Баримт 1.
Гүндэгмаагийн аав Дагвын Отряд нь 1971 онд шүхрийн спортын ууган мастер болсон юм.
Баримт 2.
Түүний ээжийг Ч.Хишигсүрэн гэдэг. Мөн шүхрийн спортын мастер.
Баримт 3.
Отрядын Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн.
Баримт 4.
Тэрбээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсчээ.
Баримт 5.
О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг.
Баримт 6.
Тэрээр 1995 онд 17 насандаа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Баримт 7.
Түүний анхны олимп бол “Атланта 96” юм.
Баримт 8.
Монголын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш аваагүй мөнгөн медалиа 28 жилийн дараа авсан нь “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас алтын дайтай мөнгөн медаль хүртсэн явдал байлаа.
Баримт 9.
Батлан хамгаалахын их сургуулийн байр, “Алдар” спорт хороо “Аварга” гэх мэт зэвсэгт хүчиндээ харьяалагддаг клуб дээр бэлтгэлээ хийдэг аж. Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин гэж харьяалагддаг.
Баримт 10.
2008 оны наймдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар, 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа болжээ.
Баримт 11.
2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсноос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмын эрхээ авсан.
Баримт 12.
Олимпийн дээд амжилт 590 байдаг бол О.Гүндэгмаа энэ рекордод хэд хэдэн удаа хүрч, давуулж байжээ. Бээжингийн олимпийн урьдчилсан дасгалд 590 оносон бол бэлтгэлийн үед буудсан амжилт 595 байдаг. 2002 онд Азийн тоглолтод явахын өмнө 590-ээс дээш оноог долоо, найман удаа буудсан байна.
Баримт 13.
О.Гүндэгмаа зуны олимпийн наадамд долоо дахь удаагаа оролцох эрхээ авсан нь Монголын спортын түүхэнд урд хожид тохиож байгаагүй юм.
Баримт 14.
Тэрбээр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан сууж, спортын хүчирхэг гэр бүлийг бий болгосон юм. Түүний том охиныг Соёл-Эрдэнэ гэдэг. Өдгөө дөрвөн хүүхэдтэй болсон.
Баримт 15.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг зодог тайлах шийдвэрийг тэрбээр “Нэг их цочирдоогүй л дээ. Урьд нь бид “Спортоо орхихоороо хоёулаа юу хийх вэ” гэж ярилцдаг байсан. Энэ чинь хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдох л зүйл. Гэхдээ ид амжилттай явж байгаад, зодог тайлаад гэнэт гэртээ суух амаргүй нь мэдээж. Би л гэхэд хүүхдээ төрүүлэх гээд гэртээ хэсэгхэн байхдаа хэцүүдсэн. “Хүүхэд төрүүлэхэд ингэж байгаа юм чинь буудахаа болиод гэртээ уягдвал бүр хэцүүдэх юм байна л даа” О.Гүндэгмаа: Яг үнэндээ би өөрөөрөө бахархдаг гээд эртнээс өөрсдийгөө дасгахыг хичээдэг байсан. Гэвч яг зодог тайлахаар шийдсэн тухай нь би олон нийтийн хэрэгслээс мэдээд “Хүүе ээ, чи чинь ингээд зодог тайлчихаж байгаа юм уу” гэж утасдсан. Тэр үед манайхан бас л цугларалтад гараад, бид хол байж таарсан юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Баримт 16.
О.Гүндэгмаа “Алдарт эх”-ийн одонг 2015 онд хүртэж байжээ.
Баримт 17.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа жилд нэг төрөлдөө дунджаар 25-28 мянга, нөгөө төрөлдөө 15 мянга орчим сумаар бэлтгэл хийдэг.
Баримт 18.
Дэлхийн хэмжээний тэмцээний үед 590-ээс дээш оноог хамгийн олон удаа буудсан нь О.Гүндэгмаа.
Баримт 19.
1992 оны Барселоны олимпоос Д.Мөнхбаярыг хүрэл медаль хүртэхийг телевизээс анх хараад буудлага спорт руу орох эрмэлзэл төрж байжээ.
Баримт 20.
2018 онд Швейцарь улсад болсон ДАШТ-д хүзүүндээ лент нааж орсноос болж алтан медалиа хураалгаж байв.
Баримт 21.
Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд түүний зураг оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна.
Баримт 22.
“Төрснийхөө дараа 2010 оноос бэлтгэлд орж эхлэхдээ урьд нь ямар хугацаагаар хийдэг байсан яг тэр горим руу гаа яваад орчихсон. Нялх биетэй, хөхүүл хүн. Шөнө нойр хагас... Гэтэл би урьд нь яаж бэлтгэл хийдэг байсан яг тэрүүгээрээ байх ёстой гэж бодоод л өөртөө амралт өгөхгүй явсан. Тэгтэл... Нуулгүй хэлэхэд ядарсан, өөрийн мэдэлгүй л... Дараахан нь тэмцээнүүдэд өөрийнхөө санаанд хүртэл онож чадахгүй байсан. Ингээд л нөгөө харина гэдэг нь болж байгаа юм биш байгаа даа гэж хүртэл бодох үе байсан. Нэг хэсэг ийм байдалд орж байж л ядарч байгаагаа мэдсэн дээ. Дараа нь бодоход би зүгээр л ядарч байсан юм билээ” хэмээн тэрбээр ярьж байсан удаатай.
Баримт 23.
“Сайн тамирчин болгон бас сайн дасгалжуулагч болдоггүй. Гэхдээ одоохондоо би нэгдүгээрт тамирчин байна. Хоёрдугаарт, би энэ олимпийн дараа, 2016 оны олимпод оролцоно гэж бодож байгаа шүү! Тэрний дараагийн олимпийг ч харж байгаа. Дасгалжуулагчийн ажил тэр хэрээр хойшилж байгаа гэсэн үг л дээ” хэмээсэн О.Гүндэгмаа Токиогийн олимпод оролцох эрхээ авсан нь түүнийг ямар чансаатай тамирчин гэдгийг илтгэж байгаа юм.
Баримт 24.
“Жирэмсэн байхад бэлтгэл хязгаарлагдаад тэмцээн, уралдаан алгасаад ирэхээр аяндаа л байж сууж ядаад цухал төрөх үе байсан шүү. Өөрөө оролцоогүй ч тэмцээний дүнг харна. Тамирчдынх нь амжилтыг харж байгаад “Хэрэв би оролцсон бол медаль авах байж” гэж хүртэл бодно. Тийм маягтай л байсан даа, дасталаа. Жирэмсэн гэдгээ харгалзахгүй тэмцээн, уралдаанд явчихмаар санагдаад л. Мэдээж хэрэг хүүхэд томрохын хэрээр гэртээ байж сураад, өөртэйгээ эвлэрч эхэлсэн. Завсарлага аваад эргэж ирсний дараа тэмцээн, уралдаанд оролцоод галын шугаман дээр зогсч байх ямар сайхан байсан гээч. Тэмцээний сургаар л “Би тэмцээнд явлаа шдээ” гэж нөхөртөө гайхуулаад л...” хэмээсэн тэрбээр Монголын бахархал болсон тамирчдын нэг билээ.
Сэтгэгдэл (21)