Баримт 1.
Мэргэжлийн Сумо бөхийн Жоникүчи зиндаанд анх барилдаад 50 хувийн амжилт гаргасан анхны Монгол бөх /6 ялж-1 унасан. 1992 оны 5-р сар/
Баримт 2.
Жонидан зиндаанд дэвшсэн, гурван башё барилдахдаа гурав дараалан 50 хувийн амжилт гаргасан анхны Монгол бөх /5-2, 4-3, 6-1. 1992 оны 7, 9,11-р сар/
Баримт 3.
Санданмэ зиндаанд дэвшсэн, дөрвөн башёд барилдаж гурван удаа 50 хувийн амжилт гаргасан анхны Монгол бөх /5-2, 3-4, 5-2, 5-2. 1993 оны 1, 3, 5, 7-р сар/
Баримт 4.
Макүшита зиндаанд дэвшиж барилдсан анхны Монгол бөх /5-2. 1994 оны 9-р сар/
Баримт 5.
Башёгийн анхны түрүү авсан анхдагч /Макүшита зиндаа, 7-0. 1995 оны 1-р сар/
Баримт 6.
Жүрёо зиндаанд дэвшиж барилдсан анхдагч /1995 оны 3-р сар/
Баримт 7.
Жүрёо зиндаанд түрүүлсэн анхдагч/10-5. 1995 оны 7-р сар/
Баримт 8.
Жүрёо зиндаанд хоёр дахь удаа түрүүлсэн анхдагч /11-4. 1996 оны 3-р сар/
Баримт 9.
Хамгийн дээд зиндаа Макүүчи зиндаанд дэвшиж, маэгашира цолтой барилдсан анхдагч /9-6. 1996 оны 9-р сар/
Баримт 10.
Уран барилдааны шагнал авч, комүсүби цолонд хүрсэн анхдагч /9-6. 1997 оны 1-р сар/
Баримт 11.
Ёкозүно цолтонг унагаж Кинбоши авсан анхдагч /1997 оны 5-р сар. Өөрт нь унасан Ёкозүнаг зодог тайлах хүртэлх хугацаанд давсан бөхөд башё болдог сондгой сар тутам олгодог мөнгөн шагнал/
Баримт 12.
Ёкозүног унагаж хоёр дахь Кинбоши авсан анхдагч /1999 оны 3-р сар/
Баримт 13.
Ёкозүног унагаж гурав давь Кинбоши авсан анхдагч /2000 оны 3-р сар/
Баримт 14.
Ёкозүног унагаж дөрөв дэх Кинбоши авсан анхдагч /2002 оны 1-р сар/
Баримт 15.
Уран барилдааны шагналыг хоёр дахь удаа авсан анхдагч /2002 оны 5-р сар/
Баримт 16.
Гарамгай барилдааны шагнал, мөн тав дахь Кинбоши авсан анхдагч /2003 оны 5-р сар/
Баримт 17.
Дайчин барилдааны шагнал авсан анхдагч /12-3. 2005 оны 5-р сар/
Баримт 18.
2006 оны XI сар. Фүкүокагийн Кюүшү башёд ёс төдий оролцож хүндэтгэл үзүүлээд Сүмо бөхөөс зодог тайлсан.
Баримт 19.
1998 он. Мэрэжлийн Сумо бөхийн дээд зиндаанд амжилттай барилдаж арлын орноо эх орныхоо нэрийн хуудас болж байгаа гавьяагаа үнэлүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын гавьяат тамирчин цол хүртсэн.
Баримт 20.
2004 оны II сар. Монголын Сумо бөхийн холбоо, “Кёкүшюзан” сангаас жил бүр Сар шинийн барилдааны үеэр олгодог “Хүчтэний бахархал” шагнал /Монгол гэр/ бий болгов. Анхны шагнал-Монгол гэрийг Монгол Улсын заан, “том” Ц.Санжаад гардуулав. Үүнээс хойш Кёкүшюзан Д.Батбаяраас уг шагналыг Улсын арслан “тэмээ өргөдөг” Б.Жамьяндорж, Улсын начин С.Жаамаа, Улсын заан “улаан гуталт” Б.Жанчивдорж, Улсын арслан П.Дагвасүрэн, Улсын арслан У.Мижиддорж, Улсын арслан М.Мөнгөн, Улсын начин Б.Цэнгэлсүрэн, Улсын харцага Ч.Өвгөнхүү, Улсын харцага Ж.Бор, Улсын начин Н.Бүрэнзэвсэг зэрэг ахмад бөхчүүд хүртээд байна.
Баримт 21.
2008 оны VI сар. Монгол Улсын Их Хурлын, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт 24 нэр дэвшигчийн дотроос сонгогчдын хамгийн олон -58,94 хувийн санал авч ялалт байгуулсан. Тэрээр сонгуульд оролцсон нийт 94508 сонгогчийн 54926-гийнх нь санал авсан. Түүний дараа хоёроор УИХ-сонгогдсон Д.Тэрбишдагва 38525 сонгогчийн санал авчээ.
Баримт 22.
2008 оны VII. Төрийн ордонд УИХ-ын гишүүний тангараг өргөж 2008-2012 оны парламентад төр түшилцэх эрхээ баталгаажуулав.
Баримт 23.
2010 оны I сар. Маршал Х.Чойбалсангийн унадаг байсан “Молотов-1” суудлын тэргийг андаасаа бэлгэнд авсан. Энэ загварын машиныг АНУ-д анх 1916 онд үйлдвэрлэсэн бөгөөд оросууд патентлан 1934 онд Москвад 16 ширхэгийг гаргажээ. Оросын Гадаад харилцааны яамны сайд, нэрт дипломатч В.М.Молотовын овгоор нэрлэсэн “М-1” машиныг хойд хөршийн удирдагч И.Сталин ах дүүгийн харилцаатай улс орнуудын төрийн тэргүүн нарт нэг нэгийг өгсөн байдаг. Ийм шугамаар маршал Х.Чойбалсанд бэлгэнд ирсэн, амьд ахуйдаа үргэлж унадаг байсан суудлын тэрэг ажээ.
Баримт 24.
2018 оны III сар. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр-гуравдугаар сарын 8-нд төрсөн өдөр нь тохиож байгаа тэрээр нийслэлийн есөн дүүргийн 90-ээс 106 насны есөн ахмад настанг "Пума империал" зочид буудлын хүндэтгэлийн танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа. Д.Жавхлан
Сэтгэгдэл (9)