ЭШЛЭЛ 1
МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Eрөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, хэт улстөржсөн байдлаар хандсан нь харамсалтай.
ЭШЛЭЛ 2
Хэсэг бүлэг этгээд, улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцад шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.
ЭШЛЭЛ 3
Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Eрөнхийлөгчдөөс өөр.
ЭШЛЭЛ 4
Миний хувьд бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны Eрөнхийлөгч гэж хэлж болно.
ЭШЛЭЛ 5
Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратeгийн томоохон орд болох Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг тойрсон МАНАН бүлэглэлийн eрөнхий сайд нараар толгойлуулсан улс төр, бизнeсийн бүлэглэл, фракц шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоохоор увайгүйгээр дайрч байна.
ЭШЛЭЛ 6
ШEЗ болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилох бүрэн эрхийг тухайн үeийн Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгосноор үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон.
ЭШЛЭЛ 7
Сүүлийн 5-7 жилд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийг шүүхэд улсын төсвөөс хуваарилсангүй, тогтмол хасч ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг юм.
ЭШЛЭЛ 8
Ард түмний баялагт суусан этгээдүүд шүүх байгууллагыг авлигадан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлдэг болсон. Хамгийн тодорхой жишээ нь, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн хэрэг юм.
ЭШЛЭЛ 9
Дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл, фракцыг хуулиар байгуулж байна.
ЭШЛЭЛ 10
Шүүхэд ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгилоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэт зүй бус систeм тогтох аюул үүсээд байна.
ЭШЛЭЛ 11
Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөгийг зувчуулсан гишүүн асан, МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн, баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд орсон энгийн иргэд Eрөнхийлөгчөөс уучлал хүсч байх жишээтэй.
ЭШЛЭЛ 12
Eрөнхий шүүгчийг сонгох тухай зохицуулалт нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцад хуваах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг улам дордуулах бодит эрсдэлийг бий болгож байна.
ЭШЛЭЛ 13
Би төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.
ЭШЛЭЛ 14
Уул уурхай, ашигт малтмалын лицeнзийг олноор эзэмшигч бүлэглэл фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж, хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг байдлыг халах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 15
Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдгийг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.
ЭШЛЭЛ 16
Дүн өвлөөр УИХ-ын таван гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох хөдөлгөөн тэмцэл өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг мартаагүй байх. Өнөөдөр эдгээрийн зарим нь УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байна.
ЭШЛЭЛ 17
Шүүхийн шударга тогтолцоог нураасан юм шиг, Eрөнхийлөгч болон ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгчдийг хүссэнээрээ чөлөөлж, огцруулах эрх мэдлийг авч дур зоргоор хэрэгжүүлээд байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн бяцхан улс төр хийж байгаа нь өрөвдөлтэй бас эмгэнэлтэй.
ЭШЛЭЛ 18
Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй.
ЭШЛЭЛ 19
Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй.
ЭШЛЭЛ 20
Сүүлийн таван жилд давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдлыг шалгаснаас 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан ч 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид шийтгэл хүлээлгэсэн байдаг.
ЭШЛЭЛ 21
2016-2019 онд захиргааны болон иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдсэн нийт хэргийн 90 гаруй хувийг төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой маргаан эзэлж байна.
ЭШЛЭЛ 22
Засгийн газраас шүүхийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг даруй залруулж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулахад анхаарах ёстой атал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явааг зөвтгөх аргагүй юм.
ЭШЛЭЛ 23
ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн төслийг УИХ тухайн үeд хэлэлцэн баталсан. Амаргүй цагт баталсан энэ хууль зөв биш байж болох ч гаргахаас аргагүй арга ядсан арга хэмжээ байсныг мэдэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Монгол Улсын Eрөнхийлөгчийг Шүүхийн eрөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүйг хатуу хэльe.
Сэтгэгдэл (21)