Монголд улсад 130 гаруй мянган татвар төлөгч байдгаас улсын нэгдсэн төсвийн 80-аад хувийг 100 гаруй компани бүрдүүлдэг аж. Эдгээрийн дийлэнх нь Х тайлан ирүүлдэгтэй холбогдуулан Татварын шинэчилсэн хуульд тайлангийн хялбаршуулсан журам оруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуй нэгж зургаан тэрбумаас дээш орлоготой бол жилд 4 удаа, үүнээс доош бол 2 удаа татвар төлнө. Харин борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас ААН тухайн дүүргийн татварын албанд хүсэлт гаргаснаар хялбаршуулсан горим буюу нийт орлогын дүнгээр тооцож, нэг хувиар татвар ногдуулна гэдгийг онцолсон чуулган өнөөдөр болж байна. Тодруулбал, Татварын мэргэшсэн зөвлөлөөс татварын зөвлөхүүдийн чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн чуулганаар шинэчлэн баталсан Татварын багц хуулиудыг ийнхүү сурталчлан таниулж байгаа юм.
Энэ талаар Татварын мэргэшсэн зөвлөлин зөвлөх үйлчилгээ, менежментийн хорооны дарга Д.Энхсайхан "Дэлхий даяараа орлого шилжүүлэх замаар татвараас зайлсхийх нь олширсон. Тэр дундаа үндэстэн дамнасан корпорациуд их хэмжээний татвар ногдох орлогыг өндөр хөгжилтэй улсаас зугтаалгаж, бага татвартай улс руу шилжүүлэх нь ихэссэн. Ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүрт өгдөг болно.
Орон сууц анх удаа хувьдаа худалдаж авсан иргэдийн татварын хөнгөлөлт өмнө нь гурван сая төгрөг байсан бол одоо зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлнэ.
Алслагдсан орон нутагт хувиараа бизнес эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд татварын 50-90 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн татварыг үндсэндээ нэг хувь болгож байна. Харин томоохон татвар төлөгчдийн хувьд нэгдүгээрт, татвар ногдуулах орлого гурван тэрбумаас давсан эсэх дээр 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгоно" гэлээ.
Сэтгэгдэл (1)