ЭШЛЭЛ 1
Нэг зүйлийг хэлмээр байгаа юм. 2018 оны улсын төсвийг боловсруулахад, 2019 оны төсвийг УИХ-д өргөн барихад ЖДҮ-д шинээр санхүүжилт, эх үүсвэр тавиагүй. Яагаад гэхээр зээлийн эргэн төлөлт нь удсанаас эхлээд бусад асуудлаас үүдсэн. Эргэн төлөлтийг нь сайжруул, зээлээ буцааж ав гэсэн шаардлагын хүрээнд ийм шийдвэр гаргасан юм. Санхүүгийн тайланг нь харахаар 344 тэрбум төгрөг гарчихсан байгаа. Үүнийгээ эргэлдүүл гэсэн зарчмын байр сууриас хандсан. Хэлэлцүүлгийн явцад тодорхой хэмжээний мөнгө тавигдсан. Засгийн газар санаатайгаар мөнгө тавьж, гишүүдэд тараасан гэдэг нь худлаа.
ЭШЛЭЛ 2.
Хууль зөрчсөн, гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Шүүхийн шийдвэр гарсны дараа ЖДҮ-д холбогдсон сайд, дарга, гишүүний асуудлыг ярих ёстой. Хуулийн байгууллагаас холбогдох шалгалтаа хийж байгаа байх гэсэн ойлголттой байгаа. ЖДҮ-ийг Сангийн яам 2017 оны арванхоёрдугаар сараас шалгаж эхэлсэн. 2018 оны нэгдүгээр сард холбогдох дүгнэлтээ гаргасан. Олон зөрчил гаргасан. Засаж сайжруулах ёстой асуудлыг холбогдох хүмүүсээр нь дамжуулж үүрэг өгсөн. Тухайн үед гарсан зөрчлийг ЖДҮ сангийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй. Тэнд асуудал байгаа юу гэвэл байгаа. Санхүүгийн тайланг нь авч үзэхээр 344 тэрбум төгрөг байгаад байдаг. Тэгсэн мөртлөө жил бүр улсын төсвөөс мөнгө нэмж авна гэж ярьдаг. Яагаад гэхээр эргэн төлөлт нь муу. Шийдвэр гаргаж байгаа процесс нь хаагдмал. Янз бүрийн асуудал нь орох нь өндөрсөнө гэсэн үг.
ЭШЛЭЛ 3.
ЖДҮ сангийн мөнгийг хэрхэн хүргэх талаарх журмыг холбогдох яамнаас боловсруулаад явж байгаа. Миний ойлгож байгаагаар мэргэжлийн холбоодыг суулгаж байгаад олон нийтийн оролцоог хангасан зарчмыг суулгаж байгаа юм билээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орж батлагдах байх. Засгийн газраас зээл олгодог сангуудыг шалгаж, заримыг нь нэгтгэхээр төлөвлөж байгаа. Нэг байшинд суудаг мөртлөө гурван өөр шийдвэрийг гаргаж байгаа юм. Нэгтгэхийг нь нэгтгэх шаардлагатай. Тэр дагуу Засгийн газраас тогтоол гаргасан. ЖДҮ-ийг хамруулж хийсэн жагсаал нэлээд өргөн хүрээг хамруулсан, зарим гэмгүй хүнийг буруутгасан тохиолдол явж байна лээ. Хүний гэм буруутайг шүүх тогтооно.
ЭШЛЭЛ 4.
“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг бүтэн жил компани ашигтай ажиллаж байгаа, ногдол ашиг тараана гэж ярьсан, олон нийтэд. Одоо эргээд тараахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна лээ. Үүнд нь маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэхээр ТУЗ-ийн шийдвэрээсээ урьтаж ингэж ярьсан юм. Үнэхээр тэгж ярьсан юм бол тараах ёстой юм биш үү. Иймэрхүү зөрчилдсөн, мартсан, үгүйсгэсэн шийдвэр гаргамааргүй байгаа юм. Анхнаасаа өгнө гэж байсан бол өөрийнхөө эрх мэдлээс хэтрүүлсэн асуудлыг ярьсан болж таарна. Эсвэл өгөх хэрэгтэй. Бидэнд түүнийгээ танилцуулахгүй байна.
ЭШЛЭЛ 5.
Ногдол ашиг тараахгүй гэдэг мэдээллийг анх удаагаа сонсож байна. Сошиалаар явсан мэдээллээс нь харсан. ТУЗ-ийн төвшинд шийдвэрээ гаргасан байх. Гэхдээ гүйцэтгэх удирлагад нь бүтэн жилийн турш ногдол ашиг тараана гэж ярьсан биз дээ. Тэгсэн одоо өөр шийдвэр гаргачихлаа.
ЭШЛЭЛ 6.
Надад байгаа мэдээллээр Тавантолгой өөрийн чадамжийн хүрээнд нүүрсээ гаргаж байгаа. Автозамын тээвэрлэлтийн тухайд өртөг өндөртэй. Тэгэхээр төмөр замаар тээвэрлэлт хийх нь энэ компанийн өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлнө. УИХ-аас баталсан Төмөр замын бодлого нь хэдийнэ батлагдсан. Энэ дагуу төмөр замынхаа бүтээн байгуулалтад мөнгөө зарцуулах юм гэж үзэж байгаа. Энэ нь зөв.
ЭШЛЭЛ 7.
Зүүн тийшээ явсан төмөр замаар заавал ОХУ рүү нүүрс гаргана гэсэн үг биш. ОХУ өөрөө нүүрс экспортолдог улс. Зүүн чиглэлд төмөр зам барилаа гэхэд урагшаа гарах нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ач холбогдлын хувьд эрэмбэлэх нь бодлогын асуудал. Ерөнхий сайдын хүрээнд энэ асуудлыг ярьсан. Өнөөгийн эдийн засгийн байдлаа бодож үзсэн ч аль аль нь хэрэгтэй. Аль болох олон зах зээлд нүүрсээ гаргах нь Монгол Улсад хэрэгтэй. Энэ бүгдийг хангасан төмөр замын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тэр бодлого хэвээрээ үргэлжилж байгаа. Гашуунсухайтын тухайд Хятадын талтай аль цэгээрээ нүүрс гаргахаа эцсийн байдлаар тохиролцох хэрэгтэй. Тарифаа тохирох ёстой. Яаж хамтарч ажиллах ёстойгоо гүйцэт тохирох ёстой. Миний ойлгосноор энэ ажил явж байгаа юм билээ.
ЭШЛЭЛ 8.
ОХУ өөрөө олон улсын санкцтай байгаа. Өөрийнх нь тулгамдсан асуудал, төрийн бодлогоо эрэмбэлэх нь тухайн улсын асуудал. Монголын нүүрсийг зөөх асуудал ОХУ-ын дотоод бодлогоо эрэмбэлэх асуудалд дээгүүр орох уу, орохгүй. Тэгэхээр бид өөрсдийн нөөц бололцоогоороо явахаас өөр аргагүй. Нүүрс өнөөдөр ашигтай байгаа. Бизнесийнхээ зарчмаар явах нь зүйтэй. Засгийн газраас баталгаа гаргаж, зээл авах нь буруу. Урагшаа, зүүн тийшээ төмөр замаа барих нь зүйтэй.
ЭШЛЭЛ 9.
"Нэг бүс Нэг зам” бол олон улсын төвшинд бодлого болоод явж байгаа асуудал. Тэр дунд Монгол Улс өөрөө оролцоод явах нь хөгжил дэвшилд хэрэгтэй. Тэгэхийн тулд нэгдүгээрт, боомтын үйл ажиллагааг сайжруулах ёстой. Олон улсын төвшинд хүрсэн гаалийн лабораторийг бий болгоё. Бүс нутгийн хэмжээнд ярьж байгаа асуудалд Монгол Улсад аль болох ашигтай байдлаар хандах ёстой. Авто болон төмөр замын асуудал бүс нутгийн хөгжил рүү яаж орох юм гэдэг асуудал л явж байгаа.
ЭШЛЭЛ 10.
2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр “Хийн хоолойн асуудлыг авч үзээч ээ, бид хамрагдах сонирхолтой байна. Ингэх нь аль аль талдаа ашигтай” гэсэн саналыг хэлсэн. Нөгөө тал судалж үзье гэсэн. Энэ ажил явж байгаа.
ЭШЛЭЛ 11.
2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан. Тэр гэрээний дагуу бүх зүйл нийцэж явах ёстой. Ажлын хэсэг гараад гэрээг нь А, Б-гүй үзсэн байж таарна. Тэрийг нэг үзчихээд Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу гэж бодож байна. Ямар ч байсан дүгнэлтийг нь үзье. Үзээгүй байж ярих нь зохимжгүй. Миний хувийн бодол нэг өөр. Ажлын хэсэг гараад ажиллачихсан дүгнэлтийг үзсэний дараа байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.
ЭШЛЭЛ 12.
Оюутолгойд шахаа хийдэг компани надад байхгүй. Миний хувьд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд төвийг сахиад байгаа гэж ойлгож болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаад тэр нь дүгнэлтээ гаргачихсан. Тэрийг нь хараагүй байж байр сууриа илэрхийлэх боломжгүй. Тэрийг нь үзчихээд байр сууриа илэрхийлэх нь зөв. Оюутолгойд акт тавьсан асуудлыг надад ерөөсөө танилцаагүй. Бодвол УИХ-ын дүгнэлтийг хүлээж байгаа байх.
ЭШЛЭЛ 13.
Татварын багц хуультай холбоотой шүүмжлэл ярьж байгаа гишүүд хуулиа гүйцэт уншаагүй байх. Тэдний хэлээд байгаа шиг зүйл заалт хуульд байхгүй. Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудаас 20 хувийн татвар авдаг байсан юм. Тэр нь уул уурхайн салбарт хамаарахгүй гэдгийг зааж өгсөн. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулчихаад буцааж авбал 20 хувиа авна гэж байгаа юм. Бусад салбарт мөнгө орж ирээд буцаад гарахад 5 хүртэлх хувийн татвар авна. Ингэж зааглахгүй бол Монгол Улсад мөнгө орж ирэхгүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөөцөлдөөд гаднаас хөрөнгө оруулалт хийлгээд буцаад гарахад нь 20 хувийн татвар авдаг байсан. Ингэхээр Монгол Улсад хөрөнгө оруулах хүн байхгүй. Өглөө ч гэсэн 20 хувь нь тухайн компанийн зардал болгон бичиж байж зохицуулалт хийж гаргадаг болохоор Монголд зээлийн хүү өндөр байгаа юм.
ЭШЛЭЛ 14.
Татварын ийм зохицуулалт байгаа учраас тэрийг нь жирийн иргэд нуруун дээрээ үүрч төлөөд явж байна. Энэ дарамтыг багасгая гэсэн санал юм. Татварыг нь бууруулахаар ард иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөнө гэсэн үг.
ЭШЛЭЛ 15.
Алтны татвар үндсэндээ 10 хувь байсан. 2.5 болгосон хууль нь үйлчилж яваад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс зогссон. Үүнийг буцааж 2.5 болгоё гэсэн саналыг салбарын яамнаас оруулж ирсэн. УИХ хэлэлцээд 5 болгоё гэсэн нь дэмжигдсэн. Үүнээс үүдэж алт тушаалтын хэмжээ буурах эрсдэл бий юу гэвэл бий. Тийм учраас Засгийн газраас 2.5 хувь байхаар оруулсан. Ялангуяа валютын нөөц бүрдүүлэхэд хэрэгтэй байна гэсэн. Монголд алт олборлолтод хяналт тавих боломж хараахан бүрдээгүй. Нэгэнт 5 хувь байхаар УИХ-аас шийдвэрлэсэн болохоор түүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.
ЭШЛЭЛ 16.
Төгрөгийн ханш өөрөө нэг хүний хүслээр баригддаг зүйл биш. Санаж байгаа бол 2012-2016 онд 7.3 их наяд төгрөгийг хэвлэж эдийн засагт оруулсны нөлөө яваад байна. Хоосон цаас хэвлээд эдийн засагт хийчихээр түүний үр нөлөө гарна. Хоёрдугаарт, нэлээд их хэмжээний өр зээл авагдсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 6.5 их наяд төгрөгийн өр төллөө. Гадаад, дотоодын. Энэ нь эргээд төгрөгийн ханшид нөлөөлж байгаа. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч гэсэн ганцхан хүн дээр аваачиж наах агуулга муутай.
ЭШЛЭЛ 17.
2014 онд Капитал банкийг дампууруулах шийдвэр гаргасан бол өнөөдрийнх шиг хохирол гарахгүй. Монголбанкны шинэ удирдлага гараад холбогдох арга хэмжээг авъя гэж бодсон байх аа. Тэрийг тэдгээр хүмүүсээс асуусан нь дээр. Миний хувьд хууль зөрчигдсөн тохиолдолд тэр даруйд нь арга хэмжээ авч байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа мөнгө санхүүтэй холбоотой, олон хүний эрх ашгийг хөндсөн асуудалд тухайн үед нь авах ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Тийм учраас Сангийн сайд болсныхоо дараа арилжааны банкуудад байршиж байсан 810 гаруй тэрбум төгрөгийг Төрийн сан руу татсан. Энэ бол улсын төсвийн мөнгө шүү. Эрүүл мэнд болон Тэтгэврийн даатгал гэсэн тусдаа үндэсний зөвлөлтэй мөнгийг татах эрх надад байхгүй.
ЭШЛЭЛ 18.
Капитал банкийг дампууруулах тухай мэдээллийг бид сүүлд авч эхэлсэн. Сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд. Өмнө нь арилжааны банкуудтай холбоотой сайн, муу мэдээллийн талаар мэдэхгүй, ер нь хэлэхгүй. Ер нь 2016 оны наймдугаар сараас хойш Капитал банкинд төрийн мөнгийг байршуулахаа больчихсон юм билээ. Улсын төсвийн мөнгийг Сангийн сайдын хувиар би хариуцна. Харин Эрүүл мэндийн даатгалыг хариуцах эрх нь надад байхгүй. Төрийнхөөс гадна хувийн хэвшлийнхний төлж байгаа мөнгө тэнд байршдаг. Тэгэхээр улсын мөнгө гэж үзэх эрх, зохицуулалт хуулиараа Сангийн сайдад байхгүй. Үндэсний зөвлөл гэсэн тусдаа статус нь хариуцдаг. Тэр зөвлөлд Сангийн оролцдог ч үгийг нь тоож авахгүй. Олонхийн саналаар шийддэг.
ЭШЛЭЛ 19.
Таалагдах, таалагдахгүйн тухай асуудал биш юм. Төрийн үйлчилгээг хамгийн бага өртгөөр иргэдэд хүргэх ёстой. Жишээ нь, боловсролын салбарт багш нарын тоог цөөлнө гэсэн ойлголт одоохондоо байх боломжгүй. Эрүүл мэндийн салбарт мөн адил.
ЭШЛЭЛ 20.
Хэлээд ярьж байгаа зүйлийг маш сайн ойлгодог гишүүн олон. Нөгөө талд тойрогт нь хийх ажил Монгол Улсад маш их хуримтлагдсан. Үүний зөв балансийг олоод явах нь чухал. 100 хувь зөв гэж хэлэхгүй. Гэхдээ 70 гаруй хувьтай зөв шийдвэр гараад байх.
ЭШЛЭЛ 21.
2020 оны төвсийн хүрээний мэдэгдэл, 2021, 2022 оны төсвийн төсөөллийг Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д даргад өргөн барьсан. Ерөнхий сайдын зүгээс маш тодорхой чиглэл өгсөн. 2020 онд шинэ обьект тавиад дэмий гэсэн. Тэгэхээр 2018, 2019 онд эхлүүлсэн ажлыг 2020 дуусгах бодлого барьж байгаа юм. Үүнд 980 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан. Шинээр ярьж байгаа тоног, төхөөрөмж, засварт, хөрөнгө оруулалтад зориулж 340 гаруй тэбумыг тооцож тавьсан.
ЭШЛЭЛ 22.
Би гайхаад байгаа юм. Бүхэл бүтэн 49 хувийг УИХ-аар шийдвэр гаргаагүй байхад өөр газарт шилжүүлсэн хүн тэгж ярьж байгаад. Д.Эрдэнэбат гишүүний хэлсэн үгэнд итгэхгүй байна. Тэр хүн 49 хувийнхаа асуудлыг эхлээд өөрөө ард түмэнд тайлбарлах ёстой. Яагаад хууль зөрчиж шийдвэр гаргасан юм гэдгээ. Түүнээс биш УИХ-аас шийдсэн асуудлыг улстөржүүлэх нь зохимжгүй.
ЭШЛЭЛ 23.
Хүн болгоны хийсэн мэдэгдлийг үзэх албагүй. Сангийн сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ярих ёстой. Эрдэнэтийн асуудлаар тодорхой мэдээлэл надад байхгүй. Эрдэнэтийн асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Тэгэхэд Сангийн сайдын хувиар “Энэ бол Эрдэнэтийн өөрийнх нь асуудал. Буруутай хүмүүсээр нь төлүүлэх шаардлагатай” гэсэн зарчмын хатуу байр суурийг илэрхийлсэн. Эрдэнэт үйлдвэр өөрсдөө асуудлаа шийдвэрлэх ёстой.
ЭШЛЭЛ 24.
Улсын төсвийг эрүүлжүүлэх, нэгдсэн нэг төсөвтэй байх, сахилга баттай болгох ёстой. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс хамгийн зөв зарчмаар хуваарилж, зарцуулах талаар Засгийн газар ажиллаж байгаа. Нийгмийн шударга ёсны асуудал гэдэг амаргүй зүйл. Танил тал, цөөн хүрээнд шийддэг асуудлыг засахыг Ерөнхий сайд гол зарчмаа болгон ажиллаж байгаа. Улсын төсвийг сонгуульд ашигладаг зүйл байж болохгүй.
Сэтгэгдэл (19)