Улаан хувьсгалыг дэлхий дахинаа мандуулах гэсэн коммунист үзэл суртлын номлолыг бүтээсэн Владимир Ильич Ленин “Үндэстнүүд бте биедээ уусч шингэх явдал бол капиталист байгуулалтыг социалист байгуулалт болгон хувиргах хурдасгуур” хэмээн айлдаж. Ийн коммунистууд жижиг үндэстнийг уусган устгах бодлого явуулж эхэлсэн нь бүтэн 70 жил үргэлжилсэн. Үүний зэрэгцээ өмч хөрөнгийг тэр бүү хэл эхнэр, эмэгтэйчүүдийг нийгэмчлэх балай бодлого явуулж байсны баримт нь энэ.
Эмэгтэйчүүдийг хувьдаа өмчлөх явдлыг халах тухай
Сартов мужийн Ардын комиссаруудын зөвлөлийн хууль
"Сүүлийн үеийг хүртэл байсан хууль ёсны гэр бүл нь Зөвлөлт Бүгд найрамдах улсад үндсээрээ устах ёстой нийгмийн тэгш бус байдлын үр дүнн яахын аргагүй мөн. Хууль ёсны гэр бүл нь өнөөг хүртэл прлетари нартай хийх буржуйчуудын гар дахь ноцтой зэвсэг байсан юм. Уг хуулийн дагуу л эмэгтэйчүүдийн аль өнгөтэй өөдтэй нь импералист буржуй нарын өмч болж байсан бөгөөд тийм өмчлөл хүн төрөлхтний зөв зохистой төрөлт өсөлтийг эвдэхгүй байж чадахгүй юм. Иймээс Мужийн Ажилчин, Цэрэг тариачдын Депутатуудын Зөвлөлийн гүйцэтгэх хорооноос сайшаасны дагуу Саратов мужийн Ардын Комиссариатуудын зөвлөлөөс тогтоох нь:
1.1918 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэн нэг нь 17-30 насны эмэгтэйчүүдийг дангаар эдлэх эрхийг цуцалсугай.
Тайлбар: Эмэгтэйчүүдийн насыг төрсний гэрчилгээ, паспортын дагуу тогтоох бөгөөд эдгээр баримт бичиг байхгүй тохолдолд хороо захиргаад юм уу, тосгодын ахлагч нар, мөн гадаад төрх болон гэрч нарын мэдүүлгээр тогтооно.
2.Энэхүү хууль тав юм уу, түүнээс дээш хүүхэдтэй, нөхөртэй эмэгтэйчүүдэд хамаарахгүй.
3. Урьдах эздэд /нөхрүүд/ нь дараалал үл харгалзан эдлэх эрх хадгалагдана.
Тайлбар: Энэхүү хуулийг амьдралд хэрэгжүүлэхээс хуучин нөхөр нь татгалзсан тохиолдолд уг этгээд энэ зүйлийн заалтаар олгогдсон эрхээ алдана.
4.Энэхүү хуульд багтсан бүх эмэгтэйчүүд хувь этгээдийн байнгын эзэмшилд байхаа больж нийт хөдөлмөрчин ард түмний өмч хэмээн зарлагдана.
5.Салгасан эмэгтэйчүүдийг хуваарилах асуудлыг муж, хошуу болон тосгоны Ажилчин, цэргийн ба тариачдын депутатууд харьяаллын дагуу гүйцтэгэнэ.
6. Иргэн эрчүүд долоо хоногт 4-өөс илүүгүй удаа, 3-аас илүүгүй цагаар доор дурьдсан болзлын дагуу эмэгтэйчүүдийг хэрэглэх эрхийг эдэлнэ.
7.Хөдөлмөрчин ард түмний гишүүн бүр хөдөлмөрийнхөө хөлсний 2 хувийг ардын хойч үеийнхэнд зориулсан фондод төлөх үүрэг хүлээнэ.
8.Ард түмний өмчөөс эдлэхийг хүссэн эрэгтэй хүн бүр хөдөлмөрчин ангид харьяалагддагаа ажилчин заводын хороо юм уу, мэргэжлийн холбооноос авсан гэрчилгээ үзүүлэн нотлох ёстой.
9. Салгасан эмэгтэйчүүдийг ашиглахыг хүссэн хөдөлмөрчин ангид харьяалагддаггүй эрчүүд наймдугаар зүйлд заасны дагуу сар бүр 1000 рубль төлнө.
10.Энэхүү хуулийн дагуу ардын өмч болон зарлагдсан бүх эмэгтэйчүүд ардын хойч үеийнхний сангаас 280 рублийн тэтгэлэг авна.
11.Жирэмсэн болсон эмэгтэйчүүд өөрийн болон улсын өмнө хүлээсэн үүргээсээ 4 сарын турш чөлөөлөгдөнө. /төрөх хүртэл 3 сар, төрснөөс хойш нэг сар./
12.Шинээр төрсөн хүүхэд эхийн гар дээр нэг сар байсны дараа “Ардын ясли”-д 17 нас хүртлээ хүмүүжиж боловсрол олно.
13.Ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүд 200 рублийн урамшил хүртэнэ.
14.Арьс өнгөний өвчин тараасан буруутан этгээд хувьсгалт шүүхээр хариуцлага хүлээнэ."
гэжээ. ОХУ-ын Орлов мужийн архиваас. Хэрэг № 15551-П. Я.Дүгэр.Б.Батбаатар. “Ленин:Үлгэр ба Үнэн” 193 дугаар хуудас. 2010 он. УБ.
Сэтгэгдэл (1)