ЭШЛЭЛ 1
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Дорнод аймагт газрын тосны олборлолтын болон тээвэрлэлтийн компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцана. Зам тээврийн сайын хувьд Замын-Үүд боомтод ажиллахаар явсан. Миний хувьд ирэх долоо хоногоос Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомттой газар дээр нь очиж танилцана. Учир нь коронавирусний халдвар дэлхий нийтийг түгшээж байна. Манай улсад орж ирэхээс сэргийлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайтар хангах ёстой. Тиймээс боомтын болон тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нөхцөл байдалтай танилцана.
ЭШЛЭЛ 2.
Тээвэрэлт хийх компаниудыг сонгохдоо хүчин чадал болон эрүүл ахуйн стандартыг хэр хангаж байгаа нь гол шалгуур болно. Ингэхдээ Тавантолгой, “Энержи ресурс” зэрэг компаниудын удирдлагуудтай ярилцаж тохиролцоно.
ЭШЛЭЛ 3.
Зогсолт хийсэн хугацаанд улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан. Сангийн сайдын хувьд төсөвт тодотгол хийхгүй байх саналтай байна лээ.
ЭШЛЭЛ 4.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьчлалд эхнээс нь тайлбар хийе. 2015 оны дөрөвдүгээр сард “MCS” групп “Шинхау” групптэй хамтарч Тавантолгойн нүүрсний уурхайг хувьчилж авахыг хүссэн. Тэгэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд зогсоосон. Энэ бол сайшаалтай зүйл.
ЭШЛЭЛ 5.
Ажлын хэсэгт нь МАН-ын зүгээс Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрыг оруулж, Тавантолгойн нүүрсний ордыг бие дааж хөгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж, энэ ордыг хэрхэх бэ, цаашид яаж хөгжүүлэх бэ гэдэг санал оруулж ир гэсэн. Би санал оруулж танилцуулсан. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар байсан. “Чинхуа” групп, төмөр зам баригдах эсэх, Тавантолгойн нүүрсний борлуулалт гээд олон хүндрэлтэй асуудал тулгамдаж байсан нь үнэн.
ЭШЛЭЛ 6.
Энэ орд улс төрийн тоглолтод 10 гаруй жил өртөж ирсэн. Ялангуяа ийм хэмжээний мега төсөл улс төрийн хадлагад байнга өртдөг.
ЭШЛЭЛ 7.
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгох нь ашигтай. Учир нь засаглал нээлттэй ил тод болно. Бизнесийн үйл ажиллагаа нь олон улсын төвшинд байна гэж үзсэн.
ЭШЛЭЛ 8.
Засгийн хуралдаанаар яаралтай танилцуулж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Зөвлөмжид чиглэлийг тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 30 хүртэлх хувийн хувьцааг дотоод болон гадаад хөрөнгийн бирж дээр арилжаалах чиглэлийг тусгасан. УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ дагуу хуулийн төсөл боловсруулсан. Намын бүлгүүдэд танилцуулсан.
ЭШЛЭЛ 9.
Томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрийг нууж хааж огт болохгүй. Оюу Толгойн алдааг Тавантолгой давтаж болохгүй.
ЭШЛЭЛ 10.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн салбараас бүрэн хараат бусаар ажиллаж чадаж байна. Алт, нүүрсний салбарт тулгамдаад байсан асуудлыг шийдэж чадаж байна.
ЭШЛЭЛ 11.
Долоо хэмжиж нэг удаа огтлох ёстой. Тиймээс дээрх асуудалтай холбоотой Засгийн газрын 10 гаруй тогтоол гарсан.
ЭШЛЭЛ 12.
Харамсалтай нь, 2020 оны улстөржилт эхэлж байх шиг байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар битгий улстөржөөч гэж гуймаар байна. Энэ бол улс эх орны эрх ашигтай холбоотой асуудал. Түүнээс нэг намын эрх ашиг илүү байх ёсгүй.
ЭШЛЭЛ 13.
Уг нь анх асуудал яригдаж байх үед хориг тавих боломж өөрт нь байсан. Гэтэл яагаад одоо энэ асуудлыг ярьж байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж нь байна.
ЭШЛЭЛ 14.
Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол жилд 50 сая тонн нүүрс, Гашуунсухайт, Ханги мандалын боомтоор 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно.
ЭШЛЭЛ 15.
Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийг өргөн барьсан. Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх, татвар төлөх хугацааг хойшлуулах асуудлыг ярилцаж байна.
ЭШЛЭЛ 16.
Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь гаргавал нүүрсээ сорчилж зараад дуусах эрсдэлтэй. Тиймээс олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө босгох ёстой.
ЭШЛЭЛ 17.
Усны асуудлаа шийдэх үүднээс Хэрлэн говь төслийг хөдөлгөх эсвэл Дорноговийн Цагаанцавын саарал усыг ашиглах талаар ярилцаж байна. Өмнөговьчууд усны асуудалд бухимдангуй байгаа. Үүнийг ойлгож байна.
ЭШЛЭЛ 18.
Өмнөговь, Дорноговь аймгийн иргэдэд талархаж явах ёстой. Учир нь улсын төсвийн дийлэнхийг энэ хоёр аймгийн нутаг дэвсгэрээс олборлосон ашигт малтмалаас бүрдүүлдэг. Битүүхэндээ баярлаж явдаг.
ЭШЛЭЛ 19.
У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар хоёр Тавантолгойн ордыг хууль бусаар зарах гэж байна. Хятадуудад гарах нь гэх маягаар ярьмааргүй байна. Хоёрхон хүн нийлээд шийдчихдэг зүйл биш.
ЭШЛЭЛ 20.
Тавантолгойн бүлэг ордод найман тусгай зөвшөөрөл байдаг. Таван тэрбум ам.доллар бол бүхэл ордыг үнэлсэн үнэлгээ. Тиймээс орд тус бүрийнх нь үнэ цэнийг тодорхойлох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 21.
Би шүүхэд хандаагүй. Харин цагдаад хандсан. Учир нь С.Эрдэнэ дарга намайг хоёр жил гаруй гүтгэлээ. Уг нь хэмжээ хязгаар гэж байх ёстой биз дээ.
ЭШЛЭЛ 22.
Би гүтгүүлсэндээ гомдож, уурлаагүй. Ядаж нэг удаа ч гэсэн хэлэхгүй бол эцэг, эхээс минь эхлээд буруугаар ойлгох нь.
ЭШЛЭЛ 23.
Оюу Толгойн хувьд ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ дарга ажлын хэсгийг ахалж байгаа. Оюу Толгойн гэрээг сайжруулж, монголчуудад ашигтай болгох ёстой. 66 хувийн асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй нь алдаа. Энэ алдааг бид давтах ёсгүй. Одоо 34 хувийг илүү ашигтай байх тал дээр ажиллана.
ЭШЛЭЛ 24.
Оюу Толгойн зардлын хэтрэлтийг танах хэрэгтэй байна. ТУЗ-ийн зардал хэт өндөр байна. Мэрэгжлийн эдийн засаг, аудитор, хуульчдыг ТУЗ-д ажиллуулах ёстой.
Сэтгэгдэл (28)