ЭШЛЭЛ 1
Миний хувьд төрөлх хэлээрээ ярьдаг. Хажуугаар нь Орос, Англиар ярина. Бага зэрэг Солонгосоор ярьдаг. Хэлний боломжийн тухайд энэ олон ажлыг гүйцэтгэхэд суурь дэвсгэр болж өгсөн. Ер нь бол анхнаасаа төр, улсад хэрэгтэй ажлыг хийж байвал мэргэжлийн үнэ цэнэ гарна гэж боддог байсан.
ЭШЛЭЛ 2.
Зөвхөн өөртөө ашигтай, хэрэгцээтэй байдлаар хэл сурч, болосврол эзэмшээгүй. Үр дүнд нь улсын эсвэл хүн ардын, тодорхой хүрээний, нийгэмд гэдгээр нь ашиг тусаа өгч байвал түүнийг сурахад зарцуулсан хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт үнэ цэнэтэй болох юм.
ЭШЛЭЛ 3.
Сурч, мэдсэн хэлээрээ дамжуулаад төрийн ажлыг хийж эхэлсэн. Тухайн үед манай улс дөнгөж ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн байсан үе. 1990-ээд оны эхэн болон дунд үед. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар би утга зохиолын орчуулга хийх хүсэлтэй байсан.
ЭШЛЭЛ 4.
Аравдугаар ангидаа Зохиолчдын эвлэлийн хорооны Орчуулагчдын товчоонд Мэргэн ах дээр очиж зөвлөгөө авдаг байсан. Өөрийн орчуулгуудаа ч үзүүлдэг байлаа. Ганц нэг англи өгүүллэгүүд байдаг байсан ч ихэвчлэн оросоос орчуулсан.
ЭШЛЭЛ 5.
Миний хувьд эцэг, эхээс наймуулаа. Дөрвөн охин, дөрвөн хүүтэй айл. Хамгийн том эгч нь Э.Сонинтогос. СУИС-ийн захирал хийж байгаа. Бид хоёрын дунд дөрвөн ах, хоёр охин дүү бий. Манайхан бүгдээрээ төрийн албанд зүтгэж байна. Хоёр том, ах, эгч нар хойно ОХУ-д их, дээд сургуулиа төгссөн. Тогосоо эгч Ленинградын их сургуулийг сэтгүүлч, том ах маань Москвагийн их сургуулийг эдийн засагч, дараагийн ах Чехэд сурч байгаад ирснийхээ дараа Анагаахын их сургуулийг төгссөн. Удаах нь МУИС-ийн химийн анги төгссөн. Бас нэг ах маань алт, мөнгөний дархан зураач. Тэгээд би доод талын дүү маань дипломат, Гадаад харилцааны яаманд ажилладаг Э.Сарантогос. Бага дүү Э.Одонтогос. Одко, Сараа бид, гурвуулаа хэлний суурь боловсрол эзэмшсэн. Хоёр дүү олон улсын харилцааг япон, би англи хэлээр төгссөн.
ЭШЛЭЛ 6.
Аав маань залуудаа төрд хариуцлагатай ажил хийж байсан хүн. Уг гарвал нь Сүхбаатар аймгийн Халзан сум. Залуудаа нам, төрийн ажил хийж байсан. Сэлэнгэ аймгийн намын хорооны дарга хүртэл хийж байсан хүн. Эвлэлийн төв хороонд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байгаад, цаг үеийн ороо бусгай үе буюу 1964 оны Бүгд хурлын үеэр нэг юм болсон байдаг. Тухайн үед Лоохууз, Самбуу, Сурмаажав, Нямбуу гуай зэрэг хүнийг нам, төрийн бодлогоос өөр зүйл ярьсан гээд хариуцлага тооцож байсан. Тэр салхинд аав маань өртсөн. Нутаг заагдаад явж байсан. Тэгэхэд ээж маань багшаар ажилладаг байлаа.
ЭШЛЭЛ 7.
Хэлмэгдээд явсан аавыг ээж маань нутаг заагаад явахад дагаад явсан. Тэгэхэд аав бодсон юм билээ. “Ер нь хүний амьдралд хамгийн том өмөг түшиг болох зүйл нь сайн хань. Мөн болосврол. Нэг гэлтгүй олон цонхоор гадаад ертөнцийг харах боломж нь хэл гэж үзээд биднийг багаас нь сургасан. Өөрөө МУИС-ийн англи хэлний оройн ангийг төгссөн ч хүссэн хэмжээндээ сураагүй юм билээ. Гэхдээ миний хувьд англи хэлний хамгийн анхны багш нь миний аав. Тоглоом, шоглоомоор ярьсан ч заана.
ЭШЛЭЛ 8.
Хамгийн их цаг завыг зуслан дээрээ аав, ээжтэйгээ өнгөрөөдөг байжээ. Тэгэхэд ертөнцийн есөн шидийн юмыг бидэнд ярьж өгдөг байж, аав минь. Хаанаасаа тэр мэдээллийг авдаг байсныг мэдэхгүй ч, Солонгос, Америкийн тухай ярьдаг байлаа. Ямар ч байсан аав, ээж маань их юм уншдаг хүмүүс байсан. Ам болон түүхэн яриагаар хүүхдийнхээ танин мэдэхүйн хүслийг өдөөнө. Хаанаасаа миний муу аав олж ирдэг байсан юм мэдэхгүй, төгөлдөр хуур, ятга гээд хөгжим авчирна. Тийм юм сур гэж заахгүй мөртлөө зааж сургана.
ЭШЛЭЛ 9.
Яг санадаг юм. Манай Олон талт хамтын ажиллагааны Онон гээд захирал бий. Дипломат эмэгтэй. Онон ийшээ харж англиар, тийшээ харж Францаар, ийшээ ирж оросоор яриад л. Үгүй ээ мөн бахархалтай охин гэж ярихад нь, аавынхаа бахархлыг төрүүлэх ёстой гэж боддог байсан санаанд ордог.
ЭШЛЭЛ 10.
Аав англи хэл сурдаг байсан болоод ч тэр үү биднийг бага байхад манайд тэр чиглэлийн ном их байдаг. Буруу зөрүү харуулаад л наад захын сонирхол төрдөг байсан. Багаасаа л англи, орос хэлийг сурсан даа.
ЭШЛЭЛ 11.
Солонгос хэлний хувьд хараахан сайн эзэмшиж амжаагүй байна. Магистрт сурч байхдаа орос хэлийг жил хагас гаруй хугацаанд сурсан. Гэхдээ солонгос, монгол хэл хоёрын бүтэц адилхан. Хэдийгээр инэнх материалыг солонгос хэлээр үзэх ёстой байсан ч Монголд ирснийхээ дараа нэг аймгийн хэл учраас үгийг нь солиод тавиад байсан. Үгийг нь солиод тавиад байхад бүтцээ бодох шаардлагагүй.
ЭШЛЭЛ 12.
Аливаа хэлийг сайн суръя гэвэл нэн тэргүүнд монгол хэлээ сайн мэдэх ёстой. Тухайн хэл гэдэг нь тухайн хүний цар хүрээг зааж өгч байдаг учраас төрөлх хэл дээрээ тэр үеийг оноож мэдэхгүй бол гадаад хэл сурахад адилхан мэдэхгүй. Монгол, Орос, Англи нь байна уу хамаагүй, суурь мэдлэг нь маш чухал.
ЭШЛЭЛ 13.
Өөрийнхөө үзэл бодлыг үнэн зөв бодитой илэрхийлж чаддаг болох хүртэл тэр насанд нь төрөлх хэлийг сайн сургах ёстой. Зургаан настай хүүхэд нэг юм хэлнэ. Арван настай хүүхэд өөр юм хэлнэ. 10-11 хүртэлх насанд хүүхдийн суурь хэл нь давамгайлах ёстой. Хэлтэй цуг ухаан, хайр ирдэг. Жишээ нь, эх орноо мэдэхгүй, хайрлахгүйгээр монгол хэлээр яриад тэр хүний яриа ядмаг л байна. Эх хэл дээрээ уран зохиол уншиж, нийгмийн үйл явдлыг ойлгож, дүн шинжилгээ хийж, таньж, өөрийн амьдралыг түүндээ дасан зохицуулна гэдэг бол эх орноо мэдэх мэдлэг нь давхар ирж байгаагийн шинж. Эх орондоо хайртай хүн, ярьж байгаа юмандаа итгэж үнэмшилтэй, улсынхаа эрх ашгийг олон улсын талбарт хамгаалж явахдаа хүртэл Монгол Улсын язгуур эрх ашгийг ярьдаг.
ЭШЛЭЛ 14.
АНУ-д сурч, амьдарч байгаа залуучуудын хувьд эх орондоо сургууль, цэцэрлэг байгуулдаг болсон байна лээ. Тэнд ажиллаж байгаа монгол хэлний багш, Саруул-Эрдэнэ байх аа, тэр хүн монгол хүүхдүүдэд төрөлх хэлийг нь эзэмшүүлэхэд анхаардаг болсон байна лээ.
ЭШЛЭЛ 15.
Гадаадад байгаа монголчууд гэртээ хүүхэдтэйгээ ярихдаа дан ганц эх хэлээр нь ярихгүй. Монгол Улсынхаа түүхийг нь, мундаг зохиолчдоо ярина. Харин хэлнийхээ дүрэм журмыг нь жишээ болгож яривал хэн ч сурахгүй. Жишээ нь, манай аав, ээж биднийг монголд хэлэнд хайртай болгосны шалтгаан нь нутаг усаа ярьдаг байсан. Аав маань зүүн аймгуудыг ярина. Ээж баруун аймаг, Увс аймаг, Цагаанхайрхан сумыг ярина. Тухайн үедээ очиж үзээгүй ч тархинд нь төсөөлөн бодох чадварыг бий болгосон. Аавын нутаг бөөс бөмбөрөм нутаг гэж юу байх вэ, ээжийнх нутаг гэхээр шовх шовх уулнууд гэхээр юм бодно. Хүүхдүүдийн төсөөлөн бодох чадвараар дамжуулж сэтгэхүйг нь хөгжүүлдэг байсан байгаа юм.
ЭШЛЭЛ 16.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олон чиглэлээр шинжээч ажилладаг. Миний хувьд хүний болон үндэсний аюулгүй байдал хооронд хэл угсаатны зүй талаас нь ажилладаг байсан. Энэ чиглэлээр Монгол төрийн төвшинд ямар бодлого баримтлах ёстой гэдгээр эрдэмтэн, докторууд судалгаа хийнэ. Эксперт, шинжээчид тэдгээр мэдээлэлд түшиглээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд мэдээлэл танилцуулга хийдэг. Тэгэхэд хүний аюулгүй байдал гэдэг концефцийг НҮБ-ын санаачилгаар Эрдэнэчулуун Гадаад хэргийн сайд байхдаа хөтөлбөр болгож боловсруулж байсан. Түүн дотор монгол хүний эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад суурь асуудал нь юу байх юм, эдийн засгийн, улс төрийн, нийгэм соёлын эрх чөлөө гэх зэргээр. Эдгээр ангиллаар судалгаа хийдэг байсан.
ЭШЛЭЛ 17.
Монгол Улсын албан ёсны хэл бол мэдээж монгол хэл. Тэр дотор албан ёсны төрийн болон үндэсний хэл гэж байгаа. Үндэснийх нь манай Монгол язгуур хэл. Гэхдээ төрийн хэл нь Монгол Улсын гадаад бодлогыг сурталчлан танилцуулах, үйл ажиллагааг урагшлуулахад таниулах албан ёсны хэл нь англи. Таниулан сурталчилж, ойлгуулах албан ёсны хэл нь англи гэж би хувьдаа боддог. Тийм байдлаар тунхагласан байх.
ЭШЛЭЛ 18.
Орос, Хятадын тухайд бидний зайлшгүй мэддэг байх ёстой хэл. Хоёр хөршийн бодлого төдийгүй үндэсний хэлийг нь заавал мэдэж байж өөрсдийн дотоод бодлого, нүүдлийг боловсруулахад чухал.
ЭШЛЭЛ 19.
Оросоос ойлгохгүй, түүнийг сонирхохгүй байгаа гэдэгтэй санал дундуур явдаг. Орос хэл моодонд орох, түүний хэрэглээ дээр үед ойлгомжтой байсан. Өөр сонголт ч үгүй байсан. Гэхдээ орос хэлний сайхныг, түүгээр дамжуулж ямар олон зүйлийг мэдэж авах бололцоотойг сурталчлах ёстой.
ЭШЛЭЛ 20.
Нэг зүйлийг дандаа бодож явдаг юм. Аливаа улсын төр, засгийн тэргүүнийг хараад байхад түгээмэл хандлага байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд боллоо гэхэд хамгийн түрүүнд гурван төрлийн хүнтэй уулзаж байна. Нэгдүгээрт, тухайн орныхоо хэл утга зохиолын багш нартай уулздаг юм байна. Хоёрдугаарт, сэтгүүлчидтэй. Жишээ нь, хамгийн эхлээд орос хэлнийхээ багш нартай уулзаад дараа сэтгүүлчидтэй. Орос хэлний багш нартай уулзаж байна гэдэг нь тухайн хэлэнд улсынх нь аюулгүй байдлын дархлаа явдгийг харуулж байгаа юм. Үүний цаана асар том ухаан байх шиг байна. Монгол хэлний багш нар химийнхтэйгээ адилхан төвшинд үзэгдээд байх шиг байна. Гэтэл тухайн багшид Монголын тухай мэдлэг, аюулгүй байдлын баталгаа нь явдаг юм байна. Гуравдугаарт түүхийн багш нартай уулздаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинаар жишээ татахад шүү дээ. Энэ гурван төрлийн хүнтэй уулзаж байна гэдэг нь тэдгээр мэргэжилтэн улс орны өмнө ямар том үүрэг хүлээж байгааг харуулж байгаа юм.
ЭШЛЭЛ 21.
Мянганы сорилтын сангийн эхний компакт ажил 2008-2013 оны хугацаанд таван салбарт зургаан төслийг хэрэгжүүлсэн. Бие даасан, тодорхой хугацаанд олгогдсон буцалтгүй тусламж. Мянганы сорилтын корпораци бол АНУ-ын Засгийн газрын агентлаг. 2004 онд байгуулагдсан. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг гэж өмнө нь гадаадад туслалцаа дэмжлэг үзүүлдэг байсан байгууллагатай харьцуулахад арай илүү өргөн хүрээнд цогц бодлогоор эдийн засгийн өсөлтийг дорвитой явуулдаг, ядуурлыг бууруулах чиглэлээр тусламж олгох зорилгоор бага Бушийн үед байгуулсан агентлаг. Тухайн үед тусламж авсан хамгийн анхны улсын нэг нь Монгол. Эхнийх нь гэрээг гурваас дөрвөн жилийн хугацаанд боловсруулаад 2008-2013 оны хугацаад 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч хэрэгжүүлсэн. Чойр-Сайншандыг холбосон автозам, МСҮТ-ийн төвүүд, Клиникийн гуравдугаар эмнэлэгт Зүрх судасны төв байгуулсан зэрэг багахан хэмжээний хөрөнгөөр олон салбарын хамарсан. Монголын Мянганы сорилтын корпораци олон талбарт багахан дүнгээр төсөл хэрэгжүүлэхэд тухайн улсын эдийн засгийг хөгжүүлэхэд яг ямар хувь нэмэр оруулсан юм гэдгээ хэмжиж чадахаа больчихсон. Тэгэхээр АНУ, Монголын харилцаа ахисан төвшинд гарсан, улам бэхжүүлэх, хамгийн гол нь монголчууд өөрсдийнхөө хөгжилд хариуцлага хүлээх гэдэг утгаараа 2014 арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлөөс нь хоёр дахь удаагаа компакт гэрээ хэрэгжүүлэхээр болсон. Тэр мөнгө нь өмнөхөөсөө илүү байхгүй, 280 орчим сая ам.доллар болно. Гэхдээ ард нийтээр хэлэлцүүлэхээс илүүтэй эдийн засгийн тооцоо хийж байгаад ямар салбарт хийх вэ гэдгээ тооцсон. Түүнийгээ мэдэгдсэн. Буцалтгүй тусламж учраас манайх талархалтай хүлээж авсан.
ЭШЛЭЛ 22.
Тухайн үед 350 сая ам.доллар гэдэг тодроогүй байсан. Эхний ээлжид эдийн засгийн судалгаа хийсэн. Энэ хүрээнд эхний дөрвөн хязгаарлагч хүчин зүйлийг аваад үзэхэд Монгол Улсын макро эдийн засгийг төрөлжүүлэх ёстой. Зөвхөн нэг салбараас хараат байгаа учраас солонгоруулах гэдэг шиг төрөлжүүлэх ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, микро төвшинд бизнес хийхэд тогтвортой, үр ашигтай явуулах боломж нь хомс байна. Гуравдах нь Улаанбаатар хотын агаарын бохирдол эрүүл мэнд гэхээсээ эдийн засгийн салбарт ойрын хугацаанд дарамт үзүүлнэ гэж үзсэн. Дөрөвдэх нь гэр хороолол, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэхэд усны хомсдол үүсэх нь гэсэн. Тухайн үед Засгийн газрын төвшинд ярьж байгаад энэ дөрвөн асуудлаас АНУ-аас нэг юм уу, хоёр салбарт л мөнгө өгнө. Тэгж байж эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа хэмжилтийг нь хийнэ. Тийм учраас Та нар өөрсдөө сонго гэсэн. Засгийн газрын хэмжээнд макро, микро эдийн засгийн бодлогоо нийлүүлж, төрөлжүүлээд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье. Хоёрдугаарт, усны салбараа хөгжүүлье гэсэн.
ЭШЛЭЛ 23.
Компакт гэрээний хүрээнд гурван том төсөл хэрэгжинэ. Нэгдүгээрт, баруун доод эх үүсвэрээс буюу Биокомбинат, Шувуун фабрик ормчоос жилдээ 50 сая метр куб гүний ус гаргана. Дээгүүр нь Төв цэвэрлэх байгууламжийн ус олон жил урссан учраас түүнийг нь цэвэршүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхийн тулд Сонгинохайрхан уулын бэлд ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Дамжуулах шугам сүлжээтэй. Нөгөө том төсөл нь Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлттэй зээлээр бүтээн байгуулж байгаа. Тэр байгууламжаас гарч байгаа ус нь байгальд байх боломжтой төвшнийх буюу 49:43 стандартаар гарах юм. Тэр стандартын хүрээнд гарсан усыг дахин боловсруулаад III, IV цахилгаан станцад техникийн зориулалтаар өгөх юм. III, IV цахилгаан станцын хувьд 20 орчим сая метр куб усыг зөвхөн үнс зайлуулах, хөргөлтийн зорилгоор жилдээ ашигладаг. Нөгөө сайхан гүний цэвэр усыг шүү дээ. Тэрийг нь дахин боловсруулсан усаар орлох юм. Ингэснээр таван жилийн дараа 18 сая метр куб усыг чөлөөлөх буюу ирээдүйн хэрэгцээнд ашиглан. Гурав дахь нь бодлого, засаглалын орчимд тогтвортой байдлыг хангах ажлыг хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 24.
Төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа усын чанарыг сайжруулахын тулд аж үйлдвэрийн томоохон бохирдуулагч нартай бид тулж ажиллана. Харгиа бол манай Засгийн газрын үүрэг болчихоод байгаа юм. Түүнээс гадна бохирдуулагч томоохон үйлдвэрүүд байгаа. Хажуугаар нь устай хэрхэн харьцах зан үйлийг өөрчлөх асуудлаар ажиллана.
Сэтгэгдэл (27)