БАРИМТ 1
Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс баяжуулах үйлдвэр бүхий “Страто” компанийг З.Энхболд өөрт ямар ч хамааралгүй хэмээн ярьдаг. Тэгвэл “Миний эх орон” нэвтрүүлэгт дурдсанаар 2005 онд З.Энхболдын дүү З.Хишигтогтох “Болдсофт” компанийг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 2
Тус компани нь программ хангамж, интерэт үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллдаг. “Болдсофт” компани нь 2008 оноос жил бүр 5 сая ам.долларын өртөг бүхий интернэтийн тоног төхөөрөмж, үйлчилгээ үзүүлж байсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа шарлан үлдсэн тухай дурдсан байна.
БАРИМТ 3
Олон жил хэл амгүй явж ирсэн дүүгийнх нь бизнесийг авлигатай тэмцэх газраас шалгаж тендергүйгээр шахаа хийсэн асуудалд холбогдуулсан нь З.Энхболдын өнөөдрийг хүртэл бүрдүүлсэн төрийн хүн гэх имижтэй харшилсан байж таарна.
БАРИМТ 4
Арга буюу маш амжилттай ажиллаж байсан компаниа дүү З.Хишигтогтох нь цаасан дээр устгажээ. Улмаар нэгэн шинэ компани зүсээ хувирган мэндэлжээ. Эндээс Тавантолгойн нүүрсийг угаагч “Страто”-гийн түүх эхэлж 2015 оны наймдугаар сарын 7-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэхдээ үйл ажиллагааны чиглэл нь “Болдсофт”-той яг ижил. Гүйцэтгэх захирал нь Ачитсайханы Баттүшиг. А.Баттүшиг гэж хэн бэ?
БАРИМТ 5
А.Баттүшиг нь З.Хишигтохтой “Браунрок”, “Инфра-Инженеринг” компанийг хамтран эзэмшдэг, үй зайгүй найзууд. “Браунрок”, “Болдсофт”, “Инфра-Инженеринг” компаниуд бүгдээрээ NCP tower-т байрладаг. Ийнхүү З.Энхболд “Страто”-той нэр холбогдлоо. Хэзээний заргачаараа алдартай тэрбээр сэтгүүлчдийг, энгийн иргэнийг өөрийг нь “Страто”-той нэр холбох л юм бол шүүхэд өгнө гэж сүрдүүлдэг. Шүүхэд өгсөөр ч ирсэн.
БАРИМТ 6
2019 онд З.Энхболдыг “Страто”-той хамааралтай гэж хэлснийхээ төлөө цагдаад дуудагдсан эдийн засагч Л.Наранбаатарыг шалгасны үндсэнд гүтгээгүй гэж үзсэн. Энэ бол З.Энхболд, З.Хишигтогтох нар “Страто”-гийн ард нуугдаж байгаа батлах бодит баримт болсон юм. З.Энхболд ч энэ хэргийг эргэж сөхөгүй байдал нам гүн болсонд эвгүйтэж баригдахаасаа айсан хэрэг. Гэвч энэ үйл явдал “Страто” З.Энхболдынх гэдгийг тэнэг хүнд ч ойлгогдохоор харуулсан юм.
БАРИМТ 7
2016 онд АН-ынхан Тавантолгойг буцаалдаж, таван хэсэг хуваагдаж өөр хоорондоо тэмцэлдэж, орондоо ч орох завгүй ороолон үзэлцэж байсан цаг. Үүнийг З.Энхболд соргогоор анзаарч, нөхдөө түлхээд өөрөө нүүрсний зах зээлд хөл тавих мэргэн санааг олсон болов уу. Гэвч 2016 оны сонгуулиар нам нь ч, өөрөө ч ялагдаж, УИХ-ын дарга, АН-ын даргын албан тушаалаа өгч бүтэн жил лааз өшиглөсөн учраас нүүрсний бизнесээ хараахан эхлүүлж чадаагүй байна.
БАРИМТ 8
2017 онд З.Энхболдод аз гийж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын өндөр албан тушаалд очлоо. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ч өсөв. Түүнд санаснаа хэрэгжүүлж, сарвайснаа авах боломж ирлээ. 2018 оноос интернэт, программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг “Страто” компани тодорч, томорч эхлэв.
БАРИМТ 9
БНХАУ-ын иргэн Лин Тао, Сун Дэли нар 2018, 2019 онуудад Монгол Улсын хилээр 10 удаа орж гарчээ. Учир нь, “Страто” 2018 оны есдүгээр сарын 13-нд Хятад хөрөнгө оруулагчтай болж, нүүрс угаах үйлдвэрийн ажилдаа ханцуй шамлан оржээ.
БАРИМТ 10
Хамгийн гайхалтай нь ТЭЗҮ байхгүй, Тавантолгойгоос нүүрс авах гэрээгүй мөртлөө нүүрс угаах үйлдвэрээ бариад эхэлжээ. Том артай, бат гээд бодчихсон хүн ийм зоригтой юм хийнэ биз.
БАРИМТ 11
Түүнээс хэр баргийн аавын хүү эрүүл бизнест, ийм үйлдэл хийхгүй нь ойлгомжтой. Тэр ар нь мэдээж З.Энхболд байсан юм. Хөрөнгөө босгож, барилгын ажлаа эхлүүлсэн ч мордохын хазгай гэгчээр газрын маргаан, шороон замаар нүүрс зөөж, хөрс бохирдуулсан асуудалтай нүүр тулгарав.
БАРИМТ 12
Асуудлыг газар дээрээс нь сурвалжилсан сонины сурвалжлагчийг З.Энхболдыг “Страто”-той хамаатуулсан хэргээр шүүхэд өгч сүрийг үзүүлэв. З.Энхболд юунд тэгтлээ эмзэглэв. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг юм шиг болов уу. Бантсан хүн, хүн ална гээч нь болов уу. Ямартай ч З.Энхболдын иракц их хүчтэй илэрсэн юм. “Страто” компанийг З.Энхболдтой хамааралтай гэж хэлсэн иргэн Н.Дэлгэрсүрэн шүүхэд дуудагдав.
БАРИМТ 13
“Страто” компанийн газрын асуудал ч анхнаасаа маргаантай байсан. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч А.Баасанхүүтэй утсаар холбогдоход “Олон асуудал үүсгэж байгаад газрын асуудлыг шийдсэн. “Страто” компанийн газрын асуудал ногоон гэрлээр шийдэгдсэн” гэжээ.
БАРИМТ 14
“Страто”-гийн дараагийн асуудал бол АМНАТ. Энэ татварыг төлөхгүйн тулд тэдэнд эрх зүйн таатай орчин хэрэгтэй. 2019 оны дөрөвдүгээр сард иргэн Баярмаа Цэцэд АМНАТ нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн гомдол гаргав. Үүнийгээ уул уурхайн компаниудад шат дамжлага бүр дээр нь татварын дарамт үүсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна. Тиймээс гомдол гаргасан гэжээ. Баярмаа нь “Страто” компанийн хуульч. 2018 оноос тус компанид ажиллаж байгаа.
БАРИМТ 15
2019 оны зургадугаар сарын 2019 зурадугаар сарын 28-нд Үндэсний хөгжлийн газраас 2028 он хүртэл хүчинтэй Тогтворжуулах гэрчилгээг гардаж авчээ. Есөн жилийн турш татвар нэмэхгүй, тогтвортой байх онцгой давуу эрхийг “Страто”-д олгосон гэсэн үг.
БАРИМТ 16
Мөн өдөр үйл ажиллагааны чиглэлээ нүүрс боловсруулах болгон өөрчилсөн байна. Учир нь, энэ өдөр гэрчилгээ авахдаа программ хангамж, интернэтийн үйл ажиллагааны чиглэлтэй байснаа гэнэт санасан хэрэг. Үүнээс ердөө нэг хоногийн дараа Үндсэн хуулийн цэц хуралдаж “Страто”-гийн талд шийдвэр гаргав. Хоёрхон хоногийн дотор гурван том шийдвэр ийн гаргуулжээ.
БАРИМТ 17
Харин З.Энхболд баярласан сэтгэгдлээ твиттер хуудаснаа илэрхийлж азаартсан. “Тэрхүү буруу үйлдлийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж шийдвэр гаргасан нь зөв” хэмээн ярьсан юм.
БАРИМТ 18
Үндсэн хуулийн цэц иргэн бүрийн гомдлыг энэ мэт хурдан шийдвэрлэдэг бол сайхан. Ямартай ч, гэрлийн хурдаар шийдвэр гаргажээ. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд 90 орчим тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхөөргүй болжээ.
БАРИМТ 19
“Страто” компани АМНАТ төлөхгүй гэж Цэцэд зарга үүсгэсний уршгаар улсад төлөгдөх байсан АМНАТ тасарч эдийн засагт ноцтой хохирол үүссэн юм. Энэ алдагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ.
БАРИМТ 20
“Страто” компани АМНАТ төлөхгүй гэж Цэцэд зарга үүсгэсний уршгаар улсад төлөгдөх байсан АМНАТ тасарч эдийн засагт ноцтой хохирол үүссэн юм. Энэ алдагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ.
БАРИМТ 21
2019 оны долдугаар сарын 9. АМНАТ-тай холбоотой Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авалгүй буцаав. “Страто”-д гайтай энэ шийдвэрт З.Энхболд дахин сандарч хоёрдугаар шат руугаа орлоо. “Страто” компанийн бас нэгэн ноцтой асуудал нь батлуулсан ТЭЗҮ-ээсээ тэс ондоо үйл ажиллагаа явуулжээ. А.Баттүшиг захирал эдийн засагч Л.Наранбаатарын мэдэгдлийг няцаахаар яаран мэдээлэл хийх үедээ нүүрсээ угааж баяжуулалгүй, түүхийгээр нь Хятад гаргаснаа ам алдчихсан.
БАРИМТ 22
Аргагүй л том артай, бяртай компани байгаа биз. Хуулийн орчныг өөртөө зориулан гаргасан ТЭЗҮ-ээ зөрчөөд олон мянган тн нүүрсийг хэдийнэ Хятад руу зөөчихсөн. Энэ үйл ажиллагааг нь илтэд дэмжиж байсан З.Энхболд өнөөдөр олон улсын зах зээлд Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг бачимдан эсэргүүцэж яваа.
БАРИМТ 23
З.Энхболд мэдсээр байж мэдэн будлиад, Тавантолгойг угааж баяжуулах үйлдвэр барилгүй нүүрсээ зар гэж шаардаад байгаагийн цаад учир тайлагдлаа. Тавантолгой хөгжөөд өөрөө нүүрс угаах үйлдвэртэй болчихвол тэндээс тэжээгдэж буй З.Энхболдын өөрийнх нь үйлдвэр дампуурна.
БАРИМТ 24
Эндээс З.Энхболд үхтэлээ айж хаа байсан 400 км-ын цаана Говьсүмбэрт барьсан угаах үйлдвэрийнхээ төлөө ил далд гарч, ихэд идэвхжээд байгаагийн цаад учир ердөө л энэ. Өөрийн өчүүхэн эрх ашгаа хамгаалсан З.Энхболдын энэ үйлдлийг үзэгч Та өөрийнхөөрөө дүгнэнэ биз ээ.
Сэтгэгдэл (45)