Хааяа хамт архи уудаг байсан Баяраа туучийд бол уг нь муу хэлэх юм үнэндээ алга байсан юм. Хамт уудаг байхдаа бид хоёрт орчлон хорвоо уужимдаад болохгүй ор хөнжилдөө хамт унтах нь холгүй байлаа.
Сүүлийн үед мань хүн уухаа болиод турж мураад царай нь Чанавуугийх шиг болчихсон алхаж явахтай нь таараад "энэ муу уурхай шиг төрхтэй юм хэзээ ийм байсын" гээл бодогдоод явчих жишээний. Уг нь бид хоёр адилхан л уухгүй барихгүй гээл хамт эхлэсэн санаатай. Тэгтэл Баяраа бүр илт өнгө ороод байхаар нь дургүй хүрээд байгаан. Хийж байсан дасгал сургуулилт хоолны дэглэмээ хаяа л Баярааг эхнэртэй нь муу хэлчихвэл яг болох гээд байна. Ганц шил юм авч очоод хорлоод хаячдымуу айн. За яршиг яршиг.
Хамт нэг гараанаас эхлэсэн найз надаас түрүүлж барианд орохоор атаархал төрөөд муу хэлмээр санагддаг юм байна. Тэр найзын минь байр байдал яг хэвээрэй атал яагаад ч юм би тэр хүнд дургүй болчихлоо. Бүр хэтэрхий ухаантай байгааг нь үнэн голоосоо үзэн ядаад байх юм.
Би нээрээ хүн муу хэлэхгүйгээр амьдарч чадахаа байлаа. Өдөрт дор хаяж арваад хүн муу хэлэхгүй бол нойр хоолондоо муудаад байх шиг санагдах юм.
Уг нь цаанадаж улс эх орноо наанадаж өр зээлээ бодож сэрэх ёстой хүн чинь өнөөдөр хэнийг муу хэлэх вэ гээл сэрж байна. Энэ ариун явдал яавч биш.
Өглөөд ажилдаа ирээл интернээт орохоор тувт хүн муу хэлсэн мэдээ, фост. Миний аазгай хөдлөөл өөрийн эрхгүй инээд алдчихсан унших жишээний. Юу цэвэр агаар, гимнаасчик цаашаа. Шууд стресс тайлж байгаа юм чинь. Кү ээ одоо нээх автомаатаар өөрийгөө стрээстэй хүн гээл бодоод шаачихын би. Ямар ч баяр жаргалтай байсан оюун санаандаа стрээсээ тайлнаа гэж барьцан.
Оройд гэртээ хариад зурагт үзлээ. Ер нь зурагт гэдэг чинь Улаанбаатарынхны бие биенээ муу хэлэх хэрэгслүүр юм шиг байгаан. Хөдөө амьдарч байгаа маниус чинь оройд за манай хотын хэд өнөөдөр яаж балайг нь авсан бол гээл үзэх жишээний.
Мэдээний хөтлөгч, сурвалжлагчид нь хүн муу хэлэх ажлыг заалгаагүй сурсан байрын бүр ясны удам дамжсан гэмээр байнаа. Дуу хоолойны өнгө нь хэрэлдээд ч байх шиг загнаад ч байх шиг нэг тийм өндөр тоонтой ярьж байгаан. Зар өгөхдөө 3 үеийн удам дамжсан хэл амтай хүнийг сэтгүүлчээр ажилд авнаа гэдиймуу яадын.
Тэхдээ танай хотынхон чинь хорооны дарга энэ тэрээ муу хэлэхгүй ээ. Дор хаяж хотын дарга тэгээл дээшээ муу хэлнэ. Их хурлын 76, Ерөнхийлөгч, Трамф гээл явчих жишээний.
Тэгтэл би яаж амьдраад байгаан. Муу Баяраагаа муу хэлцээн. Хүн яаж амьдраад байгаан. Трамфыг муу хэлцэн.
Цас ороход ч даргаа муу хэлэхийн, нохой шаалцахад ч даргаа муу хэлэхийн.
Манай нэг эгч орцныхоо үүдэнд хальтирч үхэх гэжээж төв гудмын хальтаргааг муу хэлцээн.
Ингээл би нэг сая хүнтэй хотынхныг бөөнд нь муу хэлчих жишээний.
Хүн муу хэлэхээ “шүүмжлэл” хэмээн өнгөлөн далдалт хийж булхайцаад байна манайхан. Уг нь шүүмжлэл гэдэг чинь тухайн хүнийхээ нүдрүү нь хардаггүй юмаа гэхэд ядаж хөхрүү нь харж байгаад хэлэх ёстойлдоо. Эрэгтэй хүнийг бол гүзээрүү нь харцан ч яахуу.
Ер нь тэгээд удам сударт нь дарга хүн байгаагүй, даргатай ойртож үзээгүй, даргыг хоолонд дааж үзээгүй, даргаас тээндэр авч үзээгүй, сайн найз нь дарга болчихсон, өөрөө дарга болж чадаагүй, эсрэг намын дарга байсан гарууд л даргыг муу хэлдэг юм шиг байгаан.
Манай Монголчууд тэгдийншдээ гэж ирээл өөрөө нээх Гятад юм шиг хүн муу хэлэхээ болилоо.
Өнөөдрөөс эхэлж хүн муу хэлэхээ зогсоолоо. Муу хэлмээр санагдвал өөрийгөө л муу хэлнээ. Шагжаа чи өөрөө тийм лаг юмуу, чамайг үхэхэд хамаатнуудаас чинь өөр хэн мэдэхийн бэ өчүүхэн Шагж амьсгаа минь гээл. Тэхдээ манай фэйжийнхэн энэ Шагж яачваа гээл ганц нэг смс бичих л байхдаа.
Ерөнхийлөгчөө муу хэлмээр санагдвал Шагжаа чи зүүдэндээ ч ерөнхийлөгч болж чадахгүйш дээ гээл.
Муу хэлэх гэж байгаа хүнийхээ оронд ээжийнхээ нэрийг тавиад байнаа. Арай ээжийгээ муу хэлэхгүй байлгүй. Тэхдээ мэднэ шүү. Юуг ч муу хэлж чадах цөвүүн цаг шүү.
За Баяраа дээрээ очиё. Чи яаж ийм хурдан турж гоё болов энэ тэр гээл туршлага судлая.
ЭХ СУРВАЛЖ: ШАГЖ ГЭЛЭН