Уэльсийн гүнж Кэйт Миддлтон буюу бидний мэддэгээр Кэтрин хорт хавдраар өвдөөд жилийн нүүр үзэж байна. Тэрбээр мягмар гарагт эмчилгээ хийлгэж байсан эмнэлэгтээ бусад хорт хавдартай өвчтөнүүдийг дэмжиж нэг өдрийг өнгөрөөжээ. Энэ үеэр тэр хорт хавдар нь намдаж байгаа тухай сайхан мэдээг хүмүүст дуулгасан байна.
Тэрбээр цахим сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ, түүнд болон түүний нөхөр хунтайж Уильямд эмчилгээ, эдгэрэлтийн үе шатыг даван туулахад тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлэв.
Гүнж Лондон дахь "Royal Marsden" эмнэлэгт өвчтөнүүдтэй өдөржин хамт байж, сэтгэлийг нь өргөжээ. Түүний химийн эмчилгээ дууссан бөгөөд ямар төрлийн хорт хавдраар эмчлүүлсэнээ хараахан мэдэгдээгүй байна.
Л.Баяр