БАРИМТ 1
Монгол Улсын заан Долгорсүрэнгийн хүү Сумъяабазар нь 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Өвөрхангай аймагт айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр тус аймгийн Хужирт сумын уугуул иргэн юм байна.
БАРИМТ 2
Д.Сумъяабазар нь 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.
БАРИМТ 3
Тэрбээр 2003-2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.
БАРИМТ 4
2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.
БАРИМТ 5
Түүний хөдөлмөр, зүтгэл, спортын амжилтыг үнэлж төр засгаас 1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Монгол Улсын аварга цол, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.
БАРИМТ 6
Гадаад хэлний мэдлэгийн хувьд чамлахааргүй бөгөөд англи болон орос хэлээр чөлөөтэй харилцдаг байна.
БАРИМТ 7
Тэрбээр үндэсний бөхийн хүчтэнгүүдийн нэг, уран мэхийг уралдуулан барилдаж, ард түмнээ баясгадаг байсан билээ.
БАРИМТ 8
Тэрбээр 1994 оны Ардын хувьсгалын их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. Удаах жил нь начин цолоо баталсан юм. Харин 1996 онд цолоо ахиулж наадмаар долоо давж улсын заан болов. 1998, 1999 онд дарааллан найм давж, төрийн их баяр наадамдаа үзүүрлэсэн. 2003 болон 2005 онд мөн найм давж үзүүрлэн гарьд цол авсан билээ. 2006 онд 10 давж түрүүлэн түмэн олныхоо хайр, хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын аварга цол хүртсэн юм.
БАРИМТ 9
Үндэснийхээ бөхөөр барилдахаас гадна чөлөөт бөхөөр хичээллэн тив дэлхий, олимпод улсынхаа нэрийн өмнөөс барилдаж байсан түүхтэй.
БАРИМТ 10
Тэрбээр Атланта, Сиднейн олимпуудад оролцож байжээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг 1996, Зүүн Азийн наадмаас 1997 онд алт, Азийн наадмын мөнгөн медалийг 1998 онд хүртэж байсан нь өдгөө түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
БАРИМТ 11
Их спортоо орхиж, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэхээр улстөрч болсон Д.Сумъяабазар 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн төлөөлөгчөөр сонгогдож улс төрд хөл тавьсан. Энэ цагаас хойш иргэдийнхээ төлөө ажиллаж, улс төрийн хүн болсон юм.
БАРИМТ 12
Нийслэлийн СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр нэг, УИХ-ын гишүүнээр хоёр удаагаа сонгогдож байсан тэрбээр УУХҮ-ийн сайдын албыг хашисан.
БАРИМТ 13
2012-2018 оныг хүртэл Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласан Д.Сумъяабазар 2018 онд нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож байв.
БАРИМТ 14
Нийслэлийн МАН-ын хороо хэмээх их айлыг удирдахаар болсныхоо дараа тэрбээр "2016 оны улс төрийн намын сонгуулийн үр дүнгээс хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэж өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит 34 дүгээр Бага хурлаа хийж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгодлоо.
БАРИМТ 15
Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар болсон. Хийх ажил маш их байна. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжид улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана" гэж байв.
БАРИМТ 16
Улмаар Нийслэлийн Намын хорооны анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг богино хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж эхэлсэн юм.
БАРИМТ 17
Тэрбээр 2016-2020 оны хооронд тойрогтоо 380 тэрбум төгрөг буюу сүүлийн 30 жилд хийж байгаагүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан нэгэн.
БАРИМТ 18
Д.Сумъяабазар сайдаар очсоныхоо дараа сүүлийн 30 жилийн хугацаанд хийгээгүй нэгэн дүрмийг гаргасан байдаг. Тэр нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилго бүхий аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг цогцоор нь шинэчлэн баталж, нийтээр дагаж мөрдөх боломжийг бүрдүүлсэн байдаг юм.
БАРИМТ 19
Д.Сумъяабазарын удирдсан Нийслэлийн МАН-ын хороо 2020 оны орон нутгийн сонгуульд намаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
БАРИМТ 20
МАН нийслэлд 34 суудал авч, олонх болов. Олонх болсон нам Хотын захирагчаа сонгодог уламжлалтай. Энэ дагуу МАН Хотын даргад Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргаад байна.
БАРИМТ 21
Д.Сумъяабазар сайдаар очсоныхоо дараа сүүлийн 30 жилийн хугацаанд хийгээгүй нэгэн дүрмийг гаргасан байдаг. Тэр нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилго бүхий аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг цогцоор нь шинэчлэн баталж, нийтээр дагаж мөрдөх боломжийг бүрдүүлсэн байдаг юм.
БАРИМТ 22
Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт сүүлийн дөрвөн жилд нийтдээ 8.0 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн бол 2019 оны жилийн эцсийн байдлаар Уул уурхай, газрын тос, олборлох үйлдвэрлэлийн салбарын орлогын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөс давж Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувь буюу 1/4-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь Д.Сумъяабазарыг сайдаар томилогдсоноос хойш хугацаанд ажилласан үр дүнгийн илрэл юм.
БАРИМТ 23
Сайд Д.Сумъяабазарын тэргүүлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жилд сая тн зэсийн баяжмал боловсруулах металлургийн аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Дан ганц зэсийн баяжмал гаргаад зогсохгүй 50 тн алт, 25 тн мөнгө үйлдвэрлэж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.
БАРИМТ 24
Мөн зэсийн баяжмалын үнэд гадаад зах зээлийн үнийн нөлөөлөл их байдаг бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бий болсноор Ашигт малтмалын гадаад зах зээлийн үнийн нөлөөллийг багасгана хэмээн үзэж байгаа юм. Үйлдвэрт орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлснээр нийгэмд шинэ ажлын байр бий болж эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандартуудыг эзэмшсэн дадлага туршлагатай ажиллах хүчин бий болох юм.
Сэтгэгдэл (32)