ЭШЛЭЛ 1
2016 оны сонгуулиас өмнө Ардчилсан нам эрх баригч нам байсан. Сонгуулийн дараа хэт цөөнх сөрөг хүчин болсон нь Монголын ард түмнээс өгсөн сануулга.
ЭШЛЭЛ 2.
Манай Ардчилсан нам дотоод ардчилал ихтэй учраас жижиг, сажиг маргаан байнга гардаг. Хүн бүр л өөрсдийн үг, байр суурийг илэрхийлдэг. Энэ бүгдийг намын дотоод зөрчилтэй холбож болохгүй. Өөрсдийн хэлэх гэсэн үгийг хэлэх нь ардчиллын зарчим.
ЭШЛЭЛ 3.
Өмнөх намын удирдлагуудын үед байсан хоёр байр хоёулаа байхгүй болсон. АН байргүй болж, хандив цуглуулсан. Би ч хандивт оролцсон. Гэтэл байр байхгүй. Ямар ч байсан тэр байр зарагдсан. Зарцуулалт нь тодорхойгүй.
ЭШЛЭЛ 4.
Улс төрийн нам ч бай, ААН ч бай санхүүгийн боломжгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Намын хувьд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Ирэх сараас шинэ байртай болох ажил эхэлнэ. Манай байранд үйл ажиллагааны зардлаа өгөөд байрладаг. Яг түрээс аваагүй.
ЭШЛЭЛ 5.
Надад тодорхой мэдээлэл ирээгүй учраас хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Янз бүрийн л тоо яригддаг юм.
ЭШЛЭЛ 6.
Санхүүжилтээ манайх шиг ил тод байлгадаг нам байхгүй. Үндэсний бодлогын хорооны ямар ч гишүүн манай намын данс руу ороод шаардлагатай мэдээллээ авах боломж нь нээлттэй. Сэтгүүлчид хүсвэл мэдээлэл авах боломжтой.
ЭШЛЭЛ 7.
Шонхор таурэр буюу Ардчилалын өргөө байр барих газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төв барих зориулалтаар авсан гэдэгт гэж хүмүүс яридаг. Угтаа бол "Төгс-Эрдэм” сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ дагуу газар эзэмших гэрчилгээ авсан. Манай охин Гурван тамир сургуулийн захирал, дээр нь Төгс-Эрдэм сангийн ТУЗ-д ажилладаг. Анх байгуулахдаа хүүхэд залуусын боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулсан. Одоо ч энэ чиглэлээр ажилладаг. Энэ асуудлыг ингэж хольж хутгаж ярих нь цэвэр улстөржилт гэж хардаг.
ЭШЛЭЛ 8.
2013 онд Хүн ам, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрхийг хамгаалах санал эцэг, эхчүүдээс ирсэн. Ингээд 2014 онд Си Жин Пин нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламж олгохоор болох үед санал тавьсан юм. 2015 оноос Хятадын Засгийн газраас дэмжихээр болж, жил гаруйн хугацаанд ажиллаж байж, төвийн зураг байгуулах зураг төсөл бэлэн болсон. Ингээд Туул голын эрэг дээр гурван га газар авсан. 2017 онд АСЕМ-ын үеэр албан ёсны нээлт хийсэн. 2018 оны сүүлчээр баригдаж дуусаад нээлтээ хийлээ.
ЭШЛЭЛ 9.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барих замаар хятадын талаас санхүүжилт аваад идчихсэн юм шиг, газрыг нь авсан юм шиг зүйл ярьдаг. Ингэж мушгиж ярьж болохгүй.
ЭШЛЭЛ 10.
Газрын зөвшөөрлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна гэж аваагүй. Бичгийг нь шалгаж болно. Төгс-Эрдэм сангийн нэрээр Молор-Эрдэнэ ХХК-ийн нэр дээр газрын зөвшөөрөл гарсан. Энэ төвийг 81 орчим тэрбум төгрөгөөр байгуулсан.
ЭШЛЭЛ 11.
Шонхор таурэр барилгын 50 хувьд хөрөнгө оруулалт хийсэн. Үлдсэн 50 хувьд нь Төгс-Эрдэм сан эзэмшдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн эзэмшил газар гурван га. Үүний 21 мянган мк-д нь барилга барьсан. Ашигтай талбай нь 15 мянган мк. Шонхор таурэрийг 0.07 га газар дээр барьсан. Ийм хэмжээтэй жижиг газар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг байгуулах ямар ч боломж байхгүй.
ЭШЛЭЛ 12.
Шонхор таурэрийг Хүүхдийн паркын хашаанд нааж, автомашины түр зогсоол байсан газар дээр байгуулсан. Газрыг зориулалтаар нь ашиглаж барилга барьсан. Барилгын гурав, таван давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. Барилга нийт 12 давхар. бусад давхарт нь өөр өөр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд юугаа хийх нь тэдний дур.
ЭШЛЭЛ 13.
АН бодлогын нам болох бүх боломж бололцоо, нөхцөл бүрдсэн. Дотооддоо ямар нэг бүлэг, фракцид хуваагдахааргүй болгосон.
ЭШЛЭЛ 14.
Улс төр сонирхож л байгаа бол татвараа төлөх ёстой. Мөнгөгүй улс төр гэж хаана байна. /Татвар нь жилийн гурван сая төгрөг. Үндэсний бодлогын зөвлөлийн хорооноос тогтоож өгсөн/
ЭШЛЭЛ 15.
Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хууль би санаачилж амжаагүй байна. Гэхдээ бодлолыг юмыг хийж байгаа.
ЭШЛЭЛ 16.
МАН-ын дотоод зодоон надад ямар ч хамаагүй. АН бол сөрөг хүчин. Муугаар ярьвал сайн байна гээд хараад сууна биз дээ. Би чуулганы үеэр нэг хүнд хандаж яриагүй. Зөвхөн засаглалын дархлааг хамгаалах гэж үзсэн.
ЭШЛЭЛ 17.
Ц.Элбэгдоржтой хамгийн сүүлд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр томилогдох үед уулзсан. Үүнээс хойш ахиж уулзаагүй.
ЭШЛЭЛ 18.
60 тэрбумын бичлэгийг задалсан Доржзодовыг би хамгаалаагүй. Хамгаалалт өгдөг хүн нь ч би биш. Тухайн үед ийм урхагтай асуудал гэдгийг хэн ч ойлгоогүй.
ЭШЛЭЛ 19.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг тэрбумаар захиран зарцуулдаг гэдэг яриа байдаг. Би 2004 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар томилогдсон. Тэгэхэд харилцах дээр үлдэгдэл байсан. Тэр бүхнийг татаж, нэгдсэнд санд төвлөрүүлсэн. 200 гаруй сая төгрөгийн сангийн үлдэгдлийг 200-300 тэрбум болгосон санагдсан байна. Тухайн үед төрийн санд нэгтгэсэн. Маргаан үүсэхэд Үндсэн хуулийн цэцээр орсон гэсэн. Олонхийн талд орж, хууль зөрчөөгүй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сан гэж тусдаа сан байдаг юм шиг санадаг. 2002 оноос хойш Төрийн сангийн мэдэлд шилжсэн зүйл. Баабар анх ийм мэдээлэл гаргасан. АТГ-аас асуухад ийм зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Сангийн хөрөнгө гэдэг бол төсвийн хөрөнгө гэсэн үг. Их хурлаар төсөв нь батлагддаг. Хэн ч мөнгө идэх боломжгүй. Нас барсан хүний нэр дээр мөнгө авсан гэсэн. Энэ бол тухайн үед улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл тараасан зүйл.
ЭШЛЭЛ 20.
Би ажилласан газар бүрийнхээ албан хаагчийг орон сууцжуулах ажлыг хийсэн. Хувь хүний хувьд орон сууц барьж, орон сууц өгсөн асуудал байхгүй. Хандгайт дахь ахмадын сувилалын барилга гэр бүлийнхний маань хийдэг бизнестэй холбоотой. Ахмадын амралтын газрыг гэр бүлийн хүн ажиллуулдаг. Охин маань сургуулийн захирал, том хүү барилгын компанитай, бага хүү хувийн бизнес эрхэлдэг.
ЭШЛЭЛ 21.
Надтай холбоотой гэх хоёр хүн амины хэргийн тухайд “Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг. Залуу байхад алдах онох зүйл байна. Цэргийн амьдрал их хэцүү. Дэглэм их. Оны ялгаа их байсан. Цэргийн алба хаагчдын харилцааны асуудлаас болж хүний биед гэмтэл учруулсан хэргээр хариуцлага хүлээсэн. Прокурорт шалгагдах үед зодоонд оролцсон уу гэж асуусан. Тийм гэсэн. 20, 30 цэрэг оролцсон том зодоон болсон юм. Офицерууд ч оролцсон. Би нэг чулуу авч шидсэн гэдгээ хэлсэн. Тэгээд л өнгөрсөн. Тухайн үед хэн нэгэн хүн нас бараагүй”.
ЭШЛЭЛ 22.
Долоон жилийн хорих ял оноосон гэдэг тухайд гэвэл дараа нь нэг хүн нас барсан юм билээ. Тэгэхэд чиний шидсэн чулуунаас болж гэмтэл авч нас барсан гэсэн. Ингээд л надад тулгаж ял оноосон.
ЭШЛЭЛ 23.
Эхнэр маань нас барсны буруутан нь намайг гэж гөжирдсөн. “С.Зориг бид хоёр үй зайгүй найз байсан. Ардчилсан хувьсгалд намайг хөтөлж оруулсан. Хааяа уулздаг байлаа. МУИС-ын байрны үүдэнд таараад нууц бүлгэмийн уулзалтад оролцуулсан түүхтэй. Талийгаач эхнэрийн маань хувьд яалт ч үгүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой. С.Зоригийг нас барснаас хойш жилийн дараа над руу залгаад “Хурдан ир. Намайг цагдан хорино гэж байна” гэхээр нь очтол залилангаар хорино гэж хэлээд аваад явсан. Долоо хоногийн дараа гаргаж авсан. Тухай үед эхнэр маань “Надаас хоёр удаа чиний талаар асуусан” гэж хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараагаас эхнэрийн ааш араншин эвдэрч эхэлсэн. Сэтгэцийн эмчид үзүүлэхэд хурдан эмчлүүл. Шоконд орсон байна гэхээр нь Шар хадны эмнэлэгт 30 гаруй хоног хэвтсэн. Зүгээр болчихсон байснаа 10 хоногийн дараа ахиж муудсан. Ийм байдал олон удаа давтагдсан. Намайг Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад энэ өвчнөөр нас барсан. Цагдаагаас бүх зүйлийг шалгасан. Хэвлэлээр намайг л буруутгадаг. Хний амдьдралд тохиосон хүнд зүйл дээр дөрөөлж, буруутгах шиг хүнд зүйл байдаггүй юм билээ. Энэ бүхнийг давж гарахад их хугацаа зарцуулсан.
ЭШЛЭЛ 24.
С.Зоригийн хэрэг илэрсэн тохиолдолд би хариуцлага нэхнэ. Энэ хэргээс болж би гэр бүлээ алдсан. Монголын цагдаагаас гэр бүлээ нэхнэ. Олон хүн хэлмэгдсний нэг нь би.
Сэтгэгдэл (37)