Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад алдаатай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Монголын банкны холбоо мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Монголбанк мэдэгдэл гаргах гэж байна.
Зээлийн хүүг бууруулах стратеги, хэрэгжилтийн арга хэмжээний талаар тогтоолын төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын таван гишүүн, Монголбанк, ЗГХЭГ-ын төлөөлөл ажиллаж байна.
Банкны сектор итгэлцэл дээр тогтдог. Болчимгүй мэдээллээс үүдэн энэ салбар доргих магадлалтай. Өчигдөр Үндэсний аудитын газрын орлогч даргын мэдээллээр хоёр том банк эрсдэлтэй байгаа мэдээлэл өгсөн. Баянкны секторыг том, жижиг гэж ялгадаггүй. Системийн нөлөө бүхий банк л гэж ангилдаг. Үүнд Хаан банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк гэж ордог. Эдгээр нь банкны сисфйтемийн 85 хувийг эзэлдэг.
Санхүүгийн салбарын 90 хувь нь банкны салбар дээр тогтож байдаг. 35 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй. Энэ нь улсын төсөвтэй харьцуулахад 3.5 дахин том. Энэ салбараас Монгол Улсын эдийн засаг өөрөө сэргээгдэж, тэжээгдэж байдаг. Санхүүгийн салбар тогтвортой байж эдийн засаг тэлдэг.
Монголбанк хуулийн хүрээнд банкны хяналт, шалгалтыг хийж байгаа. Банкны салбарын үйл ажиллагаа тогтвортой хэвийн байна. Ялангуяа нөлөө бүхий таван банкны үйл ажиллагаа зохистой түвшинд бий. Бидний ойлгосноор хоёр том банк гэж тоон мэдээллээ тайлбарлахдаа алдаа хийсэн гэж харж байна.
Өнөөдрийн байдлаар таван том банкин дээр Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын 900 тэрбум төгрөг байршиж байгаа. Энэ дээр банкууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас эрсдэлтэй зүйл байхгүй.
Түүнчлэн хэд хоногийн өмнөөс эхлэн Төрийн ордны гадна иргэд зээлийн хүүг 3 хувь болгох жагсаал хийсэн. УИХ-ын анхны чуулган дээр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж хэлэлцүүлэх талаар ажиллана гэж хэлсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдаад явж байна.
Банкны салбараас олгож буй зээлийн дундаж хүү 16.3 хувь байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилд дөрвөн нэгжээр буурсан үзүүлэлт юм. Бидний боловсруулж байгаа арга хэмжээний төлөвлөгөөнд энэ эрчийг нь алдагдуулахгүйгээр 3-4 жилд дөрвөн нэгжээр бууруулахаар зорьж төлөвлөгөө боловсруулсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (7)