ЭШЛЭЛ 1
Өнөөгийн улс төрд үүсээд байгаа нөхцөлийн талаар тэрбээр “Манай улс төрийн намуудын нөөц бүрэн шавхагдаж буй нь үүгээр илэрч байна” гэв.
ЭШЛЭЛ 2.
Хамгийн чухал нь улс төрийн намын санхүүжилт, дотоод ардчилал, түүгээр орж ирч байгаа авлига гэсэн гурван үзэгдэл Монголыг дампууруулах хэмжээнд аваачиж байгаа нь харагдаж байна.
ЭШЛЭЛ 3.
Бүх маргаан мөнгөнөөс болж байна. Сонгуулиар үрсэн мөнгөө буцаж олох, дараагийн сонгуульд хэрхэн мөнгө цацаж иргэдийн саналыг худалдаж авах замаар саналаа бөхлөх гэдэг энэ хоёр зүйлд зодоон үүсч байна. Та бүхэн сайн харвал нэг нь 60 тэрбумын яриа нөгөө нь ЖДҮХС-гаас зээл авсан яриа байгаа юм. Гэхдээ энэ хоёр хоёулаа хулгай. Гэхдээ энэ хулгайн гол утга учир нь улс төрийн бүлгийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг мөнгөний зодоон байгаа юм.
ЭШЛЭЛ 4.
Огцруулах гэж байгаа болон огцрох гэж байгаа талуудын аль нэгийг нь өмөөрөх арга байхгүй. Монгол Улсад муу үндэслэлээр ч бай сайн үндэслэлээр ч бай хамаагүй асуудлыг хариуцлага болгож байгаа нь ядаж гэж харахаас өөр аргагүй болгож байгаа юм.
ЭШЛЭЛ 5.
2017 онд үйлчилж байсан Эрүүгийн хуульд авилгын гэмт хэрэг дээр байсан албан тушаалаа урвуулан ашиглах нь гэдэг 22 дугаар заалтад байсан гэмт хэргийг алга болгосон. Ингэснийхээ дараа төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг олноороо тоносон гэмт хэрэг гарлаа. 2015 онд Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад ийм асуудал гарч байсан. Манай уламжлалт Эрүүгийн хуульд байгаа албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг нь энэ үзэгдлийг алга болгож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь эрх мэдлээ урвуулан ашиглах тухай ярьж байна.
ЭШЛЭЛ 6.
Ашиг сонирхлын тухай хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, цагдаа, тагнуулын дарга гэх мэт албан тушаалтнууд нээлттэй сонгон шалгаруулалтаас бусдаар төрөөс ямар нэгэн үйлчилгээ төрийн баталгаа гаргасан зээл авахыг хориглоно гэсэн заалттай. Тэгэхээр гэмт гэж тодорхойлсон зүйлийг Эрүүгийн хуулиас аваад хаячихсан байгаа хуулийг огт байхгүй юм шиг тонуул хийж байгаа. Тэгээд юугаар дээр доороо орж байна гэхлээр хэн илүү мөнгөтэйгөөрөө. Мөнгөөр Засгийн газар авч үлдэх, өмнөх Засгийн газрыг унагаахын тулд өөрсдийн эрх мэдэл сүр бараагаа мөнгөөр үзүүлж байна. Ингэж харилцан шантааж хийж байна.
ЭШЛЭЛ 7.
ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн талаар “Энэ бол огт хуульгүй юм шиг амьдардаг хүмүүсийн хуулийн оронд даргын үг намын өмгөөлөл хэрэм цайз шиг өөрийг нь хамгаална гэж итгэдэг ааш аяг. Гэвч даргын үг салаа утгатай болж, намын өмгөөлөл нь хэрэм цайз шиг дундуураа хагараад ирэхээр ард нь байгаа идээ бээр гарч ирж байна” хэмээн ярьсан юм.
ЭШЛЭЛ 8.
Тарьсан гайгаа дахиж цааш нь үргэлжлүүлэхгүй гэж бодож байгаа бол хохирлынхоо дээр зогсъё гэсэн эр зориг байгаа бол прорукоророос оруулж ирсэн хүмүүсийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж нэрээ цэвэрлэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 9.
У.Хүрэлсүхийн хувьд эр зориг гаргаж хурдтай ажиллаж чадсангүй . ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийнхээ асуудлыг шийдээд Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулж болох л байсан. Намын даргынхаа хувьд энэ хүмүүсийг чөлөөлж, хариуцлага тооцоход нам өмгөөлж хамгаалахгүй гээд хурдтай алхам хийсэн бол ийм хэмжээний асуудал үүсэхгүй байсан. Ингэж хариуцлагаа албан ёсоор тооцсон бол өөрийнх нь ярьдаг “сэлэм”, үйлдэл нь бодитой болох байлаа.
ЭШЛЭЛ 10.
УИХ-ын даргыг огцруулахад хэцүү
ЭШЛЭЛ 11.
УИХ-ын даргад нэг намын хүчтэй лидерийг тавина гэдэг парламентын ардчиллыг дампууруулдаг. Ардчилал хөгжсөн орнуудад УИХ-ын даргыг намаасаа түдгэлзүүлэхийг шаарддаг. Энэ нь ардчиллаа авч үлдэх механизм.
ЭШЛЭЛ 12.
УИХ-д гишүүнийг түдгэлзүүлэх эрх байдаг. Харин УИХ-ын даргыг түдгэлзүүлэх эрх УИХ-д хуулиараа байдаггүй.
ЭШЛЭЛ 13.
У.Хүрэлсүхийг ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг гишүүнээс нь түтгэлзүүлье гэсэн үг амнаасаа гаргаж байхыг хараагүй.
ЭШЛЭЛ 14.
Ардчилсан улс оронд хамгийн түрүүнд хуулийн хэрэгжилтийг хангадаг байгууллага нь Засгийн газар байдаг. Тиймээс тэр байгууллагаас “Яагаад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжээгүй юм бэ. Яагаад танай Засгийн газрын сайд өөрийн эрхлэх хүрээнд байгаа сангаа авилгад зарсан юм бэ. Яагаад та бүхэн иргэдийн эрх ашгийн төлөө зогсоно гэсэн асар олон хуулийн хэрэгжилтийг хангах гэж байгаа сүлжээнд энэ авилгын хэрэгт холбогдов. Түүндээ УИХ-ын гишүүдийг авилгадах байдлаар татан оруулав, санаачилга хаанаас гарсан бэ” гэж асуух хэрэгтэй, хариуцлага тооцох ёстой.
ЭШЛЭЛ 15.
Би энэ Засгийн газарт итгэл алдарсан. У.Хүрэлсүхэд сайхан боломжууд зөндөө гарсан. Хамгийн ноцтой нь Монгол Улсын тусгаар тогтнолыг зарах гэж оролдсон. Шанхайн хамтын нийгэмлэгт Орос санаачилга гаргах замаар гадаад бодлогод 20 гаруй жил арай гэж явсан гуравдагч цонхыг үгүй хийх гэж оролдсон. Албан ёсны санаачилгыг хэн гаргаж, бичиг баримтад хэн гарын үсэг зурж тэр гарын үсэг, бичиг баримтыг авч УИХ-аар оруулах гээд авч явсан нь хэн билээ.Энэ үйлдэл хийгдсэн.
ЭШЛЭЛ 16.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед албан ёсоор тагнуулын байгууллага нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч хүн хулгайлах үйл явц анх удаа хийгдсэн. Гацаад байсан том төслүүдийг явуулж эдийн засгийг сайжруулах боломж байсан. Банк санхүүгийн авилгыг дэмжээд байгаа энэ хар системийг өөрчилбөл өөрчлөх байсан.
ЭШЛЭЛ 17.
Хамгийн чухал нь энэ 65-ын хүчийг базаж байгаад улс төрийн реформ хийж болох байсан. Гэтэл харамсалтай нь хийсэнгүй. Эцсийн дүндээ хамгийн аюултай зүйл нь У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хослол Монгол Улсын суурь тусгаар тогтнолын гол хэсэг рүү дайрч эхэлсэн.
ЭШЛЭЛ 18.
Ил цагаанаар парламентыг тараана гэж байна. Бас аюултай зүйл нь гудамжинд гарч эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалж байна.
ЭШЛЭЛ 19.
Шинэ МАНАН үүсээд байна. Өнөөдөр У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёр хүний МАНАН болчхоод байна.
ЭШЛЭЛ 20.
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг ажлаас нь чөлөөллөө. Мөдхөн аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба Зэвсэгт хүчний жанжин штабт тушаал өгдөг болох байх. Аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь үймээн самууны тухай яриад эхлэхээр нарийн бичгийн дарга Онц байдлын штабын дарга болж хувирах байх.
ЭШЛЭЛ 21.
Ийм сонголтод очихгүй байх нэг үндэслэл нь энэ Засгийн газар унах байгаа юм. Тэгж байж энэ замын зураг дээр засвар орох боломжтой.
ЭШЛЭЛ 22.
Жанжин штабт хэн нэгнийг үүрэг гүйцэтгэгчээр тавихаас илүү эзэнгүй байлгах нь илүү амархан командлагдана.
ЭШЛЭЛ 23.
Огцом бужигнасан өөрчлөлтийг гэнэт хийдэггүй. Бэлдэж бэлдэж байгаад төгсгөлийн үйл явц нь хурдтай өрнөдөг. Хамгийн аюултай зүйл нь энэ юм.
ЭШЛЭЛ 24.
МАН нам хоороороо эв нэгдэлтэй бүгдээрээ хулгай хийдэг хийх гэж оролддог юм байна. Тиймээс нэг ч хүн үлдээхгүй хулгайдаа оруулдаг юм байна. Иймээс хагарахаар бүгдийнх нь гарч ирдэг юм байна. Харин АН дотор хоороороо хулгай хийдэггүй, хамгийн хүчтэй байгаа бүлэг нь хүчгүй байгаагаа цавчдаг. Тиймээс хулгай задрахаар тэр бүлгээс гарахаас биш нөгөө хэдээс нь гарч ирдэггүй.
Сэтгэгдэл (38)