БАРИМТ 1
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны есдүгээр сарын хурлаар уул уурхайн бус экспорт, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаатай санхүүжилт банкуудад олгохоор шийдвэрлэсэн.
БАРИМТ 2
Энэхүү арга хэмжээ нь харьцангуй урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох боломжийг банкуудад олгож байгаа юм.
БАРИМТ 3
Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээг Мөнгөний бодлогын хороо улирал бүр тогтооно.
БАРИМТ 4
Мөнгөний хорооноос 2020 оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор батлаад байна.
БАРИМТ 5
Монголбанкнаас тогтоосон ерөнхий шалгуур зээлдэгчдэд тавина.
БАРИМТ 6
Шалгуур нь зээл хүсэгчийн зээлийн үлдэгдэл хугацаа хоёр жилээс багагүй байх, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх,
БАРИМТ 7
Мөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой байх, чанаргүй зээлгүй байх, зээлийн төлбөрөө төлөх чадвартай байх гэх мэт шаардлагыг тавьж байгаа.
БАРИМТ 8
Зээлийн хэмжээний хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг байна.
БАРИМТ 9
Харин уул уурхайн бус салбарын зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон.
БАРИМТ 10
Банк мөн нэмэлтээр өөрийн шалгуураа тавьж болно.
БАРИМТ 11
Банкнаас олгох зээл хоёр жилээс дээш хугацаатай байна.
БАРИМТ 12
Монголбанкны бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй хүүтэй байна.
БАРИМТ 13
Монголбанкны бодлогын хүү зургаан хувь байгаа нөхцөлд банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байх юм.
БАРИМТ 14
Мөн зээлдэгчийг зээлийн үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаагаар чөлөөлөх боломжтой.
БАРИМТ 15
Цаашид эдийн засгийн төлөв, иргэд аж ахуйн нэгжийн санхүүгийн нөхцөлийг харгалзан санхүүжилтийн хэмжээг улирал бүр тогтооно.
БАРИМТ 16
Монголбанк аль болох олон аж ахуйн нэгжийг энэхүү арга хэмжээнд хамруулахыг зорьж байна.
БАРИМТ 17
Тиймээс санхүүжилтээр олгох зээлийн дээд хязгаарыг тогтоосон.
БАРИМТ 18
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараар тооцвол, 2020 оны дөрөвдүгээр улиралд хамгийн багадаа 750 гаруй аж ахуйн нэгж уг арга хэмжээнд хамрагдах боломжтой. Үүнээс сэргийлэх зорилгоор Монголбанк уг арга хэмжээг олон нийтэд нээлттэй, ил тод хэрэгжүүлэхийг зорьж байна.
БАРИМТ 19
Монголбанк хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд арга хэмжээний хэрэгжилтийн талаар банкуудад хяналт тавьж, ажиллана.
БАРИМТ 20
Монголбанкнаас банкуудад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа харилцагчийг зээлийн үндсэн төлбөрөөс зургаан сараас дээш хугацаагаар чөлөөлөх,
БАРИМТ 21
Зээлийн хүү бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй байх шаардлага тавьж байгаа.
БАРИМТ 22
Шаардлага тавьснаар цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаанд нь хүндрэл үүссэн аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн дарамт буурах, цар тахлыг хүндрэл багатай давахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
БАРИМТ 23
Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно.
БАРИМТ 24
Санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкинд олгоод байна. Эдгээр банк зээл олгох боломжтой болсон гэсэн үг.