Баримт 1.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн эхний үндэслэлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улс хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэжээ. Энэ нь улс төрийн нам, эвсэл бүр өөр өөрийн үйл ажиллагаа, акц өрнүүлэх нь нээлттэй гэдгийг заасан бололтой.
Баримт 2.
Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана гэжээ.
Баримт 3.
Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
Баримт 4.
Шүүгч очихгүй: “Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.”
Баримт 5.
Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.
Баримт 6.
Гучин есдүгээр зүйл 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. “Дөчин дөрөвдүгээр зүйл Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана.
Баримт 7.
Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.
Баримт 8.
Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.
Баримт 9.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
Баримт 10.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр томилно. Нэгэнтээ Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Цэц бол улстөрчдийн хорогдох байр болсон” хэмээн ярилцлага өгч байсан билээ.
Баримт 11.
Ерөнхий сайд төсөв болон Засгийн газрын бодлогоо батлуулж чадахгүй бол огцорно.
Баримт 12.
Засгийн газрын танхмын гуравны нэгээс доошгүй нь сайд байна.
Баримт 13.
Хариуцлага алдсан сайддаа Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож огцруулна.
Баримт 14.
УИХ төсөв батлахгүй. Ерөнхий сайд өөрөө төсвөө танилцуулна.
Баримт 15.
Монгол Улсын Ерөнхийлөгч 55 нас хүрсэн хүн бөгөөд зургаан жилээр сонгогдоно.
Баримт 16.
Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид хуулиар олгосон эрх мэдлийг нь хасаагүй.
Баримт 17.
Одоогийн эрх баригч МАН-ынхан “Давхар дээл”-ийг эсэргүүцэж Төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байв. Харин энэ удаад танхмаараа “Давхар дээл” нөмөрсөн тэд 2020 оноос үүнийгээ хязгаарлуулах нь. Учир нь, Засгийн газрын гишүүний гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байх юм.
Баримт 18.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж батална гэдгээ илэрхийллээ.
Баримт 19.
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрийнх нь саналыг аваагүй хэмээн саналаа хүргүүлэв.
Баримт 20.
“Давхар дээл”-тэй гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай ямар нэгэн санал хэлсэнгүй.
Баримт 21.
Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилох нь нэг хүнийг ХААН болгоно гэсэн шүмжлэл гарч эхэллээ. Учир нь, энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тансан хуулийн заалт байхгүй байгаа юм.
Баримт 22.
Энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад өөрт нь эрх мэдлийг нь төвлөрүүлэхээр тусгажээ.
Баримт 23.
1999, 2000 оны үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди эсэргүүцсэн санал өгч байжээ.
Баримт 24.
Тухайн үед оруулсан нэмэлт, өөрчлөлтийг одоо ч “Дордуулсан долоо” өөрчлөлт гэдэг билээ.
Сэтгэгдэл (2)