Баримт 1.
УИХ-д зургаа дахь удаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай парламентын гишүүн. 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай УИХ-ын 24 дүгээр тойрогт өрсөлдөж нийт сонгогчдын 51.36 хувийн саналаар ялалт байгуулсан юм.
Баримт 2.
Тэрбээр 1996-2012 онд тойргоо ч, намаа ч солилгүй одоогийн МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харин 2012-2016 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдож байлаа. 2016 дахин МАН-д элсэн Сүхбаатар аймагт нэр дэвшин ялалт байгуулснаар зургаа дахь удаагаа сонгогдоод байна.
Баримт 3.
Ч.Улаан 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Доктор, профессор.
Баримт 4.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж буй.
Баримт 5.
Түүнийг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын хамт МАН-ын гишүүнээс хассан байдаг. Тэр өдөр Ц.Даваасүрэнгээс бусад нв МАХН-д элсэж байв. Гэвч 2016 оны тавдугаар сарын 4-ний өдөр намын гишүүн Д.Тэрбишдагвын хамт дахин МАН-д элссэн юм.
Баримт 6.
Тэрбээр “Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” хэмээн ярьж байсан юм.
Баримт 7.
Хал үзэж, хашир суусан улс төрийн лидерүүдийн нэгд тооцогддог Ч.Улаан залуу гэргийнхээ компани болох “Сүвэн-Уул” ХХK-д 12 тендер авч өгсөн талаар дуулиан тарьж байсан юм. Энэ үед Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал сонгогдон ажиллаж байв. Харин Ч.Улаан гишүүн тэр үед МАХН-ын гишүүн байлаа.
Баримт 8.
Харин энэ талаар Ч.Улаан 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Сүвэн уул” гэдэг компанийг огт мэдэхгүй. Өмнө нь надад ямар нэгэн хэлбэрээр дуулдаж, танигдаж байгаагүй. Би болоод манайхнаас хэнтэй нь ч холбоогүй” гэж ярьсан байдаг.
Баримт 9.
Англи, орос хэлтэй.
Баримт 10.
Ч.Улаан парламентын ахмад гишүүний хувьд чуулганы анхдугаар хуралдааныг даргалан явуулж байлаа.
Баримт 11.
Монгол Улсын Манлай уяач тэрбээр хурдан моринд үнэ хайрладаггүй гэдэг.
Баримт 12.
2015 онд УИХ-ын гишүүн Ч.Улааны бага охин У.Нинжбадам ширээний теннисний төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж байсан. Тухайн үед У.Нинжбадамыг япончууд анхааралдаа авч, тэмцээнд оролцох, дасгал сургуулилт хийх бүх боломжоор хангахаа мэдэгдэж байсан удаатай.
Баримт 13.
Тэрбээр 2012 онд “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Тухайн үед Сангийн сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга зэрэг олон албан тушаал хашдаг байлаа.
Баримт 14.
Ч.Улаан төр түшилцэх хугацаандаа таван удаа сайдын албан тушаал хашсан бөгөөд түүний гуравт нь Сангийн сайдаар ажиллаж байжээ. Тодруулбал, 2000-2004, 2007-2008, 2012-2016 онуудад Сангийн сайд, 2004-2007 онд Шадар сайд, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдаар тус тус сонгогдон ажиллажээ.
Баримт 15.
Анхны эхнэрийнх нь урласан бүтээл төрийн ордныг чимдэг.
Баримт 16.
УИХ-ын гишүүн асан Р.Раштай нэг анги.
Баримт 17.
Тэрбээр Ардын Засгийг хамгаалж үлдэхээр кноп дарсан 40 гишүүний нэг.
Баримт 18.
Ч.Улаан нь Н.Энхбаярынхан гэгдэх “Элсний 13” фракцийн нэг юм. Уг фракцид УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Авдай, Т.Ганди, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн, Т.Очирхүү, Д.Одбаяр, Л,Одончимэд, Л.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, А.Цанжид, Ц.Шаравдорж нар багтдаг байв.
Баримт 19.
Тэд 2007 онд намын дарга болон Ерөнхий сайдын албыг эрхэлж байсан М.Энхболдыг огцруулахаар зүтгэж байлаа. “Элсний 13” хэмээн нэрлэгдсэн эдгээр улстөрч 2008 оны сонгуульд намаа ялагдуулахгүйн тулд М.Энхболдыг намын даргын ажилдаа анхаар хэмээн сануулж, XXV Их хурлаараа түүнийг огцруулж, Ерөнхий сайдаар С.Баярыг томилуулах санал гаргаж байлаа.
Баримт 20.
Энэ үед “Ч.Улаан гэнэт дэлгэцийн танил болж, янз бvрийн сониноор ярилцлагаа хєврvvлсэн билээ. Vvндээ эдvгээгийн Засгийн газрыг дэлхийн хєрснєє байх учиргvй, намайг залбал нартад байхгvй Засгийн газар бий болгоно гэх шахуу яриаг хавчуулсаар ирэв. М.Энхболдын Засгийн газрыг унагаах нь Монголын хогжилд тустай, намайг єргємжилбєл бvр тустай гэдгээ эрээ цээргvй номлох болов” хэмээн Olloo.mn сайт өгүүлжээ.
Баримт 21.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “Бидний хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж, шийдэж чадахгүй байгаа олон асуудал байна. Тэрийг нь шүүмжилж, сайжруулах ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Баримт 22.
ОХУ-д төлөх байсан их өрийг тэглэх үед Ч.Улаан Сангийн сайдаар ажиллаж байв.
Баримт 23.
Ч.Улаан “Дубайн гэрээний 57 заалтын 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцлийг дордуулсан байна. Бүр нарийн тодруулбал, 6 заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан байна” хэмээн эсэргүүцэж байлаа.
Баримт 24.
Түүнийг хэвлэлийнхэн “Улайдаггүй Улаан”, “Урвагч Улаан” зэрэг гуншинтай аж. Учир нь нэгэн цагт МАН-аас урваж, Н.Энхбаярыг дагасан ч парламентад дахин сонгогдохын тулд МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа хаяж, төрхөмдөө буцаж байсантай нь холбоотой юм.
Сэтгэгдэл (36)