ЭШЛЭЛ 1
УИХ-ын дарга Г.Занданшатар: Цагийн байдал улам хүндэрч байна. Ийм цаг үед иргэд, төрийн байгууллагууд хаа хаанаа эв нэгдлийн хичээж, сахилга хариулгатай, өндөр ухамсартайгаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэг эрх ашгийн дор нэгдэж хүнд цаг үеийн даван туулах ёстой.
ЭШЛЭЛ 2
Зарим салбаруудад туршлага дутагдаж байгаа зүйл ажиглагдаж байна. Зарим салбарт багийн ажиллагаа, туршлага дутагдаж байгааг шүүмжиллээ.
ЭШЛЭЛ 3
Халдварын голомт болчихоод байгаа зургаан газарт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоох, эдийн засгийн чухал обьект болон Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авч, тусгай дэглэм тогтоох нь эдийн засгийн хямралаас сэргийлэх чухал арга хэмжээ болно.
ЭШЛЭЛ 4
Сошиал дагаж, нийгмийн уур амьсгал дагаж эргэж буцаж болохгүй.
ЭШЛЭЛ 5
Шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай, хуульд нийцсэн шийдвэр гаргаад түүнийгээ эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх ёстой.
ЭШЛЭЛ 6
Одоо хүсэж, гуйх цаг биш. Нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Дээр дооргүй бүх хүн хорио цээрийн дэглэмийн чанд мөрдөх шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 7
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тухайд халдвар хамгааллын аюулгүйн бүсэд тээвэр хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд хамруулж тус бүсийг ногоон бүс болгон зарлахыг Засгийн газраас үүрэг өгсөн. Энэ дагуу ажил хийгдэж байгаа.
ЭШЛЭЛ 8
ХНХ-ын сайд А.Ариунзаяа : Хүнсний талон авдаг өрхүүд дотор хамгийн эмзэгийг нь эрэмбэлж судалгаа гаргаад эхнээсээ тусламж үзүүлээд явж байна. Дүүргүүд өөрсдийн төсвөөс бас хөрөнгө гаргасан. Халдвар хамгааллын дэглэм сахиад, тусламж хүргэхэд зөвшөөрөл хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд 1000 өрхийн багцыг Улаанзагалмайн тусламжаар хүргэхээр ажиллаж байна.
ЭШЛЭЛ 9
УОК-ын дарга Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийн асуудалд бид анхааралтай хандуулж байгаа. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ойрын хавьтлуудтай нэг гэрт, нэг галт тогооноос хооллоод байж байна. Тийм учраас хөдөөнөөс ирсэн хүмүүсийг явуулж болохгүй байна. Орон нутгийн иргэд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө явуулах боломжгүй.
ЭШЛЭЛ 10
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалд халдвар хамгааллын журам хаанаа алдагдсан бэ гэдгийг шалгаж байна. Иргэд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэв хууль бус шаардлага тавьсан байвал албаны шалгалт явуулна.
ЭШЛЭЛ 11
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэг сэрэмж алдахад ямар айхтар тархаж болохыг бид харж байгаа.
ЭШЛЭЛ 12
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ийм нөхцөлд УИХ шуурхай зохион байгуулалтад орж ажилламаар байна. Иргэдийг хааж боохоос илүү шуурхай, нэгдсэн удирдлагаар хангаж ажилламаар байна.
ЭШЛЭЛ 13
Өдөр бүр өөрчлөгддөг эргүү тэнэг шийдвэрээ боль. Нэг өдөр автомашин явна гээд нэг өдөр нь явахгүй гэж байна. Нийслэлийн Засаг дарга нь нэг, Шадар сайд нь бас нэг өөр зүйл ярьдаг байж болохгүй.
ЭШЛЭЛ 14
Асуудлыг хэлэхээр арзас гэдгээ болимоор байна. Алдаа дутагдал зөндөө гарлаа. Засаач. Засаж чадахгүй бол хүмүүсээ өөрчлөөч ээ. Ийм дампуу улс дэлхий дээр байхгүй. Тусгаарлалаа л гэсэн тусгаарласан биш холион бантан хутгалаа.
ЭШЛЭЛ 15
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүүг хойшлуулахаар эрсдэлийг улам нэмнэ. Харин зогсоох хэрэгтэй. Ингэхийн тулд хадгаламжийн хүүг түр хугацаанд зогсоож, дараа нь хэвийн үргэлжлүүлэх зохицуулалт хийх шаардлагатай.
ЭШЛЭЛ 16
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн.
ЭШЛЭЛ 17
УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат: Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. Нийт 3.3 сая иргэдээсээ уучлалт гуйж байна.
ЭШЛЭЛ 18
Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвараа алдлаа. Салан назгай, мэргэжлийн бус хандсан зүйлээс болж улам даамжирлаа.
ЭШЛЭЛ 19
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Одоо вакцин маш чухал болоод байна. Бид Дэлхийн банкны мөнгийг хүлээгээд сууж болохгүй.
ЭШЛЭЛ 20
Амны хаалтаа авч чадахгүй хүмүүс их байна. Талхаа авах уу амны хаалт авах уу гэсэн иргэд маш их байна. Тэгэхээр эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт тараах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 21
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ерөнхий сайд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Гэнэт нэг шөнийн дотор цар тахлын аюул учраагүй шүү. Бид нар сүүлийн 10 сар тасралтгүй Ковидийн тухай ярьж байна.
ЭШЛЭЛ 22
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан.
ЭШЛЭЛ 23
Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалсан.
ЭШЛЭЛ 24
Нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байна. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь богино хугацаанд вакцинд хамрагдах боломж нь энэ.
Сэтгэгдэл (6)