШЛЭЛ 14
Эх орныхоо төлөө зогссон миний үзэл баримтлал зарим хүмүүст таалагдаагүй. Тэр бүлэглэл намайг улс төрд байлгахыг хүсэхгүй байгаа учраас миний эсрэг дайралт хийлгэж байгаа.
ЭШЛЭЛ 15
Сүүлийн үед улс төрийн хэлмэгдүүлэлт тэр дотроо нэр төрийн хэлмэгдүүлэлт газар авч байна. Бүр цаашлаад нэр төрийн хүчирхийлэл гэсэн хүчирхийллийн төрөл сошиал орчинд үйлдэгдэж байна. Хүний хэрээс хэтэрсэн доромжлох, гүтгэх үйл ажиллагаа ихээр яювагдах болсон.
ЭШЛЭЛ 16
Цаашид Монгол улс зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлбол Голланд өвчинд нэрвэгдсэн улс орнуудын алдааг л давтах болно. Эдийн засгийн аврах хөгжлийн зөв гарц бол бүх төрлийн үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох.
ЭШЛЭЛ 17
Хөгжлийн банкнаас 2014 онд 65 сая доллар буюу 123 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл аваад өнөөдөр 117 тэрбум төлөөд байна. Тэгсэн ханшны зөрүү гэх 31 сая доллар төл гэсэн шаардлага тавьж байгаа. Төгрөгөөр зээл өгөх Засгийн газрын тогтоолыг зөрчиж доллароор зээл олгож, Аж ахуйн нэгжүүдэд ханшийн алдагдал үүрүүлэх нь шударга бус.
ЭШЛЭЛ 18
Хөгжлөө дэмждэг улс орнууд, манай хөрш ОХУ ханшийн зөрүүний алдагдалд орсон Аж ахуйн нэгжүүддээ тусламж үзүүлдэг байна. Хөгжлийн банкны хөгжлийг дэмжих бодлогын банкны үндсэн үүргээ умартаж болохгүй.
ЭШЛЭЛ 19
Миний амьдралын 30, 40 аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажилладаг болохоор зээлгүй байна гэж байхгүй. Гэхдээ миний үүсгэн байгуулсан ААН-үүдэд зээлийн муу түүх гэж байдаггүй.
ЭШЛЭЛ 20
Төр засаг нийгэм эдийн засгийн бодлогын алдаа, хямралыг ард түмэн, ААН-үүдийн нуруун дээр үүрүүлж болохгүй.
ЭШЛЭЛ 21
Үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн уялдаагүй зэрэг бэрхшээлүүдийг зөвхөн би бүх ганцхан надад тохиолдож байгаа асуудал биш. Би тэдгээр үйлдвэрлэгчдийн нэг төлөөлөл.
ЭШЛЭЛ 22
Гэтэл намайг 33 тэрбумын гурван удаагийн шүүхийн шийдвэрийн зээлтэй гэж гүтгэсэн. Гурван удаагийн шүүхийн шийдвэр нь гааль, НӨАТ-ын татварын асуудалтай маргааны асуудал бий. Гэхдээ тухайн шийдвэрт 33 тэрбум төгрөг гэж байхгүй.
ЭШЛЭЛ 23
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд УИХ соёрхон баталсан. Улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын болон татварын бус аргаар урамшуулах зорилгоор хийсэн байна. Энэ дагуу төсөл хэрэгжүүлэгч нь тооцож хөрөнгө оруулах гээд ороод ирэнгүүт тийм зүйл байхгүй ээ гэсэн. Ийм л асуудал бий.
ЭШЛЭЛ 24
Аж үйлдвэрийн талаарх төрийн бодлого сүүлийн 30 жилд алдагдсан нь үнэн. Харин энэ бодлоготой холбоотой хууль эрх зүйн орчинг тов тодорхой болгох цаг нь болсон.
Сэтгэгдэл (29)