ЭШЛЭЛ 1
Монголбанк алт, валтын нөөцийг л бүрдүүл. Үнэт цаас цуглуулдаг л ажил хий. Түүнээс биш мөнгө хүүлдэг ажлаа болих хэрэгтэй. Мөнгө хүүлдэг ганц байгууллага нь арилжааны байгууллага. Арилжааны дөрөв, таван банктай үлдээд бусдыг нь хаа. Ингэхдээ эзэнд нь тав, арван хувийг нь үлдээгээ бусдыг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж арилжааны банкуудаа цэгцлэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 2
ОУВС-ийн тухай Ч.Хүрэлбаатар сайд их ярих дуртай м билээ. Тэдний шаардлагыг биелүүлье. Олон улсын банк санхүүгийн стандартыг оруулж ирье. Нэгэнтээ оруулж ирж байгаа бол Европ төв арилжааны банк, Америк, Солонгос, Японы арилжааны банкуудын арилжааны банкны дундаж ханшийг сар бүр гаргая. Тэр хүүгээр явъя. Өнөөдөр хүүгээр их боож байна. Европын орнуудад ипотекийн зээл, хөрөнгө оруулалтын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй. Гэтэл бид хөрөнгө оруулалтын зээлийг асар өндрөөр тавьчихаад яаж үйлдвэр барих юм.
ЭШЛЭЛ 3
Банк санхүүгийн системээ өөрчлөхгүй бол монголын үйлдвэрлэл хэзээ ч өндийхгүй. Ингэхдээ давхар хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Жишээлбэл, гурван жилийн хугацаагаар та мөнгөө хадгалсан учраас нэг хувь гэдэг ч юм уу. Мэдээж би бүхэл бүтэн гурван жил мөнгөө хадгалуулж байхад иймхэн хүү өгөх юм уу гээд уурлах байх. Үүний оронд хадгаламж эзэмшигчид бодит сектор руу ажиллаж эхэлнэ. Үүнийг төр хүчээр хийх ёстой.
ЭШЛЭЛ 4
Яагаад монголчууд Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарт мөргөдөг юм бэ. 1921 оны үед манай улс үгээгүй ядуу, халдварт өвчинд нэрвэгдсэн ийм байсан. Феодалууд нь данжаадуудаас өр зэл тавиад нийтээрээ төлдөг байсан. Хүүгийн хүү гэж 100 хувийн хүү авдаг байсан байгаа юм. Өрийн бичигт дарагдчихсан. Х.Чойбалсан гарч ирээд хамггийн түрүүнд хийсэн зүйл нв өрийн бичгийг шатааж хаяад, хятадын фүүс компаниудыг бүгдийг нь хөөж явуулсан. Үүнийг бид хувьсгал, тусгаар тогтнол гэж нэрлээд байгаа юм.
ЭШЛЭЛ 5
Өнөөдөр нийгмийн 30, 40 хувь нь ядуу болчихоод байхад бид яагаад 200-хан гэр бүлийн өндөр үнэтэй хадгаламжийн хүүг төлөөд сууж байх ёстой юм. Энэ шударга юм уу. Г.Занданшатар, У.Хүрэлсүх яагаад мэдэгүй байгаа юм шиг царайлаад өөр ажил хийгээд яваад байгаа юм. Энэ хоёр хүн өнөөдөр хувьсгал хийх ёстой.
ЭШЛЭЛ 6
Миний санаа зовоод байгаа зүйл нь цаашид улс орон, ядуурал, ажилгүйдэл, хулгай, дээрмээ яах юм. Энд л санаа зовоод байна. Цаашид бизнес эрхлэгчдийг яах вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар яаралтай ажлын хэсэг байгуулж комисс гаргах хэрэтэй. Ингээд шинэчлэлтээ банк санхүүгээс эхлэе.
ЭШЛЭЛ 7
Ер нь Сангийн яамыг хөндлөнгөөс хүн томилж удирдуулах ёстой. Одоо байгаа нь Их Хурлынхаа гишүүнийг хийгээд л явж байна биз.
ЭШЛЭЛ 8
Улсын хүнсний аулгүй нөөцийн дөрвөн том агуулах бий. Багануур, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт. Мах, гурил, будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоогоо хадгалдаг орчин үеийн хөлдөөгчтэй хүнсний нөөцийн агуулах барих хэрэгтэй. Ийм агуулах яаралтай барих хэрэгтэй байна. Энэ жил төсөвт тэр аймагт ийм ч цэцэрлэг, сургууль. Хэнд хэрэгтэй юм. Эхлээд хүнийхээ аюулгүй байдлыг шийдэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 9
Учир нь дэлхийн улстөр өөрөө ээдрээтэй болж эхэлж байна. Хятад, Америкийн асуудал, Оросод юу болж байна. Арабын орнууд юу болж байна. Бид яах ёстой юм. Нэн тэргүүнд хүнсний нөөцийн аулгүйн агуулахтай байх ёстой. Үүнийг хувийн компаниар удирдуулах биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд өгөх хэрэгтэй. Хүнсний ногоог угааж цэвэрлэж, ялгаж салгаж байж хадгалдаг юм. Үүнийг нь хоригдлуудаар хийлгэ л дээ.
ЭШЛЭЛ 10
Хэрэв ингэж чадвал аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломж гарна. Улс жил бүр тэчнээн тонн төмс ногоо, гурил авна гээд зарлаад оролцох хүмүүс нь гэрээ байгуулаад тухайн гэрээг нь үндэслэн арилжааны банкууд зээл олгоно. Өөрөөр хэлбэл, зах зээлтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт, зах гэдэг ойлолтоос салмаар байгаа юм.
ЭШЛЭЛ 11
Улс арилжааны банкуудын хандыг хага дарж байранд нь тавиад хүүг нь жилийн 3-6 хувь болгож хаяад зөрүүлээд аж ахуйн нэгжээсээ ашиг орлогын татвар авдаг болох хэрэгтэй. Харин орон нутгийн татварыг орон нутагт нь үлдээ. Татварын тогтолцоо бий болж байж л ажлын байр нэмэгдэнэ.
ЭШЛЭЛ 12
Өнөөдөр цалин муу байгаа учраас мэргэжил эзэмшээд ч утга алга. Ямар ч боловсрол эзэмшээд ажил алдахгүй, олдсон ч цалин авахгүй. Хоёрдугаарт, зах зээлийн эрэлт хэрэгцээ гэж байх ёстой. Өнөөдөр ямар мэргэжилтэн бидэнд хэрэгтэй байна тэр чиглэлээр нь илүү бэлдэж байх ёстой.
ЭШЛЭЛ 13
Удахгүй эмч олдохоо болино. Учир нь Герман улс манай АШУҮИС-ийн дипломыг хүлээн зөвшөөрчихлөө. Залуу эмч нар олноороо гадагш гарч байна. Тиймээс боловсролын системийн шинэчлэлийг ч ярих хэрэгтэй болж байна.
ЭШЛЭЛ 14
Өнөөдөр хүн амын хөдөлмөрийн насны дийлэнх нь өрийн албан хаагч болчихоод сууж байна. Хэн ногоо тарьж, хувцас үйлдвэрлэх юм. Цахилгаан, сантехник, механикийн инженер асар их үгүйлэгдэж байна шүү дээ. Залгамж халаа гэдэг зүйл байхгүй байна.
ЭШЛЭЛ 15
Тухайлбал, АНУ-ын конгрессыг хар л даа. Хэдэн насны хүмүүс байна. Гэтэл манай улсын Их хуралд хэдэн настай хүмүүс сууж байна. Их Хуралд амьдралаа зүгшрүүлсэн 50 наснаас дээш хүмүүс ормоор юм байна лээ. Ялангуяа удирдах шатныхан, сайд нар, хэлэлцэх шатныхан 50-аас дээш насныхан байх хэрэгтэй. Яахав албан хаагчид залуучууд байж болно. Гэхдээ ахмад настнуудад дагалдангаар байх нь зөв.
ЭШЛЭЛ 16
Бидний үед боловсролын түвшин өндөр байсан. Асар хүнд гэрийн даалгавар өгч боловсруулж байсан юм байна лээ. Одоо бол хичээл заахаа больчихсон юм байна лээ. Мөнгийг нь авч л байвал болоо. Худлаа дүн тавиад л.
ЭШЛЭЛ 17
Нийгмийг шинэчлэхийн тулд залуучуудыг яаж үзэл бодлыг нь өөрчлөх вэ. Дуу хөгжим, урлаг гэдэг бол энэ үзэл суртлын нэг зэвсэг. Би ийм байдлаар л хандсан. Тжухайн үед хаалттай нийгэм байсан шүү дээ.
ЭШЛЭЛ 18
Хүн ямар ч хувцас өмсөж болно. Хамгийн гол нь өөртөө таарсан. Цэвэрхэн байх ёстой. Харж байхад зарим хүмүүс үнэтэй хувцас өмссөн байдаг. Гэвч усанд ороогүй, муухай үнэртэй, хувцсаа цэвэрлээгүй, гутлаа тослоогүй. Үнэ нь чухал биш. Гоё цэвэрхэн гуталтай хүн дэгжин харагддаг. Энэ хувь хүний соёлтой холбоотой.
ЭШЛЭЛ 19
Тэр үеийн атаманууд өнөөдрийн төсөөлж байгаа шиг байгаагүй юм. Хүнд тусархуу, ядарсан нэгнийгээ өмөөрдөг. Хоорондоо зодолдсон ч гар барьж чаддаг байсан. Нэг дор амьдарч байсан, багаасаа нэг нэгнийгээ таньдаг болохоор найзалдаг байсан. Гэхдээ хажуугаар ямар ч ахмад хүн явсан тамхи зуугаад зогсддоггүй л байсан.
ЭШЛЭЛ 20
Би аашгүй хүн. Ганц дутагдал нь бодсон санаснаа шууд хэлчихдэг. Хүмүүс үнэнд дургүй болчихсон юм байна лээ. Хүмүүс их хуурамч болчихсон. Хэрэггүй ч гавьяат болох гээд дайрдаг. Надад одон өгье гэсэн ч би авахгүй.
ЭШЛЭЛ 21
Намайг 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Ж.Батзандан, О.Магнай хоёртой нийлээд л портероор чулуу авчирсан гэж ярьдаг юм. Камераар харахаар нэг ч портер тэнд харагдахгүй л байна лээ. Хоёрдугаарт, чулуу түүгээл портерт ачаал явж байх уу. Тэр зүгээр л тавиттай жүжиг байсан. МАХН-ын байрны дээд давхар, гараашаар нь дүүрэн цагдаа нар байсан. Тагнуулынхан байсан. Энгийн хувцас өмссөн хүмүүсийн 70, 80 хувь нь хүчний байгууллагынхан л байсан.
ЭШЛЭЛ 22
Он гараад цагаан сар хийх эсэх асуудал яригдах байх. Хийх хэрэгтэй. Гэр рүүгээ приус машинаа унаад шинэлэх гээд явна. Явангуут нь үүдээ түгжих хэрэгтэй. Ингэж орон нутгаа хөгжүүлье. Хотод ажилтайнууд нь ажлаа, гэрээ шилжүүлнэ. Бүгдээрээ яаж Улаанбаатарт амьдрах гээд байгаа юм. Цар тахал бидэнд өөрчлөх боломж олгоно. Энэ талаар нь бод л доо.
ЭШЛЭЛ 23
Нийгэм, эдийн засаг, улстөрийн шинэчлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна. Өнөөдөр У.Хүрэлсүүхэд асар том эрх мэдэл оччихсон. Их Хурлын гишүүний 64 нь У.Хүрэлсүхийн мэдэлд байна. Дээр нь намаа удирдаж байна. Нам нь төрийн эрхийг барьж байна. Тиймээс түүхэнд хоёр дахь Х.Чойбалсан болж бичигдэх үү эсвэл хог, новш болж үлдэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Г.Занданшатар, У. Хүрэлсүх, Х.Баттулга нарыг 50 жилийн дараа тэр хүмүүсийг юу гэж дурсах вэ. Бид ингэж өрөнд орчихсон байхад ингэж өрнөөс гаргасан. Ийм цалин авдаг болгосон. Хот улсаа ийм болгосон. Үнэхээр агуу хүмүүс байсан байгаа шүү гээд хөөрхөн хөшөө барьж өгнө шүү дээ.
Сэтгэгдэл (26)