Хүн төрлөхтний бүтээсэн цхаалаг зүйлсийн тоонд бэлгэвч хүндтэй байр эзэлдэг. Анх Эртний Грект торгоор бэлгэвч хийж байсан түүхий түүхийн хуудаснаа сийрэн үлдсэн
Хүн төрлөхтний бүтээсэн цхаалаг зүйлсийн тоонд бэлгэвч хүндтэй байр эзэлдэг. Анх Эртний Грект торгоор бэлгэвч хийж байсан түүхий түүхийн хуудаснаа сийрэн үлдсэн. Харин очин үед бэлгэвчийг зөвхөн халдварт өвчин, жирэмслэлтээс хамгаалахын тулд хэрэглэхээ больжээ. Уншигч та бүхэнд хамгийн сохирхолтойд тооцогдох бэлгэвчүүдийг тухай мэдээлэл хүргэж байна.
1. Бразилын дизайнер Адриана Бэртинийгийн бүтээсэн 100 гаруй бэлгэвчээр хийсэн шинэ загварын даашинз болон банзлуудаар Folwer музейд үзэсгэлэн гаргажээ. Уг үзэсгэлэн нь бэлгийн замын халдварт өвчин болоод ДОХ-ын эсрэг уриан дор зохион байгуулагджээ.
2. Хувцас, цүнх үйлдвэрлэдэг Францын “LV” компани тансаг загвар, хийцийн бэлгэвч үйлдвэрлэж эхэлжээ.Уг бэлгэвчний загварыг Гүржийн зохион бүтээгч Иракли Кизириа санаачилж, ерөнхий загварыг нь гаргасан байна. Хайрцгандаа 12 ширхэг байх бөгөөд энэ нь 68 ам.доллар гэсэн үг. “LV”-ийн бэлгэвчийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ДОХ-ын эсрэг олон улсын сангийн шинжээчид хүлээн зөвшөөрч баталжээ. Харин үнийг нь буулгах боломжгүй гэжээ.
3. Метртэй бэлгэвч. Бэлэг эрхтэнээ хэмжихэд хэцүү байна уу эрчүүдээ? Тэгвэл энэ бэлгэвчийг нэг хэрэглээд үзээрэй. Таны эрхтний хэмжээг маргаангүй тогтоох цорын ганц найдвартай хэрэгсэл энэ юм шүү.
4. Хүлээн авалт, оройн зоогонд уригдсан жентелмэн та шөнийг ч гэсэн жентелмэн маягаар өнгөрөөмөөр байгаа биз. Яг танд тохирсон бэлгэвч бол энэ. Классик хэлбэрийн сексийг эрхэмлэгчдэд зориулсан костьюмтай энэхүү бэлгэвч бүсгүйчүүдэд гүн сэтгэгдэл үлдээдэг байна.5. Обама бэлгэвч. Эдийн засгийн хямарлыг даван туулахад гурван ам.доллараар худалдаалагдаж байгаа Обама бэлгэвч хамгийн их нөлөө үзүүлжээ. Гэхдээ Обама бэлгэвч шударга ёсыг эрхэмлэгчдэд зориулагдсан байна. Хэрэв Обамаг дэмждэггүй хуучныг эрхэмлэгч бол Мак Кэйн бэлгэвчийг болон үр хөндөлтийг эсэргүүцдэг бол Сара палин бэлгэвч хэрэглэхийг АНУ-ын бэлгэвч хэрэглэгчид санал болгож байна.
6. Хар залуутай “үзмээр” байна уу бүсгүйчүүдээ? Хүсч байгаа бол заавал хар арьст залуу хайх хэрэггүй. Энэ хар бэлгэвчийг хэрэглээрэй. Содон мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.
7. Шотланд Вискитэй бэлгэвч. Дотны хүнтэйгээ хэрэглэхэд тохиромжтой бэлгэвч.
8. Хүчирхийллийн эсрэг бэлгэвч. Өмнөд Африкт хүчингийн хэрэг хамгийн их гардаг ажээ. Тиймээс Өмнөд Африкийн иргэн, хатагтай Соннет Эххлер эрчүүдийг хашраах зорилготой хүчирхийллийн эсрэг нэгэн бэлгэвчийг зохион бүтээжээ. Уг бэлгэвч нь дотор талдаа хөрөөний шүд мэт арзгартай юм байна. Бэлгэвчийг нэг угласан л бол тайлах аргагүй бөгөөд тайлах гэж оролдох юм бол бэлэг эрхтний гадна талын арьсийг урж гэмтээдэг ажээ.
9. Үе үе түүхийг эргэн сөхөх ч зүгээр шүү. Хэрэв түүхээ судлахыг хүсвэл динозаврын бэлгэвчийг санал болгож байна. 2.50 паундын үнэтэй энэ бэлгэвчийг хэрэглэсэн хүмүүсийн 100 хувийн сэтгэл ханамж авсан гэнэ.
10. Зөвхөн танд зориулсан бэлгэвч. Өөрийнхөө хүссэн зураг болон үгийг бэлгэвчний уутан дээр хэвлүүлэх боломжийг бэлгэвч үйлдвэрлэгчид санал болгож байна. Бэлгэвч үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар ихэнх үйлчлүүлэгчид бэлгэвчний уутан дээр өөрийнхөө зургийг сэрэл өдөөсөн бичгийн хамт хэвлүүлдэг байна.
11. Германы бэлгэвч үйлдвэрлэгчид тусгай үйлчилгээ үзүүлдэг байна. Тодруулбал, та өөрийнхөө хэрэглэдэг сүрчгийг бэлгэвчиндээ шингээх боломжтой юм. Цаашид Германы бэлгэвч үйлдвэрлэгчид анхилуун үнэртэй сүрчгийг бүх дэлгүүрээр худалдаалахаар төлөвлөөд байгаа ажээ.
12. Адал явдалд дуртай залууст зориулсан энэхүү буун гэртэй бэлгэвч залуусын анхаарлыг татаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа ажээ.
13. Тоглоомон бэлгэвч. Хүүхдийн тоглоом шиг хөөрхөн харагдаж байгаа биз. Гэхдээ энэ бол тоглоом биш тоглоомон бэлгэвч. Тоглоом бүр өөр хэлбэртэй болохоор эмэгтэй хүнд өгөх таашаал өөр гэсэн үг. Харин ямар бэлгэвчийг сонгох нь бүсгүйн шунал тачаал л мэдэх хэрэг болохоор ямрыг нь хэрэглэхээ ярилцаж байж сонгоорой залуусаа.
Э.Мөнхнасан