Манай улс 2016 онд Ирээдүйн өв сантай болох хуулийг баталсан. Ингэснээр ашигт малтмалын ашгаас хуримтлал, тогтворжуулалтын сан үүсгэдэг дэлхийн 120 гаруй орны нэг болсон юм. Өнгөрсөн хугацаанд Хүний хөгжлийн сан зэрэгт үүссэн 1.2 ин наяд төгрөгийн өрийг төлж дууссанаар Ирээдүйн өв сан анх удаа хуримтлалтай болж байлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн урижигдрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгохын өмнө тус санд 368.2 тэрбум төгрөгийн хуримтлал үүсээд байв. Харин Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Ирээдүйн өв санд дахин хуримтлал үүсгэх боломжгүй болгосон. Учир нь, энэ хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх этгээдийн хуулийн зохицуулалтыг үгүй болгосон бөгөөд Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь АМНАТ-ийн 65 хувь байсан юм. Түүнчлэн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв санд 792 тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн тусгасан байв. Цэцийн шийдвэрээс хамааран энэ нь мөн л боломжгүй болох нөхцөл үүсээд байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)