Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогоос энэ сарыбн 23-нд дөрвөн шийдвэр гарсан. Энэ үеэр бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж зургаан хувь болгосон. Мөнгөний бодлогоо зөөлрүүлснээр санхүүжилтын зардал буурна гэсэн үг.
Мөн эргэн төлөлт доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж сунгасан. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурч, рлогыг нэмэгдүүлж, хэрэглээг нь хамгаална гэж зорьсон. Мөн банкны салбарын тогтвортой байдлыг дэмжих м. Хоёрдугаарт, зээлийн ангилал буурахгүй, ирээдүйд айдасгүй байж болно.
Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж уул уурхайн бус экспортын бүтэгдэхүүнийг дэмжих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Монголбанк 430 тэрбумыг санхүүжилт хэлбэрээр төлөвлөчисөн байсан. Ингэснээр банкууд шинээр зээл гаргах, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнд санхүүжилт олгох боломжтой.
Монголбанкны статистикаар зээлийг бизнесийн, хэрэглээний, ипотекийн зээл гэж гурав ангилж байгаа. Ипотекийн зээлд 78 мянган зээлдэгч байдаг. Зээлдэгчид ирэх оны долдугаар сарын 1 хүртэл зээлээ хойшлуулж болох боломжтой болсон. Энэ хугацаанд хүү тооцохгүй. Хэрэв харилцагч санхүүгийн дарамтад ороогүй төлөөд явна гэвэл гэрээнийхээ хугацаанд зээлээ төлөөд явах боломжтой.
Ипотекийн зээийн санхүүжилтын дийлэнхийг Монголбанк гаргадаг учраас зээийг хойшлуулах боломжтой байгаа. Нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Найман сарын хугацаанд ийм хэмжээний төлбөр төлөх дарамтгүй байж болно. Харин Төв банк хэрэглээний зээлийг хойшлуулах талаар шууд оролцох боломжгүй. Учир нь гэрээгээр зээл төлөгддөг учраас хэрэв зээлээ хойшлуулах бол хүсэлтээ өгч болно гэж байгаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүндрэлүүд гарч байгаа учраас Монголбанкны хүрээнд зохицуулж чадахгүй зүйлээ УИХ-д өргөн барьсан. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн дарамт байгаа нь эх үүсвэрийн хүүтэй холбоотой. Цаашид энэ талаар бууруулахад ямар арга хэмжээ авбал зүгээр вэ гэдэг хүсэлт тавьсан. Хуулийн төсөлд хугацаатай хадгаламжийн хүү хэвээр явахаар туссан" гэлээ.
А.Сүх