ЭШЛЭЛ 1
1989 оны арванхоёрдугаар сараас эхэлж Монгол орныг өөрчилж, шинэчлэе, хуучин тогтолцоо нь болохгүй байна зэргээр олон юмаар нийгэм буцалж байсан. Нэгдүгээр сарын 20-ны өдөр хамгийн том цуглаан болж байлаа. Монголын ард түмэн өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлж чадсан. Тэрхүү өөрчлөлтийг эхлүүлж чадсан нь Ардчилсан Үндсэн хууль.
ЭШЛЭЛ 2.
1992 оны шинэ Үндсэн хууль Монголын нийгэмд том өөрчлөлтийг авчирсан. Гэвч монголчуудын мөрөөдөж байсан зүйл хараахан биелээгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Ардчилсан ололт, түүний үнэт зүйлийг хамгаалж, хөгжүүлж явах ёстой. Сайхан Үндсэн хуультай боллоо, одоо л улс орон сайхан хөгжинө гэтэл гажуудал гарсан уу гарсан. Үүнийг Үндсэн хууль хийгээгүй. Түүнийг дагаж гарсан хуулиуд, түүнийг гаргадаг хүмүүс бусдын нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьсантай холбоотой. Үндсэн хуулийг муу гэж болохгүй.
ЭШЛЭЛ 3.
1990 оны сонголт зөв байсан уу зөв байсан гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ ойлголтын зөрүү гарсан. Ардчилсан нийгэм гэдэг хариуцлага хүлээдгийг нь ярьж байгаа юм. Хариуцлага хүлээх ёстой байтал байж л байдаг. Хоёрдугаарт, зах зээлийн тухай ойлголт. Дээр нь, хүний өмч гэдгийг нөгөө тийш туйлшруулсан. Энэ салбарын бүх ашиг минийх гэдгээр ч юм уу. Буруу, зөрүү юм хийсэн ч хүний өмч рүү халдах гэж байна гээд л. Хүний өмч рүү халдсан юм хийхгээгүй юм л даа. Шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой.
ЭШЛЭЛ 4.
1990 оны гарааны нөхцөл бүгдэд ижил байсан. Цаашааа өмч хөрөнгөтэй болох нь нээлттэй байсан. Хэвийн явсан. Янз бүрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй. Байгалийн баялаг, Улаанбаатарын газар. Улаанбаатарын газар ямар үнэтэйг мэдэх үү. Дүнжингаравын тэр хэвийн газар. Нэг га нь сая ам.доллар.
ЭШЛЭЛ 5.
Тэр газар хэний өмч юм. Газрыг нь авсан хүний өмч үү. Үнэгүй өгчихсөн газрууд бол тэр чигтээ луйвар. Угтаа бол тэр хүний өмч биш байхгүй юу. Олон юм хэлээгүй шүү. Хоёрхон салбарыг онцолж дурдсан юм.
ЭШЛЭЛ 6.
Олон түмний итгэл авч гарч ирсэн хүмүүс сэтгэл гаргах л хэрэгтэй. Зөв явах юм ойрын 5-8 жилд Монгол Улс шал өөр болно. Монголын нийгэмд шударга бус байдал дэндүү их нүүрлэсэн. Шударга ёсыг тогтоохыг тулд олон ажлыг хийх ёстой байх. Нэгдүгээрт, шүүхээ шударга болгох ёстой. Нэг хүнээс, нэг Ерөнхийлөгчөөс хараат биш болгох ёстой.
ЭШЛЭЛ 7.
Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол шүүхээ шударга болгох хэрэгтэй. Хоёр дахь алхам нь их энгийн. Хэн нэгэн буруу юм хийвэл шударга шүүхээр орж, шударга ял шийтгэлээ хүлээх ёстой.
ЭШЛЭЛ 8.
Нөгөө талаас ул орон ард түмний төлөө сайн, зөв зүйтэй юм хийсэн нь гавьяа шагналаа авах ёстой. Энэ зэргийн юм байлгүй яах вэ. Буруу юм хийвэл энэ зэргийн ял шийтгэл авалгүй яах вэ. Хамгийн энгийн асуудал нь энэ.
ЭШЛЭЛ 9.
Муу юм хийсэн нь генерал цол зүүгээд л, буруу юм хийсэн нь төрийн дээд одон медаль зүүгээд л. Буруу үйл хийснийх нь төлөө бараг шагнадаг. Нэгэнт Монголын нийгэмд үүрэлсэн асуудал болохоор үүнийг хэлэхээс өөр аргагүй.
ЭШЛЭЛ 10.
Гурав дахь Монголын улстөрчид, төрийн зүтгэлтэн, ард түмний итгэл хүлээсэн, төрийн түшээд, Ерөнхийлөгч гээд байгаа хүмүүс ёс зүйтэй болох ёстой. Одоо нэг сонин юм яриад байна. Гажуудал, тогтолцоогоо сайн болгочихвол бүх юм сайхан болно гээд л. Бас тийм биш ээ. 30 жилийн хугацаанд Монголын тогтолцоонд муугүй юм гарсан. Үүнийг 100 жилийн туршид сайжруулахчихгүй. Сайжраад л явна.
ЭШЛЭЛ 11.
Тогтолцооны жижиг сажиг асуудал байгааг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд тогтолцооны гажгийг өөртөө ашигтайгаар тавьдаг байж болохгүй. Хүмүүсийн хэрэгцээ шаардлагад дөрөөлж гарч ирдэг байж болохгүй. Бусад орныг хар. Зөв тогтолцоотой болох гэж урт хугацааг туулдаг.
ЭШЛЭЛ 12.
Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт ороогүй байхад Ерөнхийлөгч нь хэн байхаас хамаарч янз бүрийн юм хийдэг. Хувь хүнээсээ хамаараад байгаа юм. Магадгүй Н.Багабандийн үед болж байсан байж магадгүй. Гэтэл Ц.Элбэгдоржийн үед бүх хууль хяналтын байгууллагаа гартаа авчихдаг. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед тэгэх байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Хувь хүнээсээ л шалтгаалж байгаа юм.
ЭШЛЭЛ 13.
Монголчууд ярьдаг загас толгойноосоо өтдөг гэж. Шударга ёс гэдэг юм бол толгойноосоо эхэлж бий болох ёстой юм шүү. Өөрөө хуулийн дагуу амьдрахгүй хүн яаж хүмүүсийг шударга амьдруулах юм. Хувь хүн бусдыгаа дарангуйлдаг. Хэлснийг нь хийхгүй бол шоронд ордог нийгмийг бий болгосон.
ЭШЛЭЛ 14.
Тогтолцоо нь муу сайн гэхээсээ тухайн хүний ёс зүйн асуудал. Болохгүй юмыг хууль руу заадаг болсон.
ЭШЛЭЛ 15.
Манайд хамгийн хурц асуудал бол баян хоосны ялгаа маш их болсон. Баялгийн хуваарилалт нь цөөн хүний гарт очсон. Улаанбаатар хот бол баян, хоосны ялгааны тод илрэл. Яавал олонх нь дундаж давхрагад хүрэх үү. Хамгийн энгийн зүйл нь шударга ёс. Тэгж байж хуваарилалт нь зөв болдог. Эдийн засгийн үзүүлэлт нь түүгээр хэмжигдэнэ. Айлын босго даваад орсон мөнгө нь зардал болж байна уу зэргээр. Тэгэхээр дундаж давхрагын тухай асуудлыг бүгдээрээ яриад, шийдвэрээ гаргаад явбал хэцүү асуудал биш.
ЭШЛЭЛ 16.
Улаанбаатарын газар зараад баяжаад байгаа хүмүүст тухайн үед нь хэлж л байсан. Та нар бүх бизнес рүү битгий ор оо. Дундаж давхрагынхны хийх бизнесийг нь үлдээ гэж. Манай томоохон бизнесийн төлөөлөлтэй уулзахдаа ч хэлж л байсан. Худалдаа үйлчилгээний салбарт ч жижиг, дунджуудаа дэмжмээр байна шдээ.
ЭШЛЭЛ 17.
ЖДҮ-ийн мөнгийг нь томчууд нь хусчихдаг. БНСУ-ын жишээ хэлэхэд том дэлгүүрүүд нь зарим өдөр амарч байна. Яах гэж багйаа юм. Төрөөс нь амрааж байна. Жижгүүдээс нь юм ав гээд. Манайд яаж байна. Юмаа борлуулах гэхээр 20-иос илүү хувийг шаарддаг. Шударга өрсөлдөөнийг л бий болгох ёстой юм.
ЭШЛЭЛ 18.
Архины салбар нь монополь. Шатахууны салбар нь монополь. Дэлгүүрийн сүлжээ нь монополь. Дангаараа ноёрхож байна. Ийм байхад жижиг, дунджууд босох уу, босохгүй.
ЭШЛЭЛ 19.
“Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөжээ” гэж гоё үг бий. Битгий 100, 200 сая хүнтэй улсын эдийн засгийг дуурайх гээд бай. Бид гурван сая хүнтэй. 1.5 сая мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа улс. Алгын чинээхэн газарт 20 сая хүн амьдарч л байна.
ЭШЛЭЛ 20.
Цөөн хүмүүс тусгай зөвшөөрөл авдгийг зогсоох ёстой. Тусгай зөвшөөрөл авдаг ч өмчилж, эзэмшиж байгаа агуулгатайгаар биш ашиглаж байгаа гэж өөрчлөх ёстой. Өмч нь ард түмнийхээр. Түүнээс орж ирсэн орлогыг дундаж давхрага, боломжийн хэмжээнд амьдрах дэд бүтцийг бий болгоход зарцуулах ёстой.
ЭШЛЭЛ 21.
Манай Засгийн газрын үед 21 аймгийг хар замаар холбоё гээд явсантай адил. Улсын онцлог нь цөөхөн хүнтэй. Зах зээл гээд үзэхэд их хэцүү, маш бага. Өргөн уудам нутагтай. Улс гэдэг чинь Улаанбаатар биш. Бодлого нь 21 аймгийнхаа төвд дараа нь сумд руу явах ёстой. 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой замаар холбоно гэдэг нь энийг хэлж байгаа юм. Бага зардлаар очих гэсэн газраа хүрнэ.
ЭШЛЭЛ 22.
Улс орны дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг нь хэн дуртай нь зам барих гэж байгаа асуудал биш. Ер нь баруун аймгуудаар явахад 100 гаруй км зам тавих үлдсэн байна лээ. Үүнийг аль ч Засгийн газар нь эрвийх дэрвийхээрээ хийх л ёстой. Хамгийн гол нь цөөн хүнд их ашиг очдог хуваарилалт нь шог байгаа байдлыг халах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 23.
Итгэл хэзээ бий болдог юм гэхээр загасны толгойг харах ёстой. Толгойноосоо өтдөггүй хүмүүс бий болох хэрэгтэй. Гэхдээ шударга ёс тогтож байна шүү. Өнөөдөр биш ч гэсэн бидний хүүхдүүдэд итгэл бий болох нь гээд. Би юу хүсээд байна. Монголдоо л сайхан амьдардаг байх ёстой биз.
ЭШЛЭЛ 24.
Бид ерөөсөө гуравхан сая байхгүй юу. Тэдгээр хүнийг боломжийн амьдруулах боломжтой. Үүнийг хоёр жил ажиллахдаа мэдэрсэн. Тэгэхийн тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд Монгол Улс сайхан амьдрана аа. Сэтгэлд нь ганцхан юм байгаа нь.
Сэтгэгдэл (38)