“Саарал жагсаалт” энэ үг ирэх өдрүүдийн гол сэдэв байх бололтой. Олон улсын Мөнгө ухаах терроризмтой тэмцэх байгууллагаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулжээ. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн эх сурвалжаас өгсөн мэдээллийн хүрээнд анхлан түгээсэн уг асуудал хуурай өвсөнд зурсан чүдэнз шиг түгэв, өчигдөр оройноос хойш. Өнөөдөр ч түгэх, түгээх, түгээж байна. Олон улсын Мөнгө ухаах терроризмтой тэмцэх байгууллага болох ФАФТ-ын албан ёсны мэдээлэл мэдээж гараагүй. Харин түүнээс нь урьтаж АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй улстөрчид мэдээлэл хийж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсэн нь энэ байв.
Гэхдээ улстөрчдийн, аль нэг нам эвслийн даргын хийсэн мэдээллийн хүрээнд тухайн асуудал албажихгүй. Албажихгүй гэдэг нь Монголбанкнаас эл асуудалтай холбогдуулж урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн юм.
Төрийн Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн албан тайлбараар Монгол Улсын банк санхүүгийн системийг хариуцдаг газраас өнгөрсөн хугацаанд юу хийсэн талаарх тайлангаа ФАФТ-д тавьжээ. Энэ хүрээнд Монгол Улс 35 үзүүлэлтийг хангажээ. Мөн техникийн үзүүлэлтээрээ хангалалттай гэдэг үнэлгээгээ авсан байна. Харин Бангконгт хэрэгжилтийн үнэлгээгээ өгөхөд нийт 11 үзүүлэлт нь дундаас доогуур гарсан байна. 40 үзүүлэлтийн 20 хүртэлхийг хангаагүй тохиолд “Саарал жагсаалт”-д ордгийг тэрбээр мөн онцолсон. Нэг үгээр Монгол Улс 35 үзүүлэлтийг хангасан учир “Саарал жагсаалт”-д орохгүй гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотгосон хэрэг.
Тэрбээр “Энэ удаагийн хуралд Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч н.Эрдэмбилэгийн ахалсан гурван хүний баг оролцож байгаа. 2016 оноос эхлээд шар гэрэл ассан. Өнөөдөр Монгол Улстай санхүүгийн хувьд үйлчилгээ үзүүлж байгаа улсууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зарим банкууд 2017 оноос эхлээд зогсоосон. 2017 оноос эхлээд шар гэрэл ассан байсан. Хийсэн ажлаараа “Саарал жагсаалт”-д орох үндэслэлгүй. Хурлаа хийгээд юу гэж зарлахыг мэдэхгүй байна. Ямартай ч "Саарал жагсаалт"-д орохооргүй ажил хийсэн.
Өмнө нь хэрэгжих 11 үзүүлэлтийн 10 нь хэрэгждэггүй байсан. Хяналт хийгээд явж байгаа учир зарлаагүй. Монгол Улс энэ хооронд 35 хувь буюу талаас илүү хувийг нь хийсэн гэж зарласан.
Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг. Үүнд Монголын нотариатчдын танхим, Хуульчдын холбоо, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч зэрэг газруудын эрсдэлийн үнэлгээ хий гэдэг. Эдгээр байгууллага хуулиараа санхүүгийн мэдээ өгөх үүрэгтэй этгээд. Тэд сэжигтэй гүйлгээгээ мэдээлэх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл эдгээр газраас мэдээлэл ирж байгаа. Тиймээс хяналт тавьдаг байгууллага нь эрдсэлийн үнэлгээ хийх ёстой гэж байгаа юм. Саяхан Мөнгө угаах, терроримзтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Ингэснээр эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тавих боломж бүрдэнэ.
Шар гэрэлтэй, эрсдэлтэй үнэлгээтэй байгаа учраас олон шалгуур тавина. Төлбөр тооцоо явбал өртөг нэмэгдэнэ. Төлбөр тооцоо зогсоно гэж харахгүй байна. Хугацаа удааширч, зардал нэмэгдэнэ. Эцсийн албан ёсны хариуг Баасан гарагт зарлана” гэжээ.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (2)